МАН-ын бүлэг төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригоор завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.22/ хуралдаанаар 2019 төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авлаа. Учир нь Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүтнээр хориг тавьсан байснаа цуцалж, хэсэгчилэн хориг тавьсан юм. Иймд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьсан тул бүлэг дээр хэлэлцэж, байр сууриа нэгтгэх хэрэгтэй. Иймд завсарлага авч байна” гэсэн юм.

Үүнд УИХ-ын дарга М.Энхболд “Төсвийн хоригийн асуудал 28-нд хуулийн хугацаа нь дуусч байгаа. Тийм учраас ганцхан өдөр л та бүхэнд байгаа. Маргааш хүртэл завсарлага өгч байна. Төсвийн хоригийг маргааш үдээс хойш хэлэлцэнэ” гэв.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пиа(128.106.194.238) 2018 оны 11 сарын 22

Энэ хужаа амьтан өөрөө зайлахгүй юм байхдаа, оймсоо гозолзуулахнауу бас

0  |  0
Top