Жүжигчин Б.Цэцэг таван минутын турш уйлсан бичлэгтээ мэдэгдэл хийлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

Өчигдөр орой /2018.11.22/ жүжигчин Б.Цэцэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан шууд лайв хийсэн бөгөөд таван минутын турш юу ч ярихгүй уйлж байсан нь цахим орчинд хүмүүсийн ярианы гол сэдэв болж тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байсан юм. 

Тэгвэл өнөөдөр тус бичлэгийн талаар жүжигчин Б.Цэцэг мэдэгдэл хийлээ. Тэрээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төв, Цагдаагийн ерөнхий газраас уг лайвыг хийхийг санаачилсан гэв. Цоожтой хаалганы цаана болдог гэр бүлийн болоод бусад хүчин зүйлээс шалтгаалдаг хүчирхийлэл нь ихэвчлэн далд, нууц байдлаар явагддаг учир илрэхэд хүнд байдаг байна.

Уг мэдэгдэлдээ жүжигчин Б.Цэцэг "Миний гаргасан энэхүү үйлдэл маань миний хувьд үнэ цэнэтэй... нийгэмд өөрийн гэсэн орон зай нөлөөллөөрөө бид хүчтэй байх хэрэгтэй. Бид харсан ч хараагүй юм шиг өнгөрүүлсэн өдрүүд хэдэн хүнийг аврах байсныг хэн ч мэдэхгүй. Далд үйлдэгдэж хүчирхийллийн золиос болж буй бүсгүйчүүдийн зовлонг дуусгавар болгоход таны оролцоо ч бидэнд хэрэгтэй..." гэв.

Таны эргэн тойронд хүчирхийлэлд өртсөн хүн бий бол 107 дугаарт залгаж хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой.


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.46) 2018 оны 11 сарын 25

Тэгэхээр үнэхээр 5 минут уйлсымуу? Аргагүй л сүрхий жүжигчин хүн юм. Гэхдээ уйлсныг бүү асуу гэж. Та минь ээ, арай энэ маань аливаа хүчирхийлэлд ѳртчихѳѳгүй байгаа даа?

0  |  0
Zochin (27.210.75.40) 2018 оны 11 сарын 24

Za ta nariig boduul gertee bugeed komnii araas hutsaagui za gehdee saya 13 nastai ohinii heregt anhaarlaa handuulj duu hooloigoo orgoh bsan shuu.

0  |  0
(103.26.193.100) 2018 оны 11 сарын 24

ARHICHIN SEDEE BN TENEG GAR BDAG SH DE HUNEER DAALGAAD L UUGAAD BDAG

0  |  0
1(66.181.186.31) 2018 оны 11 сарын 23

шизо

0  |  0
ЗОЧИН(66.181.188.117) 2018 оны 11 сарын 23

Зөв мессэж өгчээ, уран бүтээлийн арвин амжилт хүсэн ерөөе.

0  |  0
Санхувраг Даш(203.91.115.37) 2018 оны 11 сарын 23

Хүчингийн фашизмийн яргалал дор дуусч буй өнчин бөөдөснүүд минээ түм түмээрээ бум бумаараа босож төрөө удирдаж улсаа мандуулья!!

0  |  0
....(112.72.2.206) 2018 оны 11 сарын 23

ёстой зөв

0  |  0
Top