ЧУУЛГАН: УИХ яг одоо 31 гишүүний ИРЦТЭЙ хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

 

УИХ-ын  Пүрэв гарагийн ээлжит чуулган “хэл ам”-тай ихтэй эхэллээ.  Чуулган товлогдсон 10.00 цагтаа эхэлж чадаагүй. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд хэд хэдэн удаа  ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж байсан учраас эсэргүүцэл илэрхийлэн 40 гишүүн “бойкот” хийлээ. Чуулганы танхимд ихэнх гишүүд нь байхгүй, зарим нь ийн хуралдааныг орхисон ч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлж, одоо чуулган 31 гишүүнтэйгээр хуралдаж байгаа юм.

Их хурлын чуулганы танхимд яг одоо МАН-ын 25, Ардчилсан намын 5, МАХН-ын 1 гишүүн байна.

УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар нийт гишүүд 50 хувиас дээш ирцтэй үед чуулганыг хуралдуулах ёстой. Гэхдээ УИХ-ын дарга Дэгийн тухай хуулийн 4.10 дахь заалтыг баримтлан 31 гишүүнтэй ч гэсэн чуулганы хуралдааныг хуралдуулах боломжтой хэмээн эхлүүлсэн.

УИХ-ын дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан байдаг ажээ.

М.Батхишиг

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.93.175) 2018 оны 11 сарын 22

Ардчилсан намынхан гардаг л газар даа

0  |  0
Иргэн(202.126.88.32) 2018 оны 11 сарын 22

Яахавдээ хуралдагшдээ?!

0  |  0
Ү(202.126.89.220) 2018 оны 11 сарын 22

Энэ үхэр жинхнээсээ үхэр зангаа гаргалаа даа асар их мөнгөндөа эрдээд яасан ч яадгийн гэж байгаа бол ард түмэн ямар хүчтэйгээ харуулах болждээ

0  |  0
zochin(66.181.186.162) 2018 оны 11 сарын 22

ene ikh khurly darga dakhiad l khuuli zurchluu . irts burdeeguy baykhad khural; khiiji

0  |  0
Top