Евгения Медведева 19 насныхаа төрсөн өдрийг Канадад тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

 

"Пёнчан-2018" олимпийн мөнгөн медальт, уран гулгагч Евгения Медведева өнгөрсөн хавар дасгалжуулагчаа сольсон билээ. Тэрбээр Оросын алдартай дасгалжуулагч Этери Тутберидзегийн удирдлагаас гарч, Канадыг зорин, Брайан Орсерийн шавь болсон. Евгения 2007 оноос хойш Этери Тутберидзегийн удирдлагад хичээллэж, олон амжилт гаргасан юм.

Медведева энэ сарын 19-нд Канадад төрсөн өдрөө тэмдэглэлээ. Евгения “Instagram” хуудсаараа дамжуулан төрсөн өдөр нь өнгөрсөн ч баяр хүргэсээр байгаа фэнүүддээ талархал илэрхийлсэн байна.

Тамирчин бүсгүй фэнүүдийнх нь дэмжлэг түүнийг хамгийн их хурцалдаг талаар хэлээд "19 нас хүрч байгаа ч хэзээ ч өтлөхгүй мэт сэтгэгдэлтэй байгаа" гэжээ.

«Я никогда не состарюсь»: Евгения Медведева отметила 19-летие в Канаде

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top