12 настай хүү влогоос олсон мөнгөөрөө аав, ээждээ байшин авч өгчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

12 настай Тайландын нэгэн хөвгүүн сошиалд ихэд алдаршжээ. Түүнийг Нес гэдэг. Нес инстаграм хуудсандаа нүүр будалтын влог хөтөлдөг бөгөөд түүгээрээ их алдартай. Нес эгэл жирийн гэр бүлд өссөн бөгөөд тэдний ар гэрийн амьдрал тийм ч сайнгүй байжээ. Харин Нес саяхан өөрийн нүүр будалтын влогоос олсон мөнгөөрөө гэр бүлдээ цоо шинэ байшин худалдаж авсан юм.

Нес анх ээжийнхээ нүүр будалтын хэрэгслээр өөрийгөө будаж эхэлжээ. Өдөр ирэх тусам нүүр будалт хийх нь түүнд маш их таалагдаж, нүүрээ будсан зургаа инстаграм хуудсандаа байршуулж эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг олон мянган дагагчтай болох эхлэлийг тавьжээ. Нес энэ хугацаанд өөрийгөө улам хөгжүүлсээр байлаа. Ингээд хүү 300 мянга гаруй дагагчтай болж, түүгээрээ дамжуулан бүр зөвлөгөө өгдөг болжээ.

Несийн авьяас, мэдрэмжийг үнэлсэн брэндийн төлөөлөгч нар хүртэл түүнтэй холбогдож, гэрээ хийхийг санал болгосон байна.


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nymaa(202.179.27.72) 2018 оны 11 сарын 21

yax gej iim balai medee tawj baidgiin be xuuxduud duuriawal yaana

0  |  0
Top