ӨНӨӨДӨР: МАХН-аас Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлнэ

2018 оны 11 сарын 22

 

- УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ.

08:00-10:00 цагт

  • "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал" сэдэвт өглөөний уулзалт Нээлттэй нийгэм форумын байранд болно. Илтгэгч нь ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир

09:00 цагт

  • "Хүний эрхэд суурилсан бичил уурхай" уулзалт хэлэлцүүлэг, төслийн хаалтын ажиллагаа “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.
  • “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудлын зургадугаар давхарт болно. Утас: 88098020

 

  • ГХЯ-нд “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” бага хурал болно.
  • “МОНГОЛ ДАХЬ ЗУДЫН ЭРСДЭЛ БА МЕНЕЖМЕНТ” сэдэвт мэдлэг солилцох чуулган Блюскай зочид буудлын Топаз танхимд болно. Чуулганыг Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн, Япон улсын Нагояа Их Сургууль, Пипл Ин Нийд ОУТББ, Их Британи улсын Оксфордын Их Сургууль хамтран зохион байгуулж байна. Утас: 99743441

10:00 цагт

  • СЭЗИС-д "Залуучууд судлал 2018" эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 89017101

 

  • “Новотел” зочид буудалд "Данхар төр ба Монгол Улс" хэлэлцүүлэг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

  • 11:00 цагт Канадын Элчин Сайдын Яам, төслийг хэрэгжүүлэгч “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт МАХН-аас Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

13:00 цагт

  • Holiday Inn зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрэх мэдээллийн хүртээмжийг сайжруулах хэлэлцүүлэг болно. Утас: 99556825

14:00 цагт

  • "Үйлдвэржилт ба Санхүүжүүлэлт" сэдэвт бодлогын нээлттэй хэлэлцүүлэгМУИС-ийн шинэ Номын сангийн 203 тоотод болно. Утас: 99111487
  • МУИС-ийн Төв байрны Дугуй танхимд уран бүтээлч Э.Отгонбаяр “Чингис хааны үеийн Монгол зураг” урлаг судлалын уулзалт зохион байгуулна. Үнэ төлбөргүй.

15:30 цагт

  • БСШУС-ын яамны ТНБД Д.Баярсайхан цаг үеийн асуудлаар тус яамны 401 тоотод мэдээлэл хийнэ.

16:00 цагт

  • Монголын хүүхдийн зохиолчдын "Шидэт номын найзууд" богино өгүүллэгийн уран үгсийн чуулган "Хүүхдийн төв номын сан"-д болно. Нэгдүгээр шатанд шалгарсан бүтээлүүдийг СУИС-ын оюутнууд уншиж, үзэгч багачуудад өргөн барина. Утас: 99615538


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top