Интерполын шинэ удирдлагаас хамтарч ажиллахыг хүсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 22

Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий ассамблейн 87 дугаар чуулган АНЭУ-ын Дубай хотноо дөрвөн өдөр үргэлжилж өндөрлөсөн. Энэхүү хуралд Монголын Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын төв товчооны дарга, Цагдаагийн хурандаа С.Баатаржав оролцсон бөгөөд Интерполын шинэ ерөнхийлөгч Ким Жонг Янгтай уулзжээ.

Энэ үеэр  Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэн, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэн байна.  

Сануулахад, Интерполын өмнөх тэргүүн Мэн Хон Вэйг 2018 оны аравдугаар сарын эхээр БНХАУ-д очих үеэр авлигын хэргээр баривчилсан юм.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top