“Авьяаслаг британичууд” шоуны оролцогч доромжлуулснаас болж амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

Английн Корнуоллоос “Авьяаслаг британичууд” шоунд оролцсон 16 настай Трикси Харт амиа хорложээ. Алдарт Сьюзан Бойл, Пол Поттс, Жонатан Антуан нарыг гаргаж ирсэн энэхүү шоу Триксиг алдарт хүргэж чадаагүй гэхэд болно. Охин амжилт үзүүлж чадаагүй ч хүмүүс цахимаар түүнийг шоолох болжээ. Триксигийн хоолой, бие болон хувцаслалтыг нь шоолж, охин бүх цахим хаягаа устгасан байна. Ингээд ч тэрээр сэтгэлээр унахаа зогсоож чадаагүй аж. Хүмүүс өөрийнх нь талаар юу ярьж байгаад үргэлж анхаарлаа хандуулж байжээ.

Тэрээр “Авьяаслаг британичууд” шоунд оролцохоосоо ч өмнө сэтгэлзүйн асуудалтай байсан аж. Охин анхаарал сулрах хам шинж болон хувь хүний эмгэгтэй байжээ. Үүнээс нь болж охиныг гэрээр сургаж байсан гэнэ. Түүнийг цахимаар доромжлох болсон нь байдлыг улам дордуулжээ. Тийнхүү Трикси нэг өдөр эцэг эхийгээ ажилдаа явсан хойгуур амиа хорлосон байна.

Тэрээр өнгөрсөн есдүгээр сард нас барсан талаар эмээ нь ярьжээ. Трикси байнга уйлж, интернетэд өөрийнх нь талаар бичсэн зүйлүүдийг уншиж, дуулахаа больсон байсан аж.

 Участница британского шоу талантов покончила с собой из-за травли в интернете

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nym(66.181.161.81) 2018 оны 11 сарын 23

mongold iim zuil garahad oirhon bgaashuu

0  |  0
Монгол хүү(103.111.68.3) 2018 оны 11 сарын 23

ямар харамсалтай юм бэ. Зайлуулдаа, хөөрхий гэж ум ма ни бад мэ хум

0  |  0
Top