ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн татагдаж буй зүг рүүгээ яв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

  

  Хонь

Хамгийн сайхан зүйлүүдийг ч яагаад нүгэл дагалдаж байдаг юм бол гэж гайхна. Хийж болохгүй ч та үнэхээр хүсч байвал гүйцэтгэ. Зарчмын хувьд үүнд ямар ч муу зүйл байхгүй.

  Үхэр

Эргэн тойрныхноо захирах хүсэл ихээр төрнө. Та жинхэнэ удирдагч гэдгээ мэдэрч байвал захир. Цалгисан их эрч хүчээ романтик болзоонд зориул.

  Ихэр

Нөхцөл байдалтай тэмцэх хэрэгтэй болно. Идэвхтэй байхыг ч шаардана. Хэн нэгэн тантай маргалдахыг хүсч магадгүй. Та түүнийг эсэргүүцлээ гээд амжилт олохгүй.

  Мэлхий

Ямар нэгэн ер бусын, сонирхолтой зүйлийг олж мэднэ. Өнөөдөр таны амьдрал гэрэл гэгээтэй зүйлүүдээр дүүрэн байна. Хэрэггүй зүйлүүдэд бүү анхаар.

  Арслан

Зохион байгуулалтгүй байх өдөр. Хийж дадсан зүйлдээ ч түүртэнэ. Эмх цэгцийг хүсч, дотооддоо зөрчилдөх өдөр.

  Охин

Төлөвлөгөө өөрчлөгдөнө. Өдөржин ийш тийшээ үсчих хэрэгтэй болно. Гэхдээ нэг л зүйл дээр төвлөрснөөр амжилт гаргана.

  Жинлүүр

Өрсөлдөгчтэйгөө заавал дайн зарлах хэрэггүй. Чимээгүй байх нь сайн хариулт болдог үе бий. Маргаанд оролцох ч хэрэггүй.

  Хилэнц

Ямар ч зүйлийг хялбархан хийнэ. Татагдаж буй зүг рүүгээ яв. Гэхдээ салхи мэт тогтворгүй байж болохгүй.

  Нум

Хий дэмий зүйлийг сонирхож мэднэ. Үүнээс болж үнэхээр хэрэгтэй зүйлийг анзааралгүй өнгөрүүлнэ. Өдрийг уран бүтээл, хайр дурлалд зориул.

  Матар

Олон зүйлд гайхах өдөр. Нөхцөл байдалд тохируулан урьд нь хийсэн алдаагаа засч чадна. Гэхдээ бүх зүйлийн төвд байх нь заримдаа таагүй байдалд хүргэдэг.

  Хумх

Гэртээ хатуу байх хэрэггүй. Гэхдээ та гэр бүлдээ хэрэгтэй санаачилга гаргана. Хүмүүстэй харилцахдаа тушаасан өнгө аяс гаргах хэрэггүй.

  Загас

Танд олон сайхан санаа төрнө. Гэхдээ утгагүй маргаанаас хол байж, зарим бодлоо өөртөө хадгал. Ямар нэгэн уран бүтээл хийхэд өдрийг зориул.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.142.175) 2018 оны 11 сарын 22

ok

0  |  0
Top