“Барселон” Неймарыг буцааж авах талаар хэлэлцээ хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

 

Хөлбөмбөгийн “Барселон” клуб Францын “Пари Сан Жермен” клубын довтлогч Неймарыг буцааж авах оролдлого хийх тухай шийдвэр гаргажээ. 

Goal.com цахим хуудсанд мэдээлснээр, Барселоны удирдлагууд Бразилийн хөлбөмбөгчний төлөөлөгчидтэй холбогдож, Неймар санаачилга гаргасан тохиолдолд түүнийг шилжүүлэн авах санал тавихад бэлэн буйгаа мэдэгдсэн байна. 

26 настай Неймар 2017 онд Барселон клубээс гарч, Пари Сан-Жерменд очжээ. Ингэхдээ тэрбээр 222 сая еврогийн гэрээ байгуулсан байна. Хэн нэгэн ийм хэмжээний мөнгө санал болгосон тохиолдолд Неймар клубыг чөлөөтэй орхиж болно гэсэн заалт тус гэрээнд тусгагдсан байдаг гэнэ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top