Хүчтэй шороон шуурга Австралийг нөмөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

Хүчтэй шороон шуурга Австралийн зүүн өмнөд хэсгийг нөмөрч, агаарын чанарын асуудал олон нийтийн санааг түгшээж эхэлжээ.

Таван зуун км өргөн шороон шуурга Сидней хотын захад тулж ирсэн бөгөөд Пүрэв гарагт /2018.11.22/ Сидней хотын захиргаа сэрэмжлүүлэг гаргажээ. Наймдугаар сараас эхтэй гангаас үүдэлтэй энэхүү байгалийн үзэгдлийн улмаас олон газарт үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа гэнэ.

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд амьсгалын замын өвчтэй иргэдийг, ялангуяа хүүхэд, өндөр настнуудыг аль болох гадаа гарахгүй байхыг зөвлөсөн байна.

Шороон шуурга 2009 онд болсон шиг хүчтэй байгаа бөгөөд олон зуун хүний амьсгал боогдож, нислэг цуцлагдахад хүргэжээ.

2009 оны шороон шуурга

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top