Монголын олимпийн таеквондогийн холбоо Их хурлаа товложээ

2018 оны 11 сарын 21

Монголын олимпийн таэквондогийн холбоо 2018 оны арваннэгдүгээр сарын 24-нд ээлжит бус их хурлаа товложээ. Тус хурлаар таэквондочид холбооны шинэ дүрмээ батлан,  ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах удирдлагаа сонгох юм.

Холбооны өмнөх ерөнхийлөгч Д.Энхбат нь Монголын таэквондогийн тамирчнаас сэргээш илэрсэн асуудалтай холбоотойгоор 2018 оны аравдугаар сарын 17-нд ёс зүйн хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд тэрбээр 2006 оноос 2018 оныг хүртэл Монголын таэквондогийн холбооны ерөнхийлөгчөөр ажилласан юм.

Монголын таэквондочид 12 жилийн дараа ээлжит бус Их хурлаа товлож байгаа нь энэ юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top