УИХ-ын 32 гишүүн ”Ашиг сонирхлын зөрчилтэй даргаар удирдуулахгүй” хэмээн ЧУУЛГАНЫГ ОРХИВ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын 32 гишүүн УИХ-ын чуулганыг хуралдуулахгүй хэмээн “бойкот” хийж байгаагаа мэдэгдэж, УИХ-ын дарга М.Энхболдод шаардах бичиг өргөн барьсан ч УИХ-ын дарга чуулганы хуралдааныг хүчээр эхлүүлэв. Чуулганд “бойкот” хийж буй гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг удаа дараа хууль зөрчиж байгаа тул албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

УИХ-ын 32 гишүүн чуулганд “бойкот” хийсэн ч УИХ-ын дарга хуралдааныг эхлүүлэв

Энэ талаар дээрх гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Бид УИХ-ын даргыг хуульд захирагдаж ажиллахыг шаардаж байна. Ж.Батзандан нарын албан тоотын хүрээнд Нийтийн сонгсолын тухай хуулийг хэлэлцээгүй. Дараа нь Л.Оюун-Эрдэнэ нарын шаардсан 60 тэрбум төгрөгийн хэргийн талаар Нийтийн сонсгол хийх шаардлагыг хэрэгсээгүй. Мөн ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагыг ч авч хэлэлцээгүй. Хамгийн сүүлд 2018.11.19-нд Ерөнхий сайдыг огцруулах тухай албан тоотыг 26 гишүүн өргөн барихад УИХ-ын дарга М.Энхболд өөрөө гарын үсэг зурсан атлаа тэр албан тоотыг хүлээж авсан. Одоо тэгээд өөрөө Засгийн газар огцруулах, улс төрийн тогтворгүй байдал бий болгох тэрхүү хурлыг удирдахаар зэхэж сууна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Бид цаашид ашиг сонирхлын зөрчилтэй даргаар удирдуулсан УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” хэмээн мэдэгдсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдээд буй гишүүд:

  1. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
  2. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  3. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
  4. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
  5. УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  6. УИХ-ын гишүүн Г.Занданшатар
  7. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  8. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  9. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  10. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
  11. УИХ-ын гишүүн Х.Баделхан
  12. УИХ-ын гишүүн Ж.Батзандан
  13. УИХ-ын гишүүн Л.Болд
  14. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
  15. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
  16. УИХ-ын гишүүн Я.Содбаатар
  17. УИХ-ын гишүүн Г.Солтан
  18. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
  19. УИХ-ын гишүүн А.Сүхбат
  20. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
  21. УИХ-ын гишүүн Ч.Улаан
  22. УИХ-ын гишүүн Н.Учрал
  23. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
  24. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
  25. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  26. УИХ-ын гишүүн С.Чинзориг
  27. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
  28. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
  29. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
  30. УИХ-ын гишүүн Л.Энхболд
  31. УИХ-ын гишүүн Н.Энхболд
  32. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нэгдэж гарын үсэг зуржээ.

 


УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд буй
УИХ-ын гишүүдийн төлөөллөөс байр суурийг нь тодрууллаа.

Ж.Батзандан: УИХ-ын даргыг ажлаа өгтөл, огцортол “бойкот” үргэлжилнэ


 

-УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг огцортол УИХ-ын хуралдаанд суухгүй гэж мэдэгдлээ. Та бүхэн ямар учраас “бойкот” хийж байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүн бүх ард түмний нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах үүрэгтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүд хоёр том шийдлийн өмнө байгаа. Нэгдүгээрт, 60 тэрбумын нөхдүүдтэй хариуцлага тооцох. 60 тэрбумын схемийг зохион байгуулж, төрийн албыг зарсан УИХ-ын даргын асуудлыг энд ярих ёстой. Хоёрдугаарт, хууль бус үйл ажиллагаанд оролцсон сайд нартайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцох асуудал байна. УИХ-д ярих асуудал их байна. Өчигдөр /2018.11.21/ УИХ-ын гишүүд уулзсан. Хариуцлагыг УИХ-ын даргад хариуцлага тооцохоос эхэлье гэдэг дээр бид шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын бүлэглэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан бүлэглэл, концессчид, үргэлж хууль бус үйлдэл хийдэг УИХ-ын даргад хариуцлага тооцохгүйгээр Монголын төр цэвэрлэгдэхгүй юм байна. Тиймээс МАНАН-гийн бүлэглэлтэй хамтарч тэмцэе гэж УИХ-ын 40 гаруй гишүүн шийдвэр гаргасан юм. МАНАН-гийн гол толгойлогч нь УИХ-ын дарга М.Энхболд гэж хүн байгаа.

-Засгийн газрыг огцруулах асуудалд АН-ын бүлэг нэгдсэн байр суурьтай байгаа гэсэн. Та Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Эхлээд МАНАН-гийн бүлэглэлийн толгойлогчийг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй. Нам дамжсан мафийн толгойлогчоос салах ёстой. Дараа нь Засгийн газрын асуудлыг ярина. Засгийн газрыг огцруулах шиг амархан юм байхгүй. МАНАН-г зайлуулах, мафиас Монгол төрийг цэвэрлэх асуудал том зорилт юм. Үүний төлөө бид хамтдаа явна.

-ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөвхөн ЖДҮ-ийн зээл гэлтгүй “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүс бий. Цагаан суваргыг луйвардаж авсан. Концессоос өчнөөн зуун тэрбум төгрөг хулгайлж идсэн луйварчидтай бүгдтэй нь хариуцлага тооцох ёстой. ЖДҮ-ийн хулгайч нартай хариуцлага тооцох нь зөв. Бүдүүн хулгайч нартайгаа ч хариуцлага тооцох хэрэгтэй.

-АН-ын бүлгийн зарим гишүүн чуулганы хуралдаанд сууж байна. Чуулганыг “бойкот”-лох таны байр суурийг АН-ын гишүүд дэмжиж байгаа юу?

-Монгол төрийн түшээ монгол төрөө хамгаалах үүрэгтэй. Намын эрх ашиг гурав, дөрөв, аравдугаарт бичигддэг зүйл. Монгол төрийн түшээ Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавих үүрэгтэй. Манай бүлэг учраа олчихно. Санаа зоволтгүй.

-Гишүүд хэзээ хүртэл чуулганыг “бойкот”-лох вэ?

-УИХ-ын даргыг ажлаа өгтөл, огцортол “бойкот” үргэлжилнэ. Бид хуулийн хүрээнд шаардлага тавьж байгаа.


Л.Болд: Ард түмэнтэйгээ нийлж М.Энхболдыг өөрөө огцрохыг шаардана


-УИХ-ын гишүүд ямар учраас УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй байх шийдвэр гагасан юм бэ?

-Өнөөдөр Монгол Улсын хувь заяа яригдаж байна. Та бүхэн Монгол Улсын Их хурлыг хар л даа. Ээлжит бус чуулганаа хуралдуулж чадахгүй байна гэдэг бол аймшиг. Үндсэн хууль зөрчигдөж байна. Би энэ Их хуралд байгаа Үндсэн хууль батлалцсан хоёрхон гишүүний нэг. Тиймээс би Үндсэн хуулийн талд зогсоно. Өнөөдөр УИХ-ын гишүүд нь ээлжит бусаар хуралдъя гэхэд дарга нь хөндлөн зогсчихоод арчаагүй арга хэрэглэж болохгүй. Маргааш нь чуулганыг зарлах ёстой. Монголын төрийг балайр харагдуулж байгаа бүхнийг нь ярья гэхээр хувийнхаа эрх ашиг, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалж, тэрнийхээ төлөө төрийг гацааж болохгүй.

-Та бүхний “бойкот”-ыг АН-ын гишүүд дэмжиж байгаа юу?

-Хэрвээ би ард түмнээс авсан эрх мэдлээ хэн нэгэнд худалдчих юм бол утгагүй биз дээ. Би Үндсэн хууль, ард түмнээ хамгаалж байна. Энэ бол миний үүрэг.

-УИХ-ын дарга огцрох эрх зүйн үндэслэл байгаа юу?

-Энэ хүн Ерөнхийлөгчийг орлодог. Төрийг хэвийн ажиллуулах хамгийн гол хүн гээд бид Үндсэн хуулиараа хамгаалчихсан. Харин үүнийг М.Энхболд хууль бус, ёс суртахуунгүй бүлэглэлийн хамгаалалт болгон хэрэглэж байна. Тэгэхээр бид ард түмэнтэйгээ нийлж М.Энхболдыг өөрөө огцрохыг шаардана. Бидэнд байгаа боломж л энэ. Бидний 40 гишүүн шийдчихдэг бол огцруулчихмаар байна. Даанч тийм эрх мэдэл алга.

-Та бүхний “бойкот” төрийн хямрал руу аваачих вий гэсэн болгоомжлол байна?

-Энэ бүхнийг нэг талд гаргах хэрэгтэй. Нэг талд нь М.Энхболдын хувь заяа, нөгөө талд нь Монголын арл түмний хувь заяа байгаа. Жингийн туухайд М.Энхболдын албан тушаал, Монголын ард түмний эрх ашиг хоёр байна. Үүнийг л бид олж харах, дугарах цаг болсон.

-Засгийн газрыг огцруулах асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?

-Засгийн газрыг огцруулах асуудлаар манай бүлгийн байр суурь нэг байгаа. Энд эргэлзэх хэрэггүй. Би Засгийн газарт хариуцлага хүлээх ёстой гэдэг дээр хамгийн түрүүнд дуугарсан хүмүүсийн нэг. Гэхдээ эхлээд өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан бүлэглэлийн толгойлогч УИХ-ын даргад хариуцлага тооцохгүй бол болохгүй. Цаашдаа энэ Засгийн газрыг огцруулах асуудалд анхаарна. Одоогийнхоор бол Засгийн газрыг огцронгуут нь энэ бүлэглэл засгийн эрхийг авахыг санаархана. Тэгээд Монголын ард түмнийг ангал руу түлхэнэ. Шударга бусынхаа хонгил руу улстөрчид, сэтгүүлчдийг оруулна. Үүний дараа дахиж Монгол Улсад шударга сонгууль болохгүй. Монгол Улсад ардчилал байхгүй. Тусгаар тогтнол байхгүй болно.

-Ерөнхийлөгчийн хоригийг Байнгын хороон дээр хэлэлцэхэд Ж.Батзандан гишүүн та хоёр ирээгүйгээс болоод хориг унасан гэж З.Энхболд дарга хэлсэн?

-Тэр бол буруу мэдээлэл. Ардын намын тал ирцээ бүрдүүлвэл угаасаа хоригийг хүлээж авахгүй. Манай намаас ирсэн ирцэд тааруулаад л хийгдсэн зүйл. Гэхдээ хоригийг байнгын хороон дээр биш чуулган дээр шийддэг.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 81 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Togtoj(103.212.118.149) 2018 оны 11 сарын 25

Enhboldoo ard tumen chamaig ogtsor gej husej bgaa ch bosoogui bga Herev bosbol chi Kaddafi shig bolno Ogtsor

0  |  0
Зочин(103.57.95.35) 2018 оны 11 сарын 23

Дээрхи нэрнээс хуралд байж харагдаагүй хүмүүс олон байна. Худлаа ирц бүрдүүлж хуралдсан л даа.

0  |  0
иргэн(202.9.42.44) 2018 оны 11 сарын 23

МИЕ,ЭБИ 2-с САЛВАЛ МОНГОЛ УЛС НЭГ ЦЭВЭРШИЖ ЭХЛЭХ БАЙХ ДАА

0  |  0
Зочин(112.72.15.78) 2018 оны 11 сарын 23

ЕР НЬ тэгээд Засгийн газар огцорох нь тодорхой болоод байх шиг. Засагт нь ороод тэр үү Улаан. Н.Энхболд, Энхтөвшин нар залуучуудаа дагаж далдаганах хэрэг байгаа юм уу. Тэр Нямдорж шиг л бай л даа

0  |  0
Сүрэн(66.181.161.88) 2018 оны 11 сарын 23

ТӨСӨВӨӨ БАТЛАХГҮЙ ХУРАЛДАА СУУХГҮЙ БАЙГАА НӨХӨД ҮҮД БОЛ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД БАТТТУДАГТАЙ НИЙЛЖ УЛС ОРНЫГ ҮГЭЭГҮЙ ЯАДУУРАЛД ОРУУЛЖ ӨӨРСӨДИЙН ЭРЭХШЭЭЛД БАЙЛГАХ ГЭСЭН ҮЙЛДЭЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА

0  |  0
На(66.181.188.203) 2018 оны 11 сарын 23

Хэргийн учир МЭнхболдод байгаа юм биш энэ бол шалтаг 28 жил улсыг уруудуулсан та нар бүгдэд байгаа юм. Хүрэлсүх ардын баатар болоод үлдэх үү үгүй хэрэг хуучирахгүй чиний хийсэн хэрэг мигээс илүү их шүү дээ нэг тэрэгний дугуйнууд гэдэгээ санаж яв одоо чи улс аврагч ми хог шаар маргааш хоёулаа хамбыновооны хог болно шүү дээ.

0  |  0
Нанзаа(66.181.188.203) 2018 оны 11 сарын 23

Энхболд зайлах нь тодорхой харин дараа нь эрхэм гишүүд өөрсдөө нэг нэгээрээ шалгуулаад зайлах хэрэгтэй та нар дотор би цэвэр гэх хүн нэгч байхгүй муу арчаагүй бөөснүүд УИХдаргатайгаа бүгдээрээ тар ард түмний нүдэн дээр шалгуул шалгуур тэнцсэн нь цаашаа яв чадаагүй нь улс орны минь ард иргэдийн зээлийг төлөөд шорондоо тарчилж үх

0  |  0
Бат(202.9.42.162) 2018 оны 11 сарын 23

Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
Зочин(202.126.89.15) 2018 оны 11 сарын 23

Одоо болсоон огцрох хэрэгтэй өөрөө очиж хуулийн байгуулагаар шалгуул 28 жил эднийг харлаа ард түмний амьдрал маш муу бна даа.

0  |  0
Монгол(66.181.177.128) 2018 оны 11 сарын 22

Цаг нь болсон гол төрийг монголыг худалдагч нь энхболд хуулийн өмнө авиач

0  |  0
зочин(202.9.42.172) 2018 оны 11 сарын 22

их л яарч засгаа унагавал м.энхболдын зууш болж мөн концёссын олон тэрбум төгрөг,60 тэрбум,эрдэнэтийн асуудал замхарч 3 хан сая ард түмэн ядуугийн туйл болж мөн засаг уналаа гэхэд маш том хулгайчид засаг байгуулж улам дордсон болноо гэдгийг ойлгож бнаа

0  |  0
Жавхланг яах вэ !?(66.181.177.205) 2018 оны 11 сарын 22

Монголынхоо төлөө гээд л байнга юм яриад яваад байдаг Алдарт ЖАВХЛАН бие даагч гишүүн хаачив !? мөн тэрчлэн хуульч - өмгөөлөгч Баасанхүү гишүүн гэдэг бас хаачив !? Энэ хоёр чимээгүй байна гэдэг нь Ми. Энхболдыг огцоруулаад хэрэггүйдээ гэдэг байр суурь хатуу байгаагын тод илрэл боллоо.

0  |  0
ЗОЧИН(202.179.6.66) 2018 оны 11 сарын 22

ИХ ХУРАЛ БОЛ ТЭМЦЛИЙН ТАЛБАР БАЙХААС ГИШҮҮД ГУДАМЖИНД ГАРЧ ТЭМЦЭХ ЁСГҮЙ,ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛ БОЙКОТЛОХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛСАНААР ГЭМТ ҮЙЛДЭЛ РҮҮ ГУЛСАН ОРЖ БАЙНА,

0  |  0
Zochin(66.181.176.41) 2018 оны 11 сарын 22

M Enhboldiig zailuulah tsag ni bolson.Demjij bn. Ard tumen demjij bn.

0  |  0
Малчин(49.0.212.143) 2018 оны 11 сарын 22

ТӨР ЗАСАГ УЛС ОРОН МИНЬ АНГАЛЫН ИРМЭГ ДЭЭР ИРЖ ДЭЭ.ЭД БҮГД АРД ОЛОН ЭХ ОРНОО БОДОХГҮЙ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ АЛАЛЦАХ НЬ ДЭЭ.ҮЙМЭЭН САМУУН ГАРАХ ВИЙ ДЭЭ

0  |  0
Zail(139.5.218.29) 2018 оны 11 сарын 22

Mieg zailuul

0  |  0
Zochin(112.72.11.114) 2018 оны 11 сарын 22

M.enhboldoos salah n zuv

0  |  0
Zochin(103.212.116.202) 2018 оны 11 сарын 22

Ene 40 gishuun dotor JDUchid baina.Ingeed negdeheer ner ni zever shine gej bodoj baigaa yum baihadaa.Zagtaa M.Enhboldiig yanz buriin yum gyuij dolginoj yvsan yls ch baigaa.Odoo bur neg ih eh ornoo meddeg humuus.Hudlaa shtei Ihenh ni.Mongolchuud ygaasaa tom jijig gyui uudgyui

0  |  0
Zochin(103.212.116.202) 2018 оны 11 сарын 22

Ene 40 gishuun dotor JDUchid baina.Ingeed negdeheer ner ni zever shine gej bodoj baigaa yum baihadaa.Zagtaa M.Enhboldiig yanz buriin yum gyuij dolginoj yvsan yls ch baigaa.Odoo bur neg ih eh ornoo meddeg humuus.Hudlaa shtei Ihenh ni.Mongolchuud ygaasaa tom jijig gyui uudgyui

0  |  0
Xxx(182.212.177.80) 2018 оны 11 сарын 22

Zail muuu luivarchidaaaaa

0  |  0
mash zov(49.0.218.57) 2018 оны 11 сарын 22

Enhboldiig yvuulbal mongol tord bas neg shine zuil garch irne shvv. Odoo bolno. Yuch monh bish Enhboldoo

0  |  0
Энх(103.229.120.56) 2018 оны 11 сарын 22

Төрд овлигогүй хүмүүс олноор орох ийм юм л болно доо

0  |  0
Зочин(103.229.120.56) 2018 оны 11 сарын 22

Eерөнхийлөгчийн засаглалтай болж Жeнко дураар дургих гээд бгаа юм биш үү. М.Энхболдыг огцруулахыг цаана далд их байна.Энэ Оюун-эрдэнэ мэдэхгүй дээ нэг л биш залуу.

0  |  0
зочин(66.181.160.84) 2018 оны 11 сарын 22

Энэ эрлийзүүдээс (М.ЭнхболдЦ.ЭлбэгдоржС.БаярС.БаярцогтСайханбалагЭнхсайхан г.м)салах цаг болсон. Эд эх орон гэж бодож сайн сайхан зүйл хэзээ ч хийхгүй, цуслахаа л бодно.

0  |  0
зочин(66.181.160.84) 2018 оны 11 сарын 22

Зөв зөв бойкот хийж байгаа гишүүд мэдрэмж байна. Наад балиар миеэгийн мэлгэр энхболдоос даруй салах нь улс орон ард түмэнд хэрэгтэй.

0  |  0
Зочин(66.181.168.81) 2018 оны 11 сарын 22

Арай өөр өнцгөөс харвал дарааийн ЖДҮ чид бойкот хийж байнаа

0  |  0
Zochin(66.181.178.215) 2018 оны 11 сарын 22

Zuv. Luivarchin hudalch hulgaich huvalz Enkhbold Hayanhyarvaa 2 zail.

0  |  0
L(103.229.121.241) 2018 оны 11 сарын 22

Zuv zuv zaluu humuus shig Bna daa ta nar boljee

0  |  0
Bagsh(82.119.22.30) 2018 оны 11 сарын 22

Za yostoi saihan medee bn daa.M.Enkhboldiig toroos zailuulaad ogch uzeerei. Ard tumen guij bn shuu

0  |  0
Вачисэрж(202.126.89.7) 2018 оны 11 сарын 22

Хурал хаях нь маш зөв

0  |  0
Zochin(150.129.140.113) 2018 оны 11 сарын 22

Ene Olziisaihnii Enkhtuvshin Khuvsguld ochih nvvrgvi nohor.sayhan Enkhbold talaas shadar said bolson odoo bas l urvaj.urvaj idej uuj hanadaggui amitan

0  |  0
зочин(103.57.93.175) 2018 оны 11 сарын 22

60 тэрбумын хэргээрээ явлаа даа зайлуул

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2018 оны 11 сарын 22

Hurelsuh-iig anh garch irj baihad ni bi helj baisan ium daa,Enhboldiigoo yavuulaa gej,tegehgui teenegelzej baij sorson bazaand orood, odoo ami temzen baildazgaaj baih shiv, togloom-iin onol sudalj calculation hiij surmaar ium da,manai heden manuuhainuud,ardchilsan nam geech ni suraggui daldraad,huzuuguidorj-iin brigad aaviin haalga tataad , Hurelsuh ni Enhboldtoigoo hotlolzoj buugaad Janhuu Battulgiig bas yaj yavuuldag ium baigaa ium,tegvel mongol uls mohohgui uldej magadgui l ium

0  |  0
зочин(64.119.17.4) 2018 оны 11 сарын 22

Энэ 40-д эрхэм дотор ЭНхболдод хүрэх хүн алга. ядаж л Тэр төрийн хүнд байх төвшин дөлгөөн хүн юм. Бусад нь худлаа чанга хашгирдагаас өөр дорвитой юм байхгүй жүжигчин попууд л байна.

0  |  0
Haraa(66.181.184.253) 2018 оны 11 сарын 22

Jidchid oorsdiin shalgan geheer ingej bgaa yum ehleed shalguulchaad daraa ni ingeh estoi unheer l ard tumnii tald bgaa bol shalgan geheer sorson baza hiileedee dandaa JIDU-chid bnaa

0  |  0
Z(182.160.32.117) 2018 оны 11 сарын 22

Зөв ш дээ Ийм өөдгүй муу хүнээр удирдуулах хэрэггүй

0  |  0
Жаргалсайхан(203.91.115.39) 2018 оны 11 сарын 22

М. Энхболд одоо болимоор юм даа

0  |  0
Иргэн(202.131.250.130) 2018 оны 11 сарын 22

Ажил хаяж цаг хожих нь дээ. Энхболд огцрох биш их хурал үтэр тарах ёстой шүү

0  |  0
od(139.5.219.147) 2018 оны 11 сарын 22

Mash zuv sain bn. Jdv bol gaigui butsaag.d avchhana jijig asuudal. Jdv.s hed dahin bur olon terbumaar yarigdah zeel. tusul. Ord gazaruud bna jishee n tsagaan suvarga. Jdv bol yu ch bish

0  |  0
пүрвээ(202.9.41.95) 2018 оны 11 сарын 22

Зөв байна. Одоо л эхлэхгүй бол бүр дийлдэхгүй болно. Арай дэндүү цагаандаа гарсан хүн юм аа.

0  |  0
irgen(46.101.16.229) 2018 оны 11 сарын 22

uuriinhuu namiin gishuudee ch hamgaalj chadahgui hurelsukh metiin shalchigar hulgaich naraas salah tsag ni bolson ene udaa ch bas namaa 2 huvaalaa. ard tumniig ch bas 2 huvaaj bn. ene yamar mulgui said ve?bugd chinii huseleer bolohgui eee. yalagdsan ch temtsene. yalsan ni ch temtsene hench buuj uguhgui tulaan. uls oron mini huurhii bolloo. uchir medehgui heden gudamjnii garuud tetgeveriin heden hugshchuuleer uuriiguu umuuruuleed suuhaasaa icheechee.

0  |  0
irgen(46.101.16.229) 2018 оны 11 сарын 22

uuriinhuu namiin gishuudee ch hamgaalj chadahgui hurelsukh metiin shalchigar hulgaich naraas salah tsag ni bolson ene udaa ch bas namaa 2 huvaalaa. ard tumniig ch bas 2 huvaaj bn. ene yamar mulgui said ve?bugd chinii huseleer bolohgui eee. yalagdsan ch temtsene. yalsan ni ch temtsene hench buuj uguhgui tulaan. uls oron mini huurhii bolloo. uchir medehgui heden gudamjnii garuud tetgeveriin heden hugshchuuleer uuriiguu umuuruuleed suuhaasaa icheechee.

0  |  0
Zochin(82.119.22.30) 2018 оны 11 сарын 22

Negdej chadsan zaluuchuuddaa bayarlalaa.Ard olnii ekh ornii erh ashgiig ehnii eeljind tawisan uhaalag shudarga zaluusiig Ard olon martahguI. Aliw M.Enhboldiig hurdhan zailuulaad ogooch

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 11 сарын 22

Зөв байна шүү, залуус аа, Монголын улс төр ,улс төрийн нам цэвэрших боломж байна шүү, Миеэ-ээс салж чадвал шударга ёс ярих боломжтой болно гэдгийг дэлхий даяараа мэднэ шүү Луйварчдыг үтэр түргэн хөөх хэрэгтэй шүү

0  |  0
Irgen(66.181.165.22) 2018 оны 11 сарын 22

Zub shuu zeel bol geree hiigeed todorhoi hugtsaanii daraa butsaaj ugnu

0  |  0
иргэн(202.179.26.138) 2018 оны 11 сарын 22

эдгээр 40н Гишүүдын Нэрсыг сайн ажиглавал ихэнх нь ЖДҮ-гээс Зээл авсан Этгээдүүдын Нэрс байна Таминь ээ Хариуцлагаас мултрахын тулд МЭнхболдын 60 н Тэрбумын хэргээр Барьцаалж Бойкот хийж байгаа Ухаантай Ард иргэд Тэнэг биш шүү ЖДҮ-ээс Зээл авсан Этгээдүүд Дээрэм хийсэн Гэмт үйлдлийнхээ Хариуцлагыг хүлээх хэрэгтэй

0  |  0
ө(202.72.247.14) 2018 оны 11 сарын 22

Маааш зөв, Энхболд болон түүний хамсаатангуудыг Монголын улс төрөөс бүр мөсөн зайлах хэрэгтэй, Муу хужаагийн шээс

0  |  0
блахэн(66.181.187.149) 2018 оны 11 сарын 22

зөв

0  |  0
zochin(150.129.142.175) 2018 оны 11 сарын 22

SONGON SHALGARUULATAA ANHNAASAA HUULIND MUU TUSGASNAAS IIM BAIDALD ORNO SHUUDEE

0  |  0
Zochin(202.126.88.59) 2018 оны 11 сарын 22

Mii g zailuul mash zuv...

0  |  0
Zaluu mongol(202.21.97.242) 2018 оны 11 сарын 22

Zow zow Mongolchuud negdeh tsag n bilee Elbegeegees hamgiin tvrvvnd tal asuuy zuunii luiwarchanaas

0  |  0
MGL(86.49.234.239) 2018 оны 11 сарын 22

Meliij guldiigeed ulairaad ichix bulchirxai bgui bolchixsiima Miyed.....esvel shulj zarj avch duusagui blxor bugluruud bgan bolvu novsh chin......zailaache tamruga tonilooch

0  |  0
Иргэн(103.212.116.191) 2018 оны 11 сарын 22

Энэ Аюур гэгч амны нь салиа арилаагүй бацаан худлаа попдохоо боь л доо

0  |  0
Болгоомжил(122.201.22.130) 2018 оны 11 сарын 22

Баасанхүү хөөрчихсөн цус асгаруулна гээд айлгаад байлаа шүү. УИХ-гишүүний суудлаас цус асгаруулна гэж айлгасан гишүүнийг анх удаа харлаа.Хууль хяналтын байгууллага энэ хүнийг анхааралдаа аваарай. Тэр жил Элбэгдорж, Батүүл, Сосорбарам нар баахан хүн өдөөн хатгаж турхирчихаад өөрсдөө зүгээр өнгөрсөн шүү. Ийм хүмүүс хамгийн аюултай, гайтай этгээдүүд байдаг.Болгоомжил.

0  |  0
Зочин(103.229.121.122) 2018 оны 11 сарын 22

МАШ ЗӨВ... ДЭМЖИЖ БАЙНА. 60 ТЭРБУМТАН ”Ми.Энх60лд” хужаагийн даалгавараар ”МОНГОЛ ТӨРИЙГ БУЗАРЛАЖ”байна... ЗАЙЛ...

0  |  0
Зөв(202.21.100.210) 2018 оны 11 сарын 22

Дэмжиж байна.

0  |  0
Зочин(66.181.164.235) 2018 оны 11 сарын 22

Миэгийн хүүгээс Монголын төр салах цаг болсон. УИХ-ын даргаас нь огцруулж, дараа нь УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж хуулийн өмнө эрх тэгш шалгуулах ёстой. Шалгагдаад цэвэр гараад ирдэг юм бол ёстой алгаа ташъя.

0  |  0
Baatar(107.77.92.113) 2018 оны 11 сарын 22

Zuwduu, ih gurger guldiisen amitanaas ingej l salahgvi bol ugaasaa tsairchihsan manuuhai l daa ene M.Enh60ld

0  |  0
Baatar(107.77.92.113) 2018 оны 11 сарын 22

Zuwduu, ih gurger guldiisen amitanaas ingej l salahgvi bol ugaasaa tsairchihsan manuuhai l daa ene M.Enh60ld

0  |  0
Baatar(107.77.92.113) 2018 оны 11 сарын 22

Zuwduu, ih gurger guldiisen amitanaas ingej l salahgvi bol ugaasaa tsairchihsan manuuhai l daa ene M.Enh60ld

0  |  0
Иргэн(66.181.176.200) 2018 оны 11 сарын 22

Зөв зөв. МАНАН-аас мэлгэрээс салах эцсийн арга л байх дах

0  |  0
Эрхэм(103.9.90.98) 2018 оны 11 сарын 22

Өө за амар амар ард түмний сонголтоор их хуралд оччихоод одоо бүр шантааж хийгээд ажлаа хийхээ байж эд нарыг ингэх гэж сонгосон юм байх даа хулгай хүчин хийнэ бүр давраад ажлаа таслана нэг жирийн албан хаагч ингэсэн юу болох болоо эд нарт ийм эрх байгаа юм уу

0  |  0
Aagii(66.181.161.71) 2018 оны 11 сарын 22

zovdo ingej logtsruulhgui bol naad nohor chin buuhgui shu

0  |  0
Top