Г.Занданшатар: Осолдсон иргэдийн гурвынх нь бие хүнд, хүндэвтэр байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яамны мэргэжилтнүүд Завхан аймгийн Солонготын давааны орчимд өчигдөр буюу 2018.11.21-22-нд шилжих шөнө осолд орсон талаар өглөө мэдээлсэн. Тэдгээр иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатар  авчирч буй.

Ослын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нэмэлт мэдээлэл өглөө.

Тэрбээр "Осол болсон газарт Завхан аймгийн зургаан албан хаагч ажиллаж байна. Улаанбаатар хотоос өглөөний (2018.11.22)  08.42 цагт Онцгой байдлын ерөнхий газрын хоёр албан хаагч, Гэмт согог судлалын үндэсний төвийн гурван эмч, хоёр сувлагч, ар гэрийн хоёр хүн, Зэвсэгт хүчний дугаарр ангийн нисэх багийн дөрөв, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг нисдэг тэргээр очсон. Нисдэг тэрэг гурван цагийн дараа Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бууж, шатахуунаа цэнэглээд, Архангайн Цахир суманд очсон. Эмч нарын баг осолд орсон хүмүүсийн биеийг  үзэж, Улаанбаатар уруу буцаж нисэх бэлтгэлээ хангаж байна гэсэн. Осолд орсон хүмүүсийн гурвынх нь биеийн байдал хүнд, хүндэвтэр гэсэн оноштой байна" гэсэн юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top