Ерөнхийлөгчийн хоригт Ардчилсан намын бүлэг 2 цагийн завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

      УИХ-ын нэгдсэн чуулган 31 гишүүний ирцтэй үргэлжилж байна. Чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэх хуваарьтай байгаа ч 40 гишүүний "бойкот"-д их хурал орлоо.  УИХ дахь Ардчилсан намын зүгээс намууд бүлгээрээ энэ асуудлыг ярилцах шаардлагатай гэдэг горимын санал гаргасан. Улмаар сөрөг хүчин Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудалд 2 цагийн завсарлага авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top