Алдартай модель Кэйт Моссын охин Лила Грэйс Мосс ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр шийджээ. Лила олон загварын үзүүлбэрүүдэд оролцож, рекламд тоглосон. Охин 2016 онд “Vogue” сэтгүүлийн нүүрэнд ээжтэйгээ хамт гарч байсан юм. Мөн өнгөрсөн жил Британийн “Тhe Braid Bar” брендийн нүүр царай болсон.
Тэгвэл Лила саяхан “Dazed” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тус сэтгүүлийг үүсгэн байгуулагчдын нэг нь охины аав, хэвлэлийн эзэн Жефферсон Хак юм. Загварын мэргэжилтнүүд Лила охины авьяасыг өндөр үнэлэх болжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
HI