Монголын улстөрчдийн хулгай, луйврын баримтууд дэлгэгдэж, иргэд олон нийтийн итгэл салхинд хийссэн өдрүүд үргэлжилж байна. Ойрын өдрүүдэд олон нийтэд дэлгэгдээд байгаа тэр олон баримт, үйл явдлууд төрд ямар хүнийг сонгож, итгэл хүлээлгэж болохгүй вэ гэдэг цензурыг тогтоож өгөхөд том тус хүргэж байна. Бизнесмен, банкируудыг төрийн өндөр албан тушаалаас ангид байлгаж, хууль бус үйлдлээ далдлах боломжийг огтхон ч олгож болохгүй гэдгийг бие сэтгэл, яс махаараа мэдэрсэн иргэдийн гомдлын дагуу энэхүү нийтлэлийг бэлтгэж байна. Жирийн барилгачид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хөлс хүчээр боссон эд хөрөнгийг эгшин зуурт сүйтгэсэн энэ төрийн түшээгээр тэд УИХ-ын гишүүн Б.Ундармааг нэрлэснийг элдэв чимэг хачиргүйгээр үзэгч, уншигч танд цувралаар хүргэж байна. Нэгийг бодож хоёрыг тунгаах эрх таных.
БОДИТ ТҮҮХ ба БАРИМТУУД
2008 оноос хойш Монголын барилгын салбарт “Гэрэлт Фокус ” ХХК нь үйл ажиллагаа явуулж ирсэн. 2014-2016 оны хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 65 айлын орон сууц барих төсөлд “Голден серкл” ХХК-тай хамтран ажиллахаар болжээ. “Гэрэлт Фокус” компани барилгын гүйцэтгэгчээр, харин "Голден серкл" компани захиалагчаар гэрээ байгуулсан.
БАРИМТ 1
Харин захиалагчийн санхүүжүүлэгчээр тухайн үедээ Б.Ундармаа гишүүний эзэмшлийн банк Капитал ажиллажээ. Ингээд ажил урагштай байж барилгын ажил сааталгүй, гэрээ ёсоор 2016 онд "Гэрэлт фокус" компани "Голден серкл", Капитал банк хоёрт 65 айлын орон сууцыг хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон байна. Эндээс тэдний зэс цухуйж эхэлснийг "Гэрэлт фокус" компанийн ерөнхий захирал Бадамсүрэн ярьсан. Барилгыг хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон наймдугаар сарын 25-ныг хүртэлх гурван сарын хугацаанд 186 ажилтан цалингүй ажилласан. Гурван сарын цалингийн төлбөр 405 сая төгрөгийн авлага үүссэн. Хэдийгээр гэрээгээр хүлээсэн үүргээ "Голден серкл" биелүүлээгүй ч "Гэрэлт фокус" компани тэвчээртэй хүлээжээ. Гэтэл барилгын талбайгаас тэднийг явмагц 65 айлын орон сууц барьсан гүйцэтгэгч компанийн оролцоогүйгээр Улсын онцгой комисст "Голден серкл" компани хүлээлгээд өгчихсөн байна. Гүйцэтгэгч компаниар нь огт барилгын ажилд оролцоогүй “Их Модун” гэх компанийн нэрийг зоож, улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн гээд бод доо.
БАРИМТ 2
Үүнийг мэдсэн барилгын жинхэнэ гүйцэтгэгч “Гэрэлт фокус” ийм “луйвар”-ыг эртнээс хийхээр төлөвлөж байсныг тухайн үед л ухаарчээ. Тэд ажилтныхаа цалинг хүлээсэн гурван сарын хугацаанд мэдээгүй өнгөрүүлсэн өөр нэг зүйл нь барилгын захиалагч “Гэрэлт серкл” ХХК нь 2016 оныхоо хоёрдугаар сард Капитал банкны охин компани болж, улсын бүртгэлээ солиулсан болохыг мэджээ.
БАРИМТ 3
Ингэснээр Б.Ундармаа гишүүний Капитал банк эхлээд 65 айлын орон сууцны зөвхөн санхүүжүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан бол захиалагчийн үүргийг жинхэнэ утгаараа биелүүлэгч болсон байжээ. Гэвч тэд гүйцэтгүүлсэн ажлынхаа төлбөрт луу унжиж эхэлсэн байна. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/
ҮРГЭЛЖЛЭЛ: Аливаа барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөд зайлшгүй байх ёстой төлөөлөл бол барилгын гүйцэтгэгч компани. Тус компанийн барилгын ажлын тэмдэглэл, зураг төсөл гэх мэтчилэн төө зузаан бичиг баримтыг үндэслэн Улсын комисс дүгнэлт гаргах учиртай. Гэвч тухайн үед томилогдсон Улсын комиссынхон хууль зөрчиж, ердөө 14-хөн хуудас бичиг баримтад тулгуурлан хүлээгээд авчихсаныг шүүх тогтоосон байна.
БАРИМТ 4
Энэ бол улсын комисс хуулийг уландаа гишгэсэн гэдгийг шүүхээр тогтоосон үйл явдал.
Барилгын жинхэнэ гүйцэтгэгч компани гомдол гаргаж, шүүхэд хандах хугацаанд Капитал банк юу хийж байсан бэ. Тэд барилгыг улсын комисст хүлээлгэн өгснийгөө ашиглан 65 айлд ипотекийн зээл гарган, оршин суугчдыг оруулчихжээ. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/
ҮРГЭЛЖЛЭЛ: Яг энэ компанитай ижилхэн олон компани Б.Ундармаа гишүүний хамаарал бүхий Капитал банктай маргаан үүсгэсэн ч хохирлоо барагдуулж чадахгүй байгаа талаар “Гэрэлт Фокус” компанийн зүгээс мэдээлэл өгсөн. Капитал банк гурван шатны шүүхээр тогтоосон хууль бус, хүчингүй улсын комиссын дүгнэлтэд үндэслэн 65 айлд ипотекийн зээл олгосноор оршин суугчид хохирч таарна. Үүнийг анхааралдаа авч, зогсоож өгөх хүсэлтийг Монголбанкинд гаргасан ч тусыг эс олжээ. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс знэ үү!/
ҮРГЭЛЖЛЭЛ: М.Бадамсүрэн захирлын бодол, хардалтыг үнэн байх өндөр магадлалтайг баталсан үйл явдал өнөөдөр өрнөж байгаа. УИХ-ын гишүүний хамаарал бүхий Капитал банк ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай гэрээ байгуулан, 2011, 2016 онд зээл авсан байдаг. Улмаар 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны гүйцэтгэх захирал гурав хамтарсан гэрээ байгуулжээ.
Энэ гэрээ нь 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж хоёр тэрбум төгрөг, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай төлөх, ингэхдээ үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх тухай заасан гэрээ байдаг. Үүнийг олон нийт хардахдаа бага хүүтэй мөнгө байршуулж, өндөр хүүтэй зээл болгон хувиргадаг гэж хардаж байна.
Түүнчлэн Капитал банк Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 7 тэрбум төгрөг авсан мэдээлэл цацагдаад буй. Энэ мөнгийг 2018 оны гуравдугаар сард буцааж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх ёстой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ мөнгө төлөгдөөгүй байгаа. Мөн дээрх мөнгөнөөс 3 тэрбум 570 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан нь 350 иргэн эсвэл 170 гаруй ААН-ийн боломжийг булаасан хэрэг болоод буй. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө "Капитал банк одоогоор улсад 8,7 тэрбум төгрөгийн өртэй" гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ярьсан. Энэчлэн бичвэл олон жишээ бий.
Харин ийм хууль бус зүйлтэй хутгалдсан Б.Ундармаа гишүүн төрд түмнээ төлөөлж суух эрхтэй юу гэдгийг эхлээд асуумаар байгаа юм. Төрд түмэн олны амьдралыг сайжруул гэж сонгодог болохоос хохироочихоод нуугдаад бай гэж сонгодоггүй ээ.
М.Батхишиг
Зураглаач: М.Тэнүүн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 56 )
Буд Капитал банкнаас зээл аваад зээлээ төлж чадахгүй Капитал банк зээлийнхээ төлбөрт барилгыг нь авсан. Тухайн барилга нь Бадамсүрэн гэсэн хүнд ажлын гүйцэтгэлийн хөлсөө өгөх ёстой байсан ч чадаагүй Капитал банкинд хураалгасан учраас Будтайгаа учраа олж чадахгүй Капитал банкнаас мөнгө нэхээд яваад байгаа хүн юм байна лээ. Байгууллагын үйл ажиллагааны процессд хаа хамаагүй Ундармааг хольж хутгаад унасан дээр нь дэвсээд байх хэрэггүй л дээ.
Хулгайч,луйварчдын орогнодог газар нь УИХ болжээ УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг ашиглан луйвар,дээрэм,гэмт хэрэг үйлдэж байна Иймд хууль бус үйлдэл хийсэн УИХ-ын гишүүдийг эргүүлэн татаж хуулийн хариуцлага хүлээдэг болгох хэрэгтэй
Энэ хүн ийм их луйвар хийсэн байхад яагаад зүгээр яваад байгаа юм бэ? УИХ-ын гишүүн ийм байж болдог юмуу.
Сэтгэгдэл! CHIMEDTSOGZOLIN TURSUN DUU CHD-N 3-R HOROONI ZASAG DARGA NERT TUYA,CHIMEDREGZEN NAAD BALAI AVGAI NAR CHINI BUGD HAMAATAN SADAN UDMIN BUGSNII AVGAI NAR SH DEE... TURIIN ALBIG TURIIN BOLGOJ BGAA BUGS NI UTUDCHIHSUN AVGAINUUD,TURUUCHEESEE UTUNDUU IDEGDEED BGA YUM SHIG BNA LEE SH DEE ALBINGUUD,ZOVJ UHEHDEE TAARSAN BIE-E UNELEGCHIDIIG DARUI USTGAHGUI BOL TGD L UR UDAM NI GEED URJEED BVL BUUR BOLOHOO BNA SH DEE!!! TUMNII NUDEN DEER DUUJILJ BAIJ L ENE BUZAR UILIG JIGSHUULEH NI ZUV DUU...ULGERLEN DUURAIGCHIDAD!!!
Сэтгэгдэл! CHIMEDTSOGZOLIN TURSUN DUU CHD-N 3-R HOROONI ZASAG DARGA NERT TUYA,CHIMEDREGZEN NAAD BALAI AVGAI NAR CHINI BUGD HAMAATAN SADAN UDMIN BUGSNII AVGAI NAR SH DEE... TURIIN ALBIG TURIIN BOLGOJ BGAA BUGS NI UTUDCHIHSUN AVGAINUUD,TURUUCHEESEE UTUNDUU IDEGDEED BGA YUM SHIG BNA LEE SH DEE ALBINGUUD,ZOVJ UHEHDEE TAARSAN BIE-E UNELEGCHIDIIG DARUI USTGAHGUI BOL TGD L UR UDAM NI GEED URJEED BVL BUUR BOLOHOO BNA SH DEE!!! TUMNII NUDEN DEER DUUJILJ BAIJ L ENE BUZAR UILIG JIGSHUULEH NI ZUV DUU...ULGERLEN DUURAIGCHIDAD!!!
Сэтгэгдэл! Tiim ee,yag unen sh dee...idej uuh ni ichih zovoohoo medehee baichihsan eree tseeree aldchihsan iimerhuu hun turhut chutguruudees bolj ard tumen hohirsoor bh esgui,temtsej bosoj bj darahgui bol muusain ichih nuuree elgendee naachihsan undur deed tushaaltanguud ni ene metchilen har amia bodon umnuh ajilaa tsalgarduulan,uls eh oron ard tumniihee tuluu zartsuulaaraa gesen ulsiin tusuviig ushuu tiish ni gulguulj yadan suudlaa olohgui bhd engiin ard tumen ni door ni yaaj ch guidlee olohov dee... Odoo ter CHD-t bas yamar yumnih ni dargaar ochson ch gene uu, CHIMEDZOGZOL geh avgai bii bas 1 hamsaatan,CHD-n 24-r surguuliin zahiral baisan CHIMEDREGZEN gej garin luivarchintaigaa ichih ch ugui 3 terbumiig idchiheed horoon darginhaa tushaal (suudal) deeree tursun duu TUYA geechee suulgachihaad gegch uhagdahuuni mun chanaraar ni haruulj yavaa emegchinguud dee. Bas boloogui ee,19-r tsetserlegiin erhelgch nert OYUNCHIMEG gej avgai gar hul ni bolchihson urjijtseej bna.Ene metchilen 1 1-nee shunag setgeleeree hutlun gartaa oruulj yavaa ene muusain albin tiirenguudiin buh ed hurungu ni huraaj,horih gazar ni horij (horooson ch bagadahgui) bhgui bol ene uls eh oron,ard tumen maani hetsuudlee. Boslogogui ard muhultei! Dem demendee,demjeerei ard tumeen bostsgooe!!!
Сэтгэгдэл! Tiim ee,yag unen sh dee...idej uuh ni ichih zovoohoo medehee baichihsan eree tseeree aldchihsan iimerhuu hun turhut chutguruudees bolj ard tumen hohirsoor bh esgui,temtsej bosoj bj darahgui bol muusain ichih nuuree elgendee naachihsan undur deed tushaaltanguud ni ene metchilen har amia bodon umnuh ajilaa tsalgarduulan,uls eh oron ard tumniihee tuluu zartsuulaaraa gesen ulsiin tusuviig ushuu tiish ni gulguulj yadan suudlaa olohgui bhd engiin ard tumen ni door ni yaaj ch guidlee olohov dee... Odoo ter CHD-t bas yamar yumnih ni dargaar ochson ch gene uu, CHIMEDZOGZOL geh avgai bii bas 1 hamsaatan,CHD-n 24-r surguuliin zahiral baisan CHIMEDREGZEN gej garin luivarchintaigaa ichih ch ugui 3 terbumiig idchiheed horoon darginhaa tushaal (suudal) deeree tursun duu TUYA geechee suulgachihaad gegch uhagdahuuni mun chanaraar ni haruulj yavaa emegchinguud dee. Bas boloogui ee,19-r tsetserlegiin erhelgch nert OYUNCHIMEG gej avgai gar hul ni bolchihson urjijtseej bna.Ene metchilen 1 1-nee shunag setgeleeree hutlun gartaa oruulj yavaa ene muusain albin tiirenguudiin buh ed hurungu ni huraaj,horih gazar ni horij (horooson ch bagadahgui) bhgui bol ene uls eh oron,ard tumen maani hetsuudlee. Boslogogui ard muhultei! Dem demendee,demjeerei ard tumeen bostsgooe!!!
Харилцагч нар мөнгөө татчихаа
бөгсөө худалдсан луйварчин шоронд хиыгээч худлаа инээсэн балай авгай
Hurungiig ni huraagaach shoronruu l yavuulahaas uur arga alga daa ahunaltai shulam avgai zail
Muu zebuun abgai. Uhliin muugaar uheesei undarmaa guai. Hichneen olon hun 3 sariin tsalingaa abah gj guriisen boldoo. Uh chi uh shulam undarmaa
Ямар оуйварчин вэ.
Shorond baih avgai
Шоронл байх луйварчин.шороо хөдөлгөөд эрх чөлөөтэй яваад бгаан биш үү! жинхэнэ луйварчин авгай. Капитал банк нь.мөнгө угаадаг газар болчихсон юм бна даа.
Эртхэн наад хэрэгээ ил тод нийгэмд зарлахгүй яасын??? Тэгсэн бол энэ шуугий ингэтэл хол явахгүй шдээ!!! Иргэд ч сонгохгүй байсан.
Muuhai awgai
ПЭТ ямар аймар юм бэ.ийм луйварчнаар парламент дутсан юм байх даа.
Kapital bankns mungu tugruguu tataj awtsgaa
Шүүх цагдаа хүчний байгууллага бүгд луйварчдийн гарт орсон гэдгийг ард түмэн харж л байгаа ш дээ.Одоо зүгээр албан тушаалаа өгөөд уучлал хүсвэл Монголчууд чинь өрөвчхөн ард түмэн шүү дээ.....................
Ийм юм болоод байхад нөгөө хууль шүүх нь мэргэжлийн хяналт гь юу хийж байв энэ луйварчингаас юм авсан байгаа тэгээд амаа хумхиад дуугай өнгөрсөн ийм аймшигтай юмыг мэдсэн ч мэдээгүй юм шиг явсан нөхдүүд . Энэ муухай луйварчинг хамгаалж байгаа нөхдүүд бүгд шоронд суух ёстой ..гэхдээ энэ авгайгийн хэрэг 20 доош жилийн ял авдаг бол ийм хийхэд ер нь яаравдээ гэж олон хүн бодно олон ч хүн хамрагдана даа
За чөтгөр шулам гэж байдаг юм байна гэдэгт одоо л итгэлээ. Бидний толгой дээр ч жинхэнэ амьд чөтгөр шулмууд бүжиглэж өгч байна даа.
Tsagaan huaran hothonii talaar hohirogsod mash ih bgaa. Tuuniig ilchil.
Zindaa.mn үнэн хөгийн болжээ.
КАПИТАЛ БАНК ГЭЖ УГААСАА ДАМПУУРСАН БАНК НЭГ БАЙГАА Ш ДЭЭ ОРОН НУТАГТ Ч САЛБАР НЭЭГЭЭД ӨӨДӨӨ ГАРДАГГҮЙ АЖИЛЧДАА БАРАГ УЛИРАЛ ТУТАМД БҮРЭН СОЛЬЖ СЭЛГЭНЭ ХҮН БАЙТУГАЙ ЧӨТГӨР ТОГТДОГГҮЙ НЭГ ГАЗАР Л БАЙДГИЙН Ш ДЭ
бодит байдал арай өөр байна даа яг нарийн учрыг нь тогтоож байж л нийтэд мэдээлмээр юм
Ene Undarmaa gej uhehtee taarsan har luivarchin uymaa edniihtei hiisen ajil geree uych baisan dandaa shuuheer orj shiiddegddeg bas dandaa yaldag avilga
бизнесийн хүмүүс бизнесийн ажлаа хийх хэрэгтэй.улс тѳр элдэв мѳнгѳтэй хутгалдахаар замаа алдчих юм
Ene Ih Modun XXK chin tanitai tsug hevleliin hural hiij bsn bishuu, zahialgat gutgeleg bna, tsag hugatsaa haruulna
Капитал банк дампуурах нь ээ.
Капитал банк дампуурах нь ээ.
melkhii zarailchaad aimshgiin buzar shunaliin dev be, bh gazar luugaa uter turgen toniloh boltugai
Tegeed 3 shatnii shuuhiin shiidweree gargaad tawiachee. Sum dundiin anhan shatnii shuuhiin huchin tuguldur bus shiidweriin 1 hesgiig todruulj tawiad uurt bgaa harluulj haragduulahiig hussen medeelel tawisan bna sh dee. Shuud shuuhdee ug l duu.
Yamar ch sanhuujilt awahguigeer barilgaa barij duusgaw l gej. Awsan munguu buruu zuild zarj tsalingaa ch tawiagui bsniig chin shuuh togtoogoo biz dee. Gemgui tsarai gargaj munguur medeelel tawij irgediig munhruulahaa bolij uz Badamsuren.
Guizetgegchid ni medegdehgui ulsiin komiss awna gej yu bdgiin 3 shatnii shuuhees badamsurengiin buruu geed togtooson bhad hunii ner turd haldaj blohgui shuu Badamsureen. Tend chin dan malnuid l ajillaw gej.
Ene uil ajillagaand capital yamar ch hamaagui sh dee. Golden cirkle company businessin zeel awsan blohoos bish capital bankniih bish undarmaa gishuun yamar ch hamaagui. Zeelee tulj chadaagui blohoor gereeni daguu baritsaagaa awsan. Hudlaa ingej tarhi ugaaj bhaar shuuhed uguud shiiiduuleech. Yamar ch asuudal bhgui. Ter ajluulsan brigadiin ajilchdiin tsalingaa ugch chadaagui chin tanai comlnii asuudal shbdee har gahai min. Hudlaa medelell bolij uz
Энэ Б.Ундармаа, капитал банк гэж заяагүй хар луйварчид. Арга хэмжээ аваасай тэр хууль хяналтын байгууллагууд нь
Энэ Б.Ундармаа, капитал банк гэж заяагүй хар луйварчид. Арга хэмжээ аваасай тэр хууль хяналтын байгууллагууд нь
Энэ Б.Ундармаа, капитал банк гэж заяагүй хар луйварчид. Арга хэмжээ аваасай тэр хууль хяналтын байгууллагууд нь
Ёооё энэ аймар шулмас авгай үхэж далд ороосой.
Энэ бүр амилсан шулмас байна. Хуралдаа дандаа согтуу гуйвж очдогог.Хөгжим судлаач Буянхишигийн алтан бэр гэсэн биздээ.ах дүү хамаатан саднаараа тансаглаж амьдраад байна гэсэн чинь улаан луйварчин.цайрсан хулгайч нар байна даа.
Хүрэлсүхийн хүссэн санхүүжилтыг хийгээгүй учраас капитал банкаар оролдож байгаа нь ойлгомжтой. Хүрэлсүх хэзээ зайлах болоо
Аймшгийн авгай
ЭНЭ ОДОО ҮНЭХЭЭР ЯМАР АЙМШИГТАЙ ХҮН ВЭ ШОРОНД СУУХ ХЭМЖЭЭНД ОЧСОН БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ЗАДАРСАН НӨХӨР БЙАНА ДАА ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА ҮР ХҮҮХЭДДЭЭ ИНГЭЖ ЛУЙВАР ХИЙ ГЭЖ ЗААДАГ БАЙХ ДАА ГЭР БҮЛЭЭР НЬ ШИЙТГЭХ ХЭРЭГТЭЙ