Бидэнд “ХАТУУ” бодлогоос өөр сонголт байхгүй юу?

2018 оны 11 сарын 23

 

Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаатай зэрэгцэн Олон улсын валютын сангаас /ОУВС/ манай Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т зургаа дахь шатны үнэлгээ хийж, мэдэгдэл гаргасныг өчигдөр мэдээлсэн билээ. Жэф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг Улаанбаатарт арав хоног ажиллахдаа хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлтүүдийн үнэлгээг урьдчилсан байдлаар хийсэн байгаа. Мөн авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийн талаар зөвлөсөн.

Тухайлбал, Монголбанкийг мөнгөний бодлогоо чангатгаж, зөв зорилт бүхий макро-зохистой бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар зээлийн өндөр өсөлтийг хязгаарлах хэрэгтэй гэж байна. Тэгвэл Мөнгөний бодлого гэж юу вэ? гэдэг асуултын хариуг уншигчдад хүргэх нь зөв байх.

Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг удирдах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршдог. Мөнгөний нийлүүлэлтийн дараах үндсэн арга хэрэгслүүд байдаг.

-Шууд арга (Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох, банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх)

-Шууд бус арга (Заавал байлгах нөөцийн хувийг тогтоох, нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулах, хүүний нэгдсэн бодлого явуулах) зэрэг юм.

Мөнгөний бодлогын арга хэрэгслүүд

  • -Банкны заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тогтоох
  • -Банкинд зээл олгох
  • -Монголбанкны зээл, үнэт цаасны хүү болон хямдруулалтын хувиар дамжуулж хүүгийн нэгдсэн бодлого явуулах
  • -Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах
  • -Банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх гэсэн арга хэрэгсүүд бий.

Тэгвэл Төв банкуудын гол ашигладаг арга хэрэгсэл нь Бодлогын хүү юм. Бодлогын хүү гэдэг нь арилжааны банкууд төв банкинд мөнгөө хадгалуулах хүү юм.

Манай Төв банкны Мөнгөний бодлогын хороо 2018 он гарснаас хойш Бодлогын хүүг 10 хувьд хадгалж байгаа.

  • Мөнгөний бодлогын зөвлөл 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгох, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувиар, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 12 хувиар тогтоох шийдвэр тус тус гаргасан.
  • Дараа нь Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 20-нд хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан.
  • Хамгийн сүүлд  Мөнгөний бодлогын хороо 2018 оны есдүгээр сарын 20-нд хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм.

Ингэхдээ  Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхжилийг дэмжинэ. Гэхдээ Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өсгөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн.

Тэгвэл ОУВС зургаа дахь үнэлгээний дараах мэдэгдэлдээ “Эрх баригчид арванхоёрдугаар сарын эцсээр төсвийн алдагдал болон гадаад валютын нөөц зэрэг голлох макро эдийн засгийн зорилтуудыг биелүүлэх чиглэлд байна. Энэхүү сэргэлт нь хэдий сайшаалтай ч шинэ сорилтуудыг авчирлаа. Тухайлбал, дотоодын эрэлт нэмэгдэж байгаа нь урсгал дансны алдагдлыг ихэсгэж, нөөц хуримтлуулахад саад болж байна. Үүний хариуд Монголбанкнаас мөнгөний нөхцөл байдлыг чангаруулж, зөв зорилт бүхий макро-зохистой бодлогын арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар зээлийн өндөр өсөлтийг хязгаарлах хэрэгтэй” гэсэн юм.

Төв банкны тухайд төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах зорилгоор таван жил дараалан мөнгөний хатуу бодлого барьж байсан. Гэвч хатуу бодлогын нөлөөллөөр төгрөгийн дархлаагаа хамгаалж чадаагүй. Эсрэгээрээ эдийн засгийг мөнгөгүйжүүлж бизнес эрхлэх орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэх шүүмж дагаж ирснийг хэлэх хэрэгтэй.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.21.39) 2018 оны 11 сарын 24

юун ерөнхиилөгчиин засаглал хуцваа чи одоо байгаа ерөнхиилөгчөө хардаа энэ хямарлыг баттулга эхэлж уриалан дуудсан шүү баян гол махииг яаж авсан шалгах хэрэгтэй ганзгиин наймаачинг ерөнхиилөлчөөр сонгоогүй бол өдиид иим хямралд орохгүй шүү одоо аж үйлдвэриин парк байгуулахгүй бол төсөвт хориг тавих гэнэ ямар сайхан үйлвэрүүд байлаа бүгдииг хуваагаад идсэн одоо тэгээд дахиж идхүү ичээчээ баттулгаа

0  |  0
Бат(202.9.43.18) 2018 оны 11 сарын 24

Үндсэн хуулиндаа ёрөнхийлөгчийн засаглалтай болох эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрдөө хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
Top