БНСУ-ын Намянжү хотын Намянжү боловсролыг дэмжих сан, Намянжү соёлын компани нь хорин жилийн турш монгол оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож иржээ. Харин тус байгууллагын Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал О гэгч нь сангийн хөрөнгийг хууль бусаар завшсан, залилсан гэх асуудлаар Намянжү соёлын компанийн гүйцэтгэх захирал Кан Хан Сү манай сайтад хандлаа.
-Юуны өмнө Намянжү соёлын компани болон үйл ажиллагааны талаар бидэнд танилцуулахгүй юу?
-Бид нар анх 1996 онд аялал жуулчлалын шугамаар Монгол улсад ирж байсан. Тэр үед бид нарын орчуулагчаар МУИС-ын Солонгос хэлний ангийн оюутан Болортоль гэдэг оюутан ажиллаж байсан. Манай багийн гишүүн тэр хүүд Солонгос улсад очиж сурах хүсэлтэй бол би тусална гэсэн. Тэгээд Солонгост суралцах санал тавьж, улмаар 1996 оны наймдугаар сард Болортоль Солонгос улсад суралцахаар ирж байсан. Ингээд Болортолийн тусламжтайгаар 1997 онд анх тэтгэлгийн сангаа байгуулж 1997 оны аравдугаар сард МУИС-тай найрамдлын харилцаа тогтоосноор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэр үед манай сангаас МУИС-д солонгос хэлний толь, сурах бичиг зэргийг хандивлаж байсан.
-Тэтгэлгийн сангийн хөрөнгө мөнгийг хаанаас хэрхэн бүрдүүлдэг юм бэ?
-Тухайн үед Улаанбаатар хотын захирагчаар Наранцацралт агсан ажиллаж байсан. Тэгээд хотын даргаас бид нар барилга барих газар хүссэн. Энэ барилгаа түрээслүүлж монголын оюутнуудад солонгост суралцах тэтгэлэг олгох гэж байгаа талаараа хэлсэн. Ингээд 1998 онд Намянжү соёлын төв байгуулагдаж өнөөдрийг хүртэл хорь гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн 2017 онд Намянжү соёлын төв 20 дахь жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн.
-Намянжү нийгэмлэг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ? Гишүүдийн тухайд?
-Намянжү соёлын нийгэмлэг нийт 25 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр гишүүдийн хэн нь ч монголд бизнес эрхэлдэггүй. Харин нийгэмлэгийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирлаар Монгол улсын иргэн О-г томилсон.
-Монгол талаас томилсон хүн та бүгдийг залилсан гэж дууллаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Түүнийг өнгөрсөн хугацаанд ажлаа сайн хийж байна гэж бодож явсан. Гэтэл тэр хүн 2005 онд үйл ажиллагаа эрхэлсэн захирал болмогцоо Намянжү соёлын төвийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг бид өнгөрсөн жил мэдсэн юм.
Энэ газар бол манай нийгэмлэгийн нэр дээр байдаг учраас бид газраа эргүүлэн авахаар хуулийн байгууллагад хандсан. Одоо Чингэлтэй болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд хэрэг бүртгэлийн хэрэг үүсээд явж байгаа.
-Энэ хэргийг хоёр дүүргийн цагдаагийн газарт зэрэг шалгаж байгаа хэрэг үү?
-Иргэн О-гоос олон зүйл нэхэмжилж байгаа учраас харьяаллаар нь хоёр дүүрэгт тус тусдаа шалгаж байгаа. Соёлын компанийн үндсэн хөрөнгө болох 300 мянган ам.доллар хаана байгаа, түүнийг хэрхэн зарцуулж байгааг мэдэхгүй байгаа. Тиймээс энэ мөнгийг бид нэхэмжилж байгаа. Мөн нийгэмлэгийн газрыг хууль бусаар нэр дээрээ шилжүүлж авсан учраас мөн газрыг эргүүлэн нийгэмлэгийн нэр дээр өгөхийг хүссэн өргөдөл Баянзүрх дүүргийн цагдаад шалгаж байгаа.
-Чингэлтэй дүүргийн цагдаад ямар асуудал шалгаж байна вэ?
-Монгол талын үйл ажиллагаа хариуцсан О захирал өнгөрсөн онд нийгэмлэгийн өмнөх захирал Пак Ги Чолоос ээжийнхээ нүдний хагалгаанд зориулж арван сая вон зээлсэн байдаг. Энэ мөнгийг өнөө хэр нь эргүүлж өгөөгүй. Солонгос руу энэ мөнгийг дансаар явуулсан гэсэн банкны баримт бичиг гурван ч удаа явуулсан боловч мөнгө нь дансаар орж ирээгүй байсан. Харин энэ шалтгааныг тодруулахад тэрээр хуурамч баримт үйлдэж бидэнд явуулсан байсан. Энэ мөнгийг эргүүлэн авахыг хүсч байгаа. Мөн нийгэмлэгийн нэр дээр байсан орон сууцыг өөрийн нэр дээр хуурамч бичиг баримт ашиглан шилжүүлж бусдад зарцуулсан байсан. Энэ хэргийг мөн шалгуулах хүсэлт өгсөн байгаа.
-Нийгэмлэгийн нэр дээрх орон сууцыг хуурамч баримт бичиг бүрдүүлэн өөрийн нэр дээр шилжүүлсэн гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай нийгэмлэгийн хуучин ерөнхийлөгч Пак Ги Чой Солонгос улсаас монголд ирсэн зочид төлөөлөгч нарыг байрлуулах орон сууц худалдан аваад байсан юм. Гэтэл О нь 2016 онд энэ байр маш их хуучирсан байна. Тиймээс өөр шинэ байр авна гэж хэлээд нийгэмлэгийн захирлаар итгэмжлэл хийлгэж авсан байдаг. Гэтэл энэ орон сууцыг өөрийн нэр дээр олон жилийн өмнө шилжүүлээд авчихсан байсан. Тухайн үедээ гүйцэтгэх захирлын гарын үсгийг өөрөө зурж тамга тэмдгийг ашиглаад итгэмжлэл гаргаж аваад өөрийнхөө нэр дээр тухайн орон сууцыг шилжүүлэн авсан байсан.
Харин энэ асуудлын талаар биднийг мэдэхээс өмнөхөн албан ёсны итгэмжлэл хийлгээд авсан. Тэр итгэмжлэлийг хийж өгсний дараа мөн энэ орон сууцыг аль хэдийн шилжүүлж аваад худалдчихсан байсан гэдгийг олж мэдсэн.
-Цагдаагийн байгууллагад яг хэзээ хандсан юм бэ? Өнөөдөр ямар үр дүн гараад байна вэ?
-Хоёр сар гаруйн өмнө цагдаад хандсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс О-г эрэн сурвалжилж эхэлсэн гэсэн ганцхан үр дүн байна. Гэвч О-ын талаар иргэдээс мэдээлэл хүлээн авах утасны дугаар нь ашиглалтад байхгүй дугаар байна. Миний бодлоор цагдаагийн байгууллага маш удаашралтай ажиллаж байгаа санагдаж байна.
-Нийгэмлэгийн тэргүүлэгч нарын зүгээс О-д хандив тусламж үзүүлж байсан гэсэн?
-Тиймээ. Манай нийгэмлэгийн гишүүд маш их итгэдэг байсан. Түүнд маш их тусалсан. Тухайлбал, 2011 онд О-г Солонгос улсад ходоод тайруулах хагалгаанд ороход нь нийгэмлэгийн гишүүд хандив цуглуулж 15 сая вон өгч хагалгааны зардлыг төлж байсан.
Мөн бусад талаар маш их дэмжиж ажиллаж ирсэн. Гэвч өнөөдөр энэ хүн бидний итгэлийг алдаад зогсохгүй, Намянжү соёлын төвийн бүхий л үйл ажиллагаанд саад учруулж, эдийн засгийн маш их хохирол учруулсанд харамсаж байна.
-Цаашид Намянжү соёлын төвийн үйл ажиллагаа хэрхэх вэ? Оюутны тэтгэлгийн үйл ажиллагаа үргэлжлэх үү?
-Өнгөрсөн хорин жилийн хугацаанд нийт 1000 гаруй монгол оюутанд сургалтын тэтгэлэг олгож байсан байна. Намянжүгийн соёлын төвийг түрээсийн орлогыг зуун хувь тэтгэлэгт зарцуулж ирсэн. Харин нийгэмлэгийн үндсэн хөрөнгө болон байр, газрыг тэр хүн өөрийн нэр дээр авснаас үүдээд цаашид тэтгэлгийн ажил зогсоход хүрээд байгаа. Зөвхөн монгол оюутнуудын тэтгэлэг зогсохоос гадна, БНСУ-д үйл ажиллагаа явуулж байгаа Монголын соёлын төв хүртэл хаагдах тухай асуудал яригдаж эхлээд байна.
-БНСУ дахь Монголын соёлын төв ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Соёлын төвийн талаар товч танилцуулахгүй юу?
-Нийгэмлэгийн зүгээс БНСУ-д Монгол Улсын өв соёлыг сурталчилах соёлын төв байгуулах санаачлага гаргасны дагуу 1999 онд БНСУ-ын Намянжү дүүргийн хөрөнгө оруулалтаар Монголын соёлын төвийг байгуулсан. Намянжү хотын захиргаанаас 20 сая ам.долларын хөрөнгө оруулж ойролцоогоор хоёр га газарт бүтээн байгуулалт хийсэн. Соёлын төвийн үйл ажиллагаанд жил бүр 1.5 сая ам.доллар зарцуулдаг бөгөөд энэ төв дунджаар 200-300 мянган ам.долларын ашигтай ажилладаг. Харин зардалд гарч буй 1.2 сая ам.долларыг Намянжү дүүргээс гаргадаг.
Энэ төвд монгол улсын 35 ажилтан тэр төвд морины үзүүлбэр, уламжлалт ардын урлаг гэх мэт үзүүлбэрүүдээ үзүүлэн дэлхийд улс орноо сурталчилж байна. Дэлхийн хаана ч байхгүй, зөвхөн БНСУ-ын Намянжү дүүрэгт л Монгол улсын соёлын төв байдаг шүү дээ.
Гэтэл ганцхан хүний энэ үйлдлээс болоод тэтгэлэг авч болох байсан хэдэн зуун оюутан, БНСУ-д соёлын төвд ажиллаж байгаа уран бүтээлчид, ажилчдын эрх ашиг зөрчигдөхөд хүрсэнд харамсаж байна.
-Та бүхэн эрэн сурвалжлагдаж байгаа О-той зөвшилцөж үзсэн үү?
-Өнгөрсөн жил нийгэмлэгийн удирдах зөвлөл хуралдаж О-г үйл ажиллагаа хариуцсан захирлын ажлаас нь чөлөөлсөн. Гэвч тэр өнөө хэр нь тамга тэмдгээ өгөхгүйгээр барахгүй, байгууллагын дансанд байсан 38 сая төгрөгийг зөвшөөрөлгүй авсан. Энэ мөнгийг мөн нэхэмжилж байгаа. Мөн нийгэмлэгийн нэр дээр байх 72 мкв оффисыг суллаж өгөөгүйгээс болоод байгууллага мөн эдийн засгаар хохирсоор байна. Одоо Баянзүрх, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс О-г эрэн сурвалжилж байгаа ч тэр хүн хотын гудамжаар машинаа бариад явж байна. Тиймээс хуулийн байгууллага хурдан шуурхай ажиллаж бидний асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө гэж найдаж байна.
Б.ГАНТУЯА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 36 )
ПИНДИЙСЭН ХАР ГАХАЙШИГ ЮМ ЯВААД БАЙДГИЙН
Монголчуудад бүү итгээ тэр тусмаа мөнгө эд хөрөнгө хариуцуулж огт болохгүй итгэж болох хүн бараг л байхгүй дээ.
хххххххххххххххххххх
Manaihan neeree bainga l iim hogiin ym hiijhar amia zogooh gej oroldhiinmaa
О гэдэг хүнийг хурдан олж хэргийг нь барагдуулж өгөхийг хүсье! Солонгосын Намянжүд байдаг соёлын төв нээрээ хаагдсан гэсэн.Ийм учиртай байсан юм байжээ.Яасан хуншгүй зантай хүн бэ.Өвчтэй зовлонтой үед нь их л тусалсан юм байна.
О гэдэг хүнийг хурдан олж хэргийг нь барагдуулж өгөхийг хүсье! Солонгосын Намянжүд байдаг соёлын төв нээрээ хаагдсан гэсэн.Ийм учиртай байсан юм байжээ.Яасан хуншгүй зантай хүн бэ.Өвчтэй зовлонтой үед нь их л тусалсан юм байна.
Ter luivarchin novsh hulgailsan hulgai n hodoodondoo shingehgui gadhilsan bhad nemeed l hulgailaad bdag yadag mal ve !! Ah duu n gj muuhai umnuud bas solongosoir duuren bdagiim bishuu ? Iim tiim niigemleg gd surjin nertei luivariin uil ajilagaa yawuuldag ! Buun umhiirsen oyuulsan nud amtai aimshigiin novshnuud !
солонгосууд ГЭНЭ ТУУЛАЙ байж харагдаач. Харин МОНГОЛЧУУД ИТГЭЭД явж байхад хэдэн жилийн өмнөөс л энэ аргаа боловсруулаад явж байсан болж таардаг. СОЛОНГОСУУД маш муу санаатай
Энэ СОЛОНГОСЧУУД эхэлж сайхан юм ярьдаг дараа яг ийм аргаар ХҮНД ЗАЛИЛУУЛСАН ДҮР гаргадаг. ГЭТЭЛ бодит үнэн цагдаа шүүхээр яваад цаг хугацааны дараа ойлгомжтой болдог. Харин ч бизнес хийж үзээгүй муу санаа суугаагүй МОНГОЛЧУУДЫГ ашиглаад хаях цаг нь болсон гэж юу ч үгүй хөөж нэр төрд нь халдах гэж ЖҮЖИГ тоглож байгаа юм. Мөн үнэ шалгагдаад ирэхээр гараад ирнэ цаг хугацааны л асуудал
20 жил ажлуулчихаад одоо хэрэггүй гэж зайлуулах гэж ИЙМ ШУУГИАН дэгдээж байгаа юм. Яг үнэндээ СОЛОНГОСУУД өөрсдөө л луйварчид байдаг.
Яг энд яригдаж байгаа яриа БҮХ СОЛОНГОСУУДЫН ярьдаг яриа. МОНГОЛЧУУДАД юм амлаж, өгч, бүх ажлаа хийлгэж дуусгаад дараа нь тэр хүнээ зайлуулах гэж БИ өгөөгүй, НАМАЙГ луйвардсан гэж ярьдаг. Яг үнэндээ энийг өгнө тэрийг өгнө гэж хэдэн жил өдөр шөнөгүй ажлуулж бүх ажлаа дуусаад жигдрээд ирэхээр ӨГНӨ гэсэн ЮМаа өгөхгүй өгсөн бол НАМАЙГ луйвардсан гээд бөөн асуудал үүсгэдэг. БАС монголчуудын дунд өөр хооронд нь яс хаяж хэрүүлж муудалцуулж байдаг. Энэ ашигтай гэсэн ЯАГААД гэвэл МОНГОЛЧУУД нэгдсэн сэтгэлээр хамтраад ажиллахаас АЙДАГ
Ene mongolchuud chini hynii itgel daahaa bolijee bygd l idej uuj luivardah yum
Чивчиг чивчиг цайцан гарууд байх юм даа.
Бүх шатандаа идэж шамшигдуулдаг ёс зүй тогтсон, Цагдаа нар нь ч ямар хэрэгт хөдөлж, ямарт нь хөдөлж ядаад хахууль авах хүсэлтэй байдаг юм уу хаашаа юм бүр
TSAGDAAGIIN BAIGUULLAGA NOBSH BOLSON,OOR HUMUUSIIG BARIAD L ABSAN BAIGAA TEDNEES MONGO ABSAN BOLOOD BARIKHGUI BAIGAA BIZ MONGOLIIN TSAGDAA YU CH KHIIJ CHADAKHGUI
манай цагдаа шүүх гэж бүтэхгүй газрууд байнаа
бүтэн нэрийг нь тавь. гэрэл зурагтай нь.
Хотын дарга буцалтгүй тусламжаар улсын музейг Солонгос барьж өгье гэхэд газар өгөггүй байгаа юм. Идэх болохоор хаанаас хамаагүй газар өгнө. Одоо хотын төвд байгалийн музей гэж хогийн юм байна. Огцороход хангалттай баримт.
хулгайч луйварчидыг яаж хайрлахаараа нэр,дурсииг нь тавьдаггуй юм бэ? Цагдаагынхны дампуу авилгачаас болж нэг ичих нуургуй улаандаа гарсан хулгайч хоер улсын хооронд гай тарьж жаргаж явна,одоо хил гараад зугатнадаа
Их мөнгөтэй болсон гадаад гараад, хахууль өгөөд явж дээ. Одоо түүнээс чихийг нь огтолж авахгүй бол юу авахав. Ийм зальтангууд л баяждаг нийгэм.
Монгол хүний, цаашилбал улсынхаа нэрийг гутаасан тэр О гэгч луйварчныг яагаад хуулийнхан баривчлахгүй байна вэ?
Бүтэн нэрийг нь тавилдаа! Юундаа бие засах газрын тэмдэг тавиад байгаа юм? Олон түмэн тэр луйварчин хүнийг яг мэдэж авмаар байн шүү дээ!
Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргиноо гэгч болжээ. Шунахай сэтгэлтэй О гэгч нөхөр олон хүмүүсийн амьдрал , хүүхэд залуучуудын сайхан боломжийг харлуулж орхисон байгааг хууль хяналтын байгуулга шалгаж,үнэн зөв шийдвэр гаргаж тэр шунаг сэтгэлтнээс байгаа эд хөрөнгийг нь хураан тус байгууллагын хохирлыг барагдуулах хэрэгтэй.Хамгийн гол нь шуурхай ажиллаасай манай хууль хяналтынхан.
Ene halgaich luivarchinguudaa hurdan yanzlaachaa mongol ulsiin ner hund unaj duuslaa bugd huivaldaad hulgaichtaigaa hamt bolchihson yam uu haashaa yam ene zasag iimerhuu luivarchdaasaa salj chadahgui bol hurdan ogtsrood chaddag humuusiig ni songoochee
Хоёр улсын харилцаанд муухай сэв суулгасан байна даа. О гэдэг хун монголын хууль хяналтынхантай холбоотой нь тодорхой харагдаж байна. Хуулийнхан ийм илэрхий асуудлыг шийдэж чадахааргуй болтлоо авилгалд идэгджээ.