Ж.Батзандан: УИХ-ын даргыг ажлаа өгтөл, огцортол “бойкот” үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын 40-өөд гишүүн УИХ-ын чуулганыг хуралдуулахгүй хэмээн “бойкот” хийж байгаагаа мэдэгдэж, УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр /2018.11.22/ Шаардах бичиг өргөн барьсан. Эдгээр 40 гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цөөн асуултад хариулт авлаа.


-УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг огцортол УИХ-ын хуралдаанд суухгүй гэж мэдэгдлээ. Та бүхэн ямар учраас “бойкот” хийж байгаа юм бэ?

 

-УИХ-ын гишүүн бүх ард түмний нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах үүрэгтэй. Өнөөдөр УИХ-ын гишүүд хоёр том шийдлийн өмнө байгаа. Нэгдүгээрт, 60 тэрбумын нөхдүүдтэй хариуцлага тооцох. 60 тэрбумын схемийг зохион байгуулж, төрийн албыг зарсан УИХ-ын даргын асуудлыг энд ярих ёстой. Хоёрдугаарт, хууль бус үйл ажиллагаанд оролцсон сайд нартайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцох асуудал байна. УИХ-д ярих асуудал их байна. Өчигдөр /2018.11.21/ УИХ-ын 40 гишүүн уулзсан. Хариуцлагыг УИХ-ын даргад хариуцлага тооцохоос эхэлье гэдэг дээр бид шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын бүлэглэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан бүлэглэл, концессчид, үргэлж хууль бус үйлдэл хийдэг УИХ-ын даргад хариуцлага тооцохгүйгээр Монголын төр цэвэрлэгдэхгүй юм байна. Тиймээс МАНАН-гийн бүлэглэлтэй хамтарч тэмцэе гэж УИХ-ын 40 гаруй гишүүн шийдвэр гаргасан юм. МАНАН-гийн гол толгойлогч нь УИХ-ын дарга М.Энхболд гэж хүн байгаа.

-Засгийн газрыг огцруулах асуудалд АН-ын бүлэг нэгдсэн байр суурьтай байгаа гэсэн. Та Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Эхлээд МАНАН-гийн бүлэглэлийн толгойлогчийг Монголын төрөөс зайлуулах хэрэгтэй. Нам дамжсан мафийн толгойлогчоос салах ёстой. Дараа нь Засгийн газрын асуудлыг ярина. Засгийн газрыг огцруулах шиг амархан юм байхгүй. МАНАН-г зайлуулах, мафиас Монгол төрийг цэвэрлэх асуудал том зорилт юм. Үүний төлөө бид хамтдаа явна.

-ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөвхөн ЖДҮ-ийн зээл гэлтгүй “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвардаж авсан хүмүүс бий. Цагаан суваргыг луйвардаж авсан. Концессоос өчнөөн зуун тэрбум төгрөг хулгайлж идсэн луйварчидтай бүгдтэй нь хариуцлага тооцох ёстой. ЖДҮ-ийн хулгайч нартай хариуцлага тооцох нь зөв. Бүдүүн хулгайч нартайгаа ч хариуцлага тооцох хэрэгтэй.

-АН-ын бүлгийн зарим гишүүн чуулганы хуралдаанд сууж байна. Чуулганыг “бойкот”-лох таны байр суурийг АН-ын гишүүд дэмжиж байгаа юу?

-Монгол төрийн түшээ монгол төрөө хамгаалах үүрэгтэй. Намын эрх ашиг гурав, дөрөв, аравдугаарт бичигддэг зүйл. Монгол төрийн түшээ Монголын эрх ашгийг эн тэргүүнд тавих үүрэгтэй. Манай бүлэг учраа олчихно. Санаа зоволтгүй.

-Энэ 40 гишүүн хэзээ хүртэл чуулганыг “бойкот”-лох вэ?

-УИХ-ын даргыг ажлаа өгтөл, огцортол “бойкот” үргэлжилнэ. Бид хуулийн хүрээнд шаардлага тавьж байгаа.

М.БҮҮВЭЙ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.83) 2018 оны 11 сарын 26

Их хуралд сонгоход нас хамаатай юм байна даа. Үндсэн хуулийн дагуу ажиллаарай.

0  |  0
Бат(202.9.42.162) 2018 оны 11 сарын 26

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
ИРГЭН(202.9.43.221) 2018 оны 11 сарын 25

АРД ТҮМЭН МИНЬ БАТЗАНДАН.ОЮУНЭРДЭНЭ.Л.БОЛД НАРЫГ ДАРАА СОНГОЖ БОЛОХГҮЙГ ХАРЛАА.ГУДАМЖНЫ ТЭМЦЭГЧ.ШИНЭХЭН ХҮН.АХМАД АРДЧИЛАГЧ НАР ЯАСАН ИХ ШАНТААЖЧИН БЭ.АЖЛАА ХИЫХГҮЙ УИХ ЫГ БОЙКОТЛООД БУСДЫГ УРУУ ТАТАЖ БНА.40 хүн улс орны тулгамдсан асуудлыг хийдүүлж бна.

0  |  0
yaval toniloh bol ?!(115.171.244.61) 2018 оны 11 сарын 25

Batzandaan. onoodor mongoliin uls tor, gudamjnii jagsagchiin aali, aviraas aylgagdah yum er haragdahaa bailaa. Ene mongol ulsiin nam tord tanii oruulson huvi nemer mon biz dee. Nerteigeer ni Ih hurliig talbai deerre huralduulaad zarim ni utaatai temtsej uhaan aldsan mayagtai hevtuuleed, Hurelsuhiig MAH-iin tugiig shaachihaad 2 hesgiig ni bariulaad zogsooj baigaar zohiomjlon huralduulaval amid bolno doo Batzandaan. Iimerhuu zohiomj hiigeed ogoh hun ni Battulga bolnoo

0  |  0
yaval toniloh bol ?!(115.171.244.61) 2018 оны 11 сарын 25

Batzandaan. onoodor mongoliin uls tor, gudamjnii jagsagchiin aali, aviraas aylgagdah yum er haragdahaa bailaa. Ene mongol ulsiin nam tord tanii oruulson huvi nemer mon biz dee. Nerteigeer ni Ih hurliig talbai deerre huralduulaad zarim ni utaatai temtsej uhaan aldsan mayagtai hevtuuleed, Hurelsuhiig MAH-iin tugiig shaachihaad 2 hesgiig ni bariulaad zogsooj baigaar zohiomjlon huralduulaval amid bolno doo Batzandaan. Iimerhuu zohiomj hiigeed ogoh hun ni Battulga bolnoo

0  |  0
yaval toniloh bol ?!(115.171.244.61) 2018 оны 11 сарын 25

Batzandaan. onoodor mongoliin uls tor, gudamjnii jagsagchiin aali, aviraas aylgagdah yum er haragdahaa bailaa. Ene mongol ulsiin nam tord tanii oruulson huvi nemer mon biz dee. Nerteigeer ni Ih hurliig talbai deerre huralduulaad zarim ni utaatai temtsej uhaan aldsan mayagtai hevtuuleed, Hurelsuhiig MAH-iin tugiig shaachihaad 2 hesgiig ni bariulaad zogsooj baigaar zohiomjlon huralduulaval amid bolno doo Batzandaan. Iimerhuu zohiomj hiigeed ogoh hun ni Battulga bolnoo

0  |  0
иргэн(64.119.25.3) 2018 оны 11 сарын 25

Энэ Оюун-Эрдэнэ гэгч ёстой хачин амьтан юмаа зайлуул. Дандаа болохгүй, бүтэхгүй зүйл ярьж явах юм.

0  |  0
Зочин(122.201.22.204) 2018 оны 11 сарын 25

Жавхлан энэ 2 ын сэтгэл мэдрэлийг шалгуулах хэрэгтэй дээ. Ер нь парламентад нэр дэвшигчидыг сонгуулбд оролцохоос нь емне эруул мэндийн узлэгт оруулж баймаар юм

0  |  0
Зочин(64.119.18.32) 2018 оны 11 сарын 25

Улс төрийн банзал ,шударга царайлагч,ард түмний нэр баригч,камерын өмнө жүжиглэгчийг ард түмэн мэднээ.

0  |  0
zochin(202.131.243.186) 2018 оны 11 сарын 24

ene ih hural tarsan deere barag 3jil ajillaa Ofshooriin hereg, Zorigiin hereg, edenetiin 49%,51%, ACEM, hugjliin bank, oyutolgoi geree, dubain geree, 60 terbum, JDUsan, geh met asuudliig shiidhed huruugaa ch hudulgsngui ard tumen uuniig l shiidej shudrga esiig niigemd togtoohiig husej songoltoo hiisen. shudrga es togtooj chadaagui uchir UIH-ig tarhiig shaardaj bna.

0  |  0
дэмжинэ(202.9.41.18) 2018 оны 11 сарын 24

Шударга ёс ялнаа. Дэмжиж байгаа.

0  |  0
зочин(203.91.117.8) 2018 оны 11 сарын 23

зөв маш зөв Манангаас салхад эхлээд Энхболдоос салах хэрэгтэй

0  |  0
Зочин(64.119.18.32) 2018 оны 11 сарын 23

Яана энэ нэг шударга царайлсан хуйвалдааны эзнийг лав засгийг газрын бондын эхний зээлээс 12 онд 3 тэрбумыг аваад л алга болсон доо эргүүлж төлсөн үгүйг мэдэхгүй шүү

0  |  0
Зочин(112.72.15.78) 2018 оны 11 сарын 23

Гудамж биш, УИХ, Засгийн газрын ордонд байгаагаа мэддэггүй хоосон олгой, зүгээр л нэг сайхан хуцдаг нохой шиг нөхөр

0  |  0
Зочин(49.0.135.21) 2018 оны 11 сарын 23

Зөв хө Энд дандаа хөлсны бичээчид сэтгэгдэл биш мөнгө аваад юу бичиж байгаагаа мэдэхгүй зулбасгууд л бгаа шүү

0  |  0
МАН(124.158.124.142) 2018 оны 11 сарын 23

БАТЗАНДАН ГЭГЧ ОРОНГҮЙ, ГАРАНТАЙ АМЬТАН. АХЫГ ДАРГА БОЛГОХ ГЭЖ ИНГЭЖ ЭРГҮҮТЭЭД ЯАДАГ БАЙНАА. НӨГӨӨ БОНДУУДЫН МӨНГӨ ЗАВШСНАА ХЭЛДЭГГҮЙЭЭ. ЖДҮ-ЧИДЭЭС МӨНГӨ АВСАН БОЛОЛТОЙ.

0  |  0
зочин(202.131.238.150) 2018 оны 11 сарын 23

МОНГОЛ ТӨРД тэрсэл байгаа хүмүүс

0  |  0
zochin (202.179.31.100) 2018 оны 11 сарын 23

batzandan vnen vg helsen bna batzandang songoson bayanzvrhchvvd demjij bna

0  |  0
зочин(202.131.245.69) 2018 оны 11 сарын 23

нэг алдартай сэтгүүлч бүсгүй энэ батзандан гэж нэг юмаа хэдэн янзаар ярьдаг хүнээс дахиж ярилцлага авахгүй гэж саяхан бичсэн байсан ккк. залуугаасаа ийм орж гарсан овилгогүй шоучин болсон хүмүүсийг дахиж сонгохгүй байх хэрэгтэй. Олон жилийн өмнө Энхболдыг МАХн-ыхан энхбаяр ерөнхйилөгч толгойлоод яг ингэж баалж, мөөмтэй пионер болормаа амлагалн авгай нар хуруу харцаараа чичлээд муулж байсан эднйи намын хурал тв-ээр гарч байсан. МАН ер нь балай амьтдын цуглуулга болж, араас нь АН. цэвэрлэгээ хийх хэрэгтэй болж дээ.

0  |  0
Бат(202.9.42.162) 2018 оны 11 сарын 23

Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
Иргэн(59.153.114.183) 2018 оны 11 сарын 23

Эхлээд ЗГ-аа огцруул, дараа нь өөрсдөө тар

0  |  0
зочин(202.131.238.150) 2018 оны 11 сарын 23

Зөв ярьдаг юмшиг мөртлөө ЦААНАА бас лашиг сонирхол нь дүүрсэн ХҮН. Хэрэв зөв хүн бол үндсэн хуулиа хүндэж хуулийн хүрээнд шаардлагаа тавь. ГУДАМЖИНД байсан хүн гудамжны СЭИГЭХҮЙгээр л хандах юм

0  |  0
Зочин(103.212.117.28) 2018 оны 11 сарын 22

Болио боль. УИХ-ын бүрэн эрх. эхлээд Засгаа огцруулчих. Дараа нь өөрсдөө тарж үз. Хэрүүлийн бузар шингэсэн нөхдүүд вэ

0  |  0
иргэн(103.57.93.103) 2018 оны 11 сарын 22

зөв. дэмжиж байна

0  |  0
Зочин(202.179.27.146) 2018 оны 11 сарын 22

Бүдүүн дарга огцортол бүгдээрээ тэмцэцгээ та минь ээ

0  |  0
t(202.126.89.3) 2018 оны 11 сарын 22

sain bna tegmeer de.iim muuhai tur gej bnaa gej halaglaj suulaa.amjil hvsie

0  |  0
muugiii(139.5.219.147) 2018 оны 11 сарын 22

Zuv sain bna ingeh heregtei. Tsagaan suvargiig nomtoibayr novshoos butsaaj av.

0  |  0
ЗОЧИН (202.131.243.186) 2018 оны 11 сарын 22

ёстой зөв ард түмэн энийг л хүсээд байгаа биз дээ

0  |  0
zochin(150.129.142.175) 2018 оны 11 сарын 22

oleshigdeh

0  |  0
zochin(150.129.140.183) 2018 оны 11 сарын 22

Batzandan chi terd suugaad yu hkii be, dandaa hkeruul hkiine, Ymar medleg muutai zaluu be AN uuniig zailuul

0  |  0
Зочин(150.129.141.185) 2018 оны 11 сарын 22

Монголын баялгийг гадныханд худалдсан С. Баяр. Баярцогт, Сайханбилэг, Ч. Хүрэлбаатар, Сү. Батболд, Цогтбаатар нарын талаар яагаад ган хийхгүй байнаа.

0  |  0
Иргэн(103.212.116.191) 2018 оны 11 сарын 22

Энэ УИХ тарж л таарлаа даа

0  |  0
иргэн(203.91.115.245) 2018 оны 11 сарын 22

одоо болтол Оюутолгойн гэрээ хийсэн нөхдүүдтэй хариуцлага тооцож чадахгүй байгаа биздээ бас Эрдэнэтийн 49 хувийг нууцаар хэсэг нөхдүүд хуваагаад авчихсан Авлигын 1 хувь нь ЖДҮ зээл 99 хувь нь далд байна гэдэг ч үнэн шүү

0  |  0
зочин(103.57.94.34) 2018 оны 11 сарын 22

ШИНЭ ИХ ХУРАЛ БАЙГУУЛАГДСАН АНХНЫ ӨДРӨӨС Л ЭНЭ ТЭМЦЭЛИЙГ ХИЙХГҮЙ ЯАВ.

0  |  0
Хаян(202.9.40.1) 2018 оны 11 сарын 22

Хамаг бүдүүн хулгайч нартайгаа эхэлж тэмцэх нь зөв шүү. Томоос нь эхэлбэл багацуултай нь учраа олоход амар.

0  |  0
Top