БАРИМТ 2: Капитал банкны хохирогчид Б.Ундармаа гишүүний ЛУЙВРЫГ илчиллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

 

Өнгөцхөн харахад өнөөдөр өрнөж буй улс төрийн намуудын талцлаас үүсч буй мэдээ, мэдээлэл залхмаар, халширмаар байгаа. Гэхдээ эндээс иргэд олон нийт нэг л зүйлийг тун соргогоор ажиглаж чадвал цаашдын нийгэм, эдийн засгийн хөгжилд нэмэр болох гол түлхүүрийг бидэнд өгч байна. Хэн нь хэн бэ гэдгийг бид олж мэдэх том боломжийг улс төрийн ойрын өдрүүдийн "зодоон" харуулж байна.  Хэнд итгэл хүлээлгэж, хэнээр бид төлөөллөө сонгож, хэнийг бид сонгож болохгүй вэ гэдэг гарын авлагыг улстөрчид бидэнд бэлдээд өгч байна гэж олзуурхах хэрэгтэй. Цагийн аясад тэдний ард нуугдаж үлдсэн хууль бус үйлдэл, ашиг сонирхлын зөрчлүүдийн талаарх баримт алган дээр тавьсан мэт дэлгэгдэж байгааг бид аз завшаан гэж бодох хэрэгтэй.  Тийм ч учраас улстөрчдийн увайгүй үйлдлийн талаарх баримтуудыг төрд гомдсон, бухимдсан иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан бусдад түгээж байна.  Тийм баримтуудын нэгийг өчигдөр /2018.11.21/ бид дэлгэсэн.

Энэ бол БАРИМТ: Капитал банкны хохирогчид Б.Ундармаа гишүүний ЛУЙВРЫГ илчиллээ нэртэй ярилцлага.

Өнөөдөр үргэлжлэлийг нь уншигч танд хүргэж байна.


 

БОДИТ БАЙДАЛ БА БАРИМТ

УИХ-ын гишүүд,  Засгийн газрын сайд, дарга нарын хамаарал бүхий компанид тун амархан олддог 950 сая төгрөгийн гуравны нэгтэй тэнцэх зээл хүссэн “Гүнжийн даваа” компани одоо 500 сая төгрөгийн өрөнд унажээ. Энэ компани 2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Жижиг, дунд үйлдвэрлэл”-ийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл хүссэн байна. Тус компани 256 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ЖДҮХС-аас хүссэн. Тухайн үед азаар салбарын яам тэдний хүсэлтийг хүлээн авсан бөгөөд хөнгөлөлттэй зээлийн мөнгө арилжааны нэг банкаар дамжуулан авах дүрмийн дагуу Капитал банкийг сонгосон байна.  

Баримт 1

Таван жилийн хугацаатай олгогддог хөнгөлөлттэй зээл олгох ХХААХҮ-ны сайдын тушаал гарчихсан тул Капитал банк 3 жилийн дотор авсан зээлээ төлж барагдуулах шаардлага “Гүнжийн даваа" компанид тулгарчээ.  Эргэн төлөлтийн уян хатан нөхцөл санал болгоно гэсэн банкны амлалтад компани итгээд, 5 жилд хувааж төлөх төслийн графикаа эвдээд зөвшөөрсөн аж.  Гэвч үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байсан компани учраас авсан зээлээ 5 биш 3 жилд багтаан төлөхөд хүндрэл учирсан байна. Ингээд банкинд арга буюу эргэн төлөлтийн уян хатан нөхцөлөө санал болгох хүсэлт тавьжээ. Хариуд нь “Гүнжийн даваа” компани 100 сая төгрөгийн өндөр хүүтэй зээл авах санал хүлээн авчээ.

Үйлдвэрлэлээ зогсоохгүйн тулд тэдний өндөр хүүтэй зээлийг 3 жилд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр авсан байна.  Ингэсээр нэг жил өнгөрч, 4 жилийн сонгуулийн цикл давхцаж, засаглах нам солигдож, Засгийн газар шинээр бүрдсэн. Н.Алтанхуягаар ахлуулсан Шинэчлэлийн Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг бондын хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь ЖДҮХС-тай ижилхэн бага хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа богино олгогдсон. Архангай аймагт тоосгоны үйлдвэрийн ажлаа эхлүүлээд жил болж байсан “Гүнжийн даваа” компани 500 сая төгрөгийн зээл хүссэнийг Барилга, хот байгуулалтын яам хүлээн авчээ. Зээл авах эрх үүссэн тул мөнгөө данс руу гаа шилжүүлэн авахын тулд дахин банк сонгох шаардлага тулгарав. Капитал өмнөх зээл тогтвортой төлөгдөж байгаа найдвартай харилцагч гэж тэдэнд баталгаа гаргаж өгөөд, өөрийн дансаараа шилжүүлэн авч, компанийн дансанд шилжүүлэхээр тохиролцжээ.

Баримт 2

Эндээс л тухайн үед өнөөгийн Б.Ундармаа гишүүний хамаарал бүхий Капитал банк чанараа таниулж эхэлжээ. 2013 оны долдугаар сарын 9-нд зээл олгох шийдвэр гарч, 13-ны өдөр үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан 500 сая төгрөг “Гүнжийн даваа” компанид шилжин орох байсан ч ороогүй аж. Компани яагаад мөнгө ороогүйг асуухад зээлийн төлбөртөө суутгаж авсан гэдэг мэдээллийг Капитал банкны зээлийн эдийн засагч хэлжээ.

/Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/


Үргэлжлэл: 2011 онд ЖДҮХС-аас авсан хөнгөлөлттэй зээлийн дуусах хугацаа нь 2014 он, 2013 онд Капитал банкаас авсан өндөр хүүтэй 100 сая төгрөгийн зээлийн төлөгдөж дуусах хугацаа нь мөн 2014 он. Гэтэл хуваарийн дагуу төлөгдөөд явж байсан зээлүүдийг төлөгдөх хугацаа хэтэрсэн гэж Капитал банк үзэн, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс олгосон 500 сая төгрөгийг шууд суутгаад авчихсан нь хачирхалтай. ”Гүнжийн даваа” ХХК-ийн эргэн төлөлт асуудалгүй гэдгийг БХЯ-нд тайлагнахдаа Капитал банк албан бичгээр өөрсдөө баталгаажуулсан. Гэтэл байдал ийм болсон болохоор компани Капитал банкийг шүүхэд өгчээ. Гэвч тусыг эс олов. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү/.

 

Үргэлжлэл: Гурван шатны шүүхийн шийдвэр Капитал банкны талд шийджээ. Үүнээс болж тус компани огт хэрэглээгүй 500 сая төгрөг төлөх төлбөрт унасан байна. Үүнээс гадна өрөө барагдуулж дуустал “Гүнжийн даваа” компани 1,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгөө битүүмжлүүлсэн гэв. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкийг эзэмшиж байсан. Бас ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө авдаг байсан нь  ил болоод байгаа билээ.  Капитал банк ба Б.Ундармаа гишүүний балаг энэ мэтчилэн олон жишээгээр, баримт нотолгоотой гарч ирсээр байна. Банкирууд, бизнесменүүд УИХ-д сонгож болохгүйг Б.Цэгмид гуайн дэлгэсэн баримт тун тодорхой нотолж өгнө.

М.Батхишиг

Зураглаач: М.Тэнүүн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бат(202.131.7.226) 2018 оны 11 сарын 25

Банкны зөв наад 2 чинь төлбөрийн чадваогүй

0  |  0
Үнэн үг(64.119.25.181) 2018 оны 11 сарын 23

НАСТАЙ ХҮМҮҮС 60 ХҮРЧ БАЙЖ ЗАВХАЙРАЛ ЗАЛИЛАНГАА БОЛИМООР ЮМ ГУТААМШИГ

0  |  0
Бодит үнэн(64.119.25.181) 2018 оны 11 сарын 23

Гүнжийн даваа гэдэг ххк ны захирал гээд байгаа Наранцэцэг авгай Их тамирын нүүрсний уурхайн ня бо байхдаа мөнгө идээд шоронд орж байсан шүү

0  |  0
Үнэн үг(64.119.25.181) 2018 оны 11 сарын 23

ТАНАЙ САЙТЫГ ОВОО ҮНЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН БАС Л БУРУУ ТАЛРУУГАА МЭДЭЭЛЭЛИЙН ХҮРЭЭ ХОМСТОЙ ЮМ БАЙНА. ТООСГО ХИЙХ ШАР ШОРОО НЬ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛХАД ТЭНЦЭЭГҮЙ УЧИР ХААГДСАН НААД ЦЭГМИД ЧИНЬ УЛААН ЛУЙВАРЧИН БАНКНЫ ЗӨВ МӨНГӨӨ АЛДАХААС НЬ ӨМНӨ АВАХ ХЭРЭГТЭЙ ОДОО НААД 2 БА

0  |  0
Зочин(64.119.25.181) 2018 оны 11 сарын 23

Энэ Цэгиид гэдэг нөхөр 3 хүүхэд авгай хүүхдээ хаяаад Наранцэцэг гэдэг шоронд орж байсан авгайтай нийлж Архангайд тоосгоны үйлдвэр ажлуулах нэрээр зээл аваад зугтаасан. ТООСГО үйлдвэрлэх материал нь чанарын шаардлага хангаагүй гээд хаагдсан ЖД Ү зээл ард түмэнд очсонч бас л залилангуудын гарт л очдог юм билээ энэ 2 хөгшин ичмээр юм 60 насанд завхайрал залилан байгаагийн амьд гэрч энэ 2 луйварчин

0  |  0
Энэ мэт(66.181.170.215) 2018 оны 11 сарын 23

Энэ мэт шир компаниудаас болоод жижиг, дундын зээл эргэн төлөгдөхгүй байгаа юм ш дээ. тэгээд шүүхэд өгч цаг хождог онцгүй шүү.

0  |  0
Зочин(202.21.116.108) 2018 оны 11 сарын 23

Зээлээ төлөхгүй л гэдэг шоронгийн авгай шүү дээ энэ Наранцэцэг нь. 3 шатны төлүүлэх шийдвэр, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэдий болтол царцаах гэсэн юм бэ? Нийтээр цацаал өнгөтэй яваа нэгний нэр төрд халдаал болоо гэж боддог юмуу тэгвэл Шүүх байгаад яах юм болж байнаа.

0  |  0
zaluu mongol(122.201.28.8) 2018 оны 11 сарын 23

capitaliin bulhai uudalbal Dalai l gesen vg. uur heleh vg oldohgvi ni. jiriin zeeldegch nariig iim bdalaar dampuuruulj bna shd. tegeed shvvhiin gargasan shiidver ni arai ch dee, ene chini ariun yavdal mun vv??? iim bhad ard irged buhimdahgvi baih uu?

0  |  0
Бат(202.9.42.162) 2018 оны 11 сарын 23

Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
Зочин(202.9.40.151) 2018 оны 11 сарын 22

Пизда 2016 онд Мие тойрог өгч УИХ-д оруулсан

0  |  0
Qwerty(145.239.0.183) 2018 оны 11 сарын 22

Yamar hunig uls turduu bailgaad bgaan be! Ene baliar awgaig zailuulaachee ene turd yag yu hihv !

0  |  0
fgh(66.181.160.82) 2018 оны 11 сарын 22

bogsiin delbertel hoshnogdoj bval taarna

0  |  0
fds(66.181.160.82) 2018 оны 11 сарын 22

pisda bushuuhan ene dampuu banknaas mingoo tatii ene avgai butehgui ee

0  |  0
Зочин(202.21.101.130) 2018 оны 11 сарын 22

Ундармаа Балармаа болжээ хахаха

0  |  0
иргэн(202.179.26.138) 2018 оны 11 сарын 22

үгүй тэгээд Илчлээд Ард иргэдэд Тайлагнаад байхаар наад Луйварчин Этгээдээ тэгээд Зохих Хуулийн байгууллагад нь Өг л дөө тэгэхгүй Худлаа тэгж Луйвардсан байна ингэж Залилсан байна гээд хий хоосон яриа Сенсааци дэгдээгээд яах вэ дээ Үнэн л юм бол Баримт сэлттэй нь Хууль хяналтынханд өгөөд Хариуцлага тооцуулах хэрэгтэй шүү дээ

0  |  0
иргэн(202.9.43.61) 2018 оны 11 сарын 22

Хамгийг гол нь ард ”түмний төлөө” , ”сонгогчдын төлөө”, ”ард түмний элч” гэж сонгогдчихоод өнөө ардынхаа мөнгийг мэдээлэлд ойрхоноороо эрх мэдлээрээ аваад дахин хүүлж өнөө муусайн ядарсан иргэдээ шулаад байгааг л яриад байгаа юм. Түүнээс түүнийг хэзээ бизнес эрхэлсэн энэ тэрээ даан ч хамаагүй юм. Өөрөөр хэлбэл Тэрбум тэрбумаар яригдах хөрөнгөтэй мөртлөө хүүхдийн 20000 төгрөгийг л замаас нь аваад байгаад байгаа юм.

0  |  0
Хархүү(202.126.89.140) 2018 оны 11 сарын 22

Аавынхаа нэрийг бод, өмнөговь аймгаа бод!

0  |  0
Mandakhbayar(202.126.89.140) 2018 оны 11 сарын 22

Мандахбаяраа МСНЭ-ээ олигтой ажлуул!!! ХЭНЭЭС ОНОО АВАХ ГЭЭВ. СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ ГЭЖ ХЭДЭН ДАРГА, ХҮҮХНҮҮДЭЭ ИЙШ ТИЙШЭЭ ТОМИЛОЛТООР ЯВУУЛСАН ХӨГИЙН ГАЗАР БОЛСОН ШҮҮ ДЭЭ.

0  |  0
bold(66.181.187.142) 2018 оны 11 сарын 22

buzar avgai ymaa

0  |  0
ЗЭЭЛ(103.9.90.53) 2018 оны 11 сарын 22

ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УЛМААС ХӨРӨНГӨӨ ХУРААЛГАСАН, АЛДАНГИ, ХҮҮ ТӨЛСӨН ХҮН БОЛГОН Л БАНКИНД ХОРСДОГ НЬ НУУЦ БИШ ШҮҮ ДЭЭ. ҮҮНИЙГ УЛС ТӨРТЭЙ ХУТГАВАЛ ЮУ БОЛОХ ВЭ. ТЭГВЭЛ ЭНЭ БАНКНААС АЛДАНГИ НЭХЭЭД БАЙГАА ЯАМ, АГЕНТЛАГУУД БАС БУРУУТАХ УУ??? БИТГИЙ ТУЙЛШИР!!!

0  |  0
Зээлийн эдийн засагч(202.21.116.99) 2018 оны 11 сарын 22

Бүдэрсэн дээр нь гэдэг шиг зээлийн хугацаагаа богиносгох хүсэлтийг банк биш иргэн өөрөө хүсэлт тавьсны үндсэн дээр гэрээгээ байгуулаад 2 талаас гарын үсэг зурж баталгаажуулдаг. Зээлээ төлж чадахгүй болоод ирэхээр гэрээний дагуу барьцаа хөрөнгөө хураах эрх нь банканд байгаа зээл авах болохоор өчнөөн юм болж гуйж гуйж авчаад буцаагаад зээлээ өгч чадахгүй, барьцааг нь хураахаар луйварчин түйвэрчинээр нь дууддаг хаашаа нийгэм бэ? Манайхан баахан зээл авдаг тэрийгээ зөв зүйлд зарцуулахгүй баахан тансаглаж баян хүний дүр эсгэнэ тэгээд эцэст нь асуудалд орно тэгээд буруугаа бусадруу чихдэг.

0  |  0
0(202.131.243.186) 2018 оны 11 сарын 22

улсын мөнгө хулгайлсан юм чин ундармаа авгай гэж хашгирахгүй яахын

0  |  0
Иргэн(203.91.119.90) 2018 оны 11 сарын 22

Ундармаа, ундармаа гээд л хашгираад байх юм?! Аль эртний л бизнес эрхэлдэг гэр бүлшдээ?! Орчин цагийн бизнест байлаг л нэг үйлдэлшдээ?! Хулгайлж луйвардаад авчихсан биш?! Болохгүй гэвэл төлнө л биз?! Заавар хариуцлага гээд байгаа бол ёс зүйн хэмжээнд ярина л биз?! Тэглээ гээд ер нь болчимгүй ЗГ-ыг дэмжих ёстой юу?! Харин ч шудрага байгаа вм бишүү?!

0  |  0
Top