С.Жавхлан: Товчлуураа дарах эсэх нь миний бүрэн эрхийн асуудал

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

 УИХ-ын гишүүн С.Жавхлангаас Засгийн газар огцрох эсэх нь шийдэгдэх байдал үүссэн тухай бид мэдээлж байсан. Тэгвэл С.Жавхлан гишүүн өөрөө энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа. 


-Тантай МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх уулзаж байгаа харагдлаа. Та хоёр юу ярьсан талаараа мэдээлэл өгч болох уу?

-Тэгсэн, уулзсан. Өнөөдөр болж байгаа үйл явдлуудын талаар мэдээлэл өгч байна лээ. УИХ-ын зарим гишүүн чуулганы хуралдаанд суухгүй гэж байгаа юм билээ. Би тэрийг нь дэмжихгүй гэсэн.

-Та Засгийн газрыг огцруулах асуудалд ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Би хоёулангийнх нь байр суурийг дэмжихгүй гэдэг байр суурьтай байна. Энэ хүмүүс Монголоор тоглож дууслаа. Төрд ямар хүмүүс бугшсан байдгийг бүгдээрээ мэдлээ, харлаа. 

-Хоёуланг нь дэмжихгүй гэдэг нь асуудлаас зугтаж байгаа хэрэг үү?

-Магадгүй энэ асуудал сунжраад, дараагийн Засгийн газар гараад ирсэн ч би дэжихгүй. Хөндөлсөж хэвтэнэ.

-Өнөөдөр төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Энэ 65 хүнийг ээлжилж хооллож байна. Нэг, хоёрдугаар ээлжийнхэн орчихсон. Одоо үлдсэн хүмүүс нь хоолонд орох гэж байна. Тэгэхээр би аль алиныг нь дэмжихгүй гэж байгаа. Өнгөрсөн хугацаанд би ийм зүйл болно гэж зөндөө хэлсэн. Нэг ч хүн нохой хуцсаны дайны тоогоогүй. Харин өнөөдөр өт батгана шиг шаваад ороод ирж байгааг нь их л гайхаж байна.

-Та байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь өөрийгөө үнэд оруулах оролдлого гэж харж болох уу?

-Цаг хугацаа л харуулна. Шунал ихэдвэл шулам болно. Шударга ихэдвэл хэнхэг болно. Тэгэхээр товчлуураа дарах эсэх нь миний бүрэн эрхийн асуудал.

-Та чуулганы хуралдаанд суух уу?

-Хуралдаа суулгүй яахав. Миний ирц хамгийн өндөр байгаа. Ер нь арваадхан хүн л сууж байдаг ш дээ. Нэг нэгнийхээ өмнөөс товчлуур дараад л байж байдаг юм. Бараг танихгүй хүн чуулганы танхимд зөндөө байдаг юм билээ.

-Дахиад асууя. Та Засгийн газрын эсрэг кнопоо дарах уу?

-Нэгхэн товчлуур дээр юун их ач холбогдол өгдөг юм.

-Танд сөргөлдөгч талуудаас ямар нэгэн санал тавиагүй гэж үү?

-Миний саналыг л асуугаад, тойроод гүйлдээд байгаа. Энэ хулгайч нар хоорондоо зодолдох тусам монголчуудад ашигтай. Үүнээс хойш төрд хариуцлагагүй, ад зэтгэр шингэсэн хүмүүс орж ирдэг цаг дуусгавар болох хэрэгтэй.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.24.8) 2018 оны 11 сарын 26

iim.tsag.ued.ard.tumnii.erh.ashgiin.tald.zogsoj.tednii.duu.hoolio.bolohgui.l.yam.bol.chini.hereg.baihgui.chamaig.baihguitei.adil.bodoh.bolno.uhaantai.baigaach.hen.ni.hen.be.gedgiig.odoo.boltol.medeegui.l.yavaa.yam.uu

0  |  0
zochin(64.119.24.8) 2018 оны 11 сарын 26

ard.tumen.yu.huseed.baigaag.odoo.hurtel.medreegui.2.jil.yu.hiij.suusan.yam.be.zugeer.shou.hiih.gej.songogdson.yam.uu

0  |  0
zochin(59.153.114.130) 2018 оны 11 сарын 26

YUM BOLGONIIG NEG HUND DAATGAH N OROOSGOL

0  |  0
zochin(59.153.114.130) 2018 оны 11 сарын 26

TSOON HESEG NOHDOOS BOLJ 2012 SONGUUL MAJORITARAAR YAVSAN

0  |  0
zochin(202.131.243.186) 2018 оны 11 сарын 24

ene nuhur bie daasan bolhooroo bodlogoo heregjuuleh ymarch bolomjgui uureg roli bagatai iimerhuu ued jaahan unerhsen, peedelzsen baidaltai baih ymaa. ene nuhur er ni heden huuliin tusul bolvsruulj urgun barisan bol. neg l biigeer uwchilj, tseejee deldsen eh oron ch dur esgesen nuhur.

0  |  0
Zochin(202.21.127.132) 2018 оны 11 сарын 23

MAN-in 65 Javhlan gishuuniig daanch neg toohgui baisan bil u.Huraldaa suulgui temtsel hiij bgaa gishuuniig hurlaa tasalsan gej barag doog tohuu hiitsgeej bsan.Odoo harin sanal huvaagdah ued jinhene UNETEI suudal bolj ba da

0  |  0
Зочин(203.91.112.198) 2018 оны 11 сарын 23

цөвүүн цаг болход баасны үнэр ханхалдгүй гэсэн үнэн боловуу

0  |  0
ссс,(103.29.144.2) 2018 оны 11 сарын 23

Монгол улсын ИХ-ын гишүүн байж ямар доожоо муутай эвдэрхий розетоктой өрөөнд суудаг юм бэ? Хөшиг нь гэж өнгөрсөн зууных тоодойсон. Өөрийн мөнгөөр тохижуулах хэрэгтэй шүү дээ

0  |  0
3(202.70.34.98) 2018 оны 11 сарын 23

байж байгаа нь яавч эрүүл биш

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 11 сарын 23

bi gedgeer ovchilson mal piska bna.az huu baival yoz huugeer tsohino gedeg ene dee.

0  |  0
zochin(64.119.24.8) 2018 оны 11 сарын 22

chi.yamar.teneg.hun.be..chamaig.ard.niitiin.erh.ashgiin.tuluu.duugar.gej.songoson.iim.chuhal.ued.ali.ch.talyg.demjihgui.gej.tenegtehee.boliochee.ard.tumen.yu.husej.bgaag.meddeggui.yam.uu

0  |  0
Зочин(64.119.18.10) 2018 оны 11 сарын 22

Уих- ын тараах кноп дарна энхболдыг амьтан болгох ёстой !

0  |  0
Зочин(64.119.18.10) 2018 оны 11 сарын 22

Уих- ын тараах кноп дарна энхболдыг амьтан болгох ёстой !

0  |  0
зочин(103.57.93.175) 2018 оны 11 сарын 22

Аргагүй дээ,тэнэг хүн тэнгэрээс ах

0  |  0
Иргэн (64.119.18.10) 2018 оны 11 сарын 22

ҮНЭН С ЖАВХЛАН ГИШҮҮН ЭНХБОЛДЫН ТАЛД ХЭЗЭЭЧ ГАРАХ ХҮН БИШ ЛУЙВАРЧИДИЙГ ХАРИН АМЬТАН БОЛГОХ ХҮН УИХЫГ ТАРААХ КНОП С ЖАВХЛАН ГИШҮҮНД БИЙ ШҮҮ ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЁ! АРД ТҮМНИЙ ТАЛД БНА ГЭДЭГТ БҮРЭН ИТГЭЛТЭЙ БАЙГАА БИД АМЖИЛТ

0  |  0
Иргэн (64.119.18.10) 2018 оны 11 сарын 22

ҮНЭН С ЖАВХЛАН ГИШҮҮН ЭНХБОЛДЫН ТАЛД ХЭЗЭЭЧ ГАРАХ ХҮН БИШ ЛУЙВАРЧИДИЙГ ХАРИН АМЬТАН БОЛГОХ ХҮН УИХЫГ ТАРААХ КНОП С ЖАВХЛАН ГИШҮҮНД БИЙ ШҮҮ ТАНЬД АМЖИЛТ ХҮСЬЁ! АРД ТҮМНИЙ ТАЛД БНА ГЭДЭГТ БҮРЭН ИТГЭЛТЭЙ БАЙГАА БИД АМЖИЛТ

0  |  0
Чамайг сонгосон тэнэ(203.91.117.8) 2018 оны 11 сарын 22

Худалаа яс горьдоод үнэд орох лгэж хуцаж байхгүй юу? Энэ ганцаараа хөндлөн хэвтээд яах юм. Ялаа ч үргээхгүй байж их хуцна гөлөг чинь. Өнгөрсөн хугцаанд юу гийгүүлсэн юм. Нэг удаа хог ачлуу яалаа .

0  |  0
zochin(64.119.16.210) 2018 оны 11 сарын 22

Ene yasan um oilgodoggvi nohor be

0  |  0
зочин(103.10.22.171) 2018 оны 11 сарын 22

өө чааваас хүрэлсүхээ дэмжиж ард түмэнтэйгээ бай л даа

0  |  0
иотан(202.126.89.1) 2018 оны 11 сарын 22

юунд нь эргэлздэг юм түүхэн сонголт хулгайч нарыг монголын төрөөм зайлуулах хэрэгтэй үүний тулд Энхболдыг их хурлын даргаас нь авч хаяаа

0  |  0
өлэн(66.181.187.149) 2018 оны 11 сарын 22

ЖДҮ-гээс зээд авсн гишүүп огцорвол шударга биш ү энэ зээл хүрэх жирийн ард түмэндээ очиж чадахгүй байна

0  |  0
Top