Киану Ривз найз бүсгүйтэй болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

 

Жүжигчин Киану Ривзийн амьдралд олон жилийн өмнө эмгэнэлт үйл явдал тохиолдсон билээ. 1999 онд түүний хүүхэд нь амьгүй төрсөн юм. Үүнээс хоёр жилийн дараа түүний найз бүсгүй, жүжигчин Женнифер Сайм ослоор амиа алдсан. Жүжигчин залуу үүнээс хойш маш хаалттай нэгэн болж, зочид буудлуудаар амьдран, гудамжаар ганцаараа тэнэх болсон билээ.

Тэгвэл Киану сүүлийн үед нэгэн эмэгтэйтэй хамт явах болжээ. Тэд Беверли-Хиллсээр зугаалан, юм ярьж яваа харагдсан байна. Олон жил хэнтэй ч уулзаагүй түүнийг эмэгтэй хүнтэй хамт явааг харсан фэнүүд нь баяртай байгаа аж.

Киану Ривз түүнчлэн саяхан инээдмийн кинонд тоглосон байна. Тэрбээр өмнө нь инээдмийн кинонд бус уянгын киног илүүд үздэг байсан юм.

Фото: Legion-Media

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочиэн(112.72.2.206) 2018 оны 11 сарын 23

цагтаа ч сайхан залуу байж билээ. гэхдээл ядууст тусалдаг их мундаг хүн.

0  |  0
йыбйыб(49.0.212.38) 2018 оны 11 сарын 23

за арай арай манай

0  |  0
Top