Роналдо, Жоржина нар хурим хийх сүм хайж байна

2018 оны 11 сарын 21

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр таван удаа нэрлэгдсэн Криштиано Роналдо сэтгэлт бүсгүй Жоржина Родригестойгоо хуримаа хийх сүм хайж байгаа гэнэ. Италийн “Ювентус”-т өнгөрсөн зун ирсэн Криштиано Роналдо Турин хотын хуучны нэгэн сүмийг сонирхож, Жоржинатайгаа хамтдаа очиж үзжэ. Энэ сүм нь хэд хэдэн уран сайхны кинонд гардаг, эртний алдартай сүм юм байна.


Криштиано Роналдо энэ сарын эхээр Жоржина Родригест сүйн бөгж бэлэглэж, гэрлэх санал албан ёсоор тавьсан тухай хэвлэлүүд мэдээлсэн.

Өнгөрсөн оны өдийд Жоржина Родригес Алана Мартина охиноо төрүүлсэн юм.


Хосууд тээгч эхээс төрсөн хоёр ихэр Ева, Маттео болон том хүү Криштианогийн хамтдаа амьдардаг билээ.


www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top