“2018 Springer Nature High Usage Growth Award” шагналыг МУИС хүртлээ

2018 оны 11 сарын 24

“Springer Nature” онлайн мэдээллийн сангийн Монгол Улс дахь хэрэглэгч байгууллагуудын дундаас МУИС нь хэрэглээний өсөлтөөрөө шалгарч “2018 Springer Nature High Usage Growth Award” шагналыг хүртлээ.  МУИС-ийн эрдэмтэн багш, судлаач та бүхний цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь улам их амжилтыг хүсье.

БСШУCЯ-аас Монгол Улсын тэргүүлэх сургуулиуд болох МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС болон ШУА-ын хүрээлэнгүүдэд Springer Nature-ын 1997 оноос хойших 1800 гаруй сэтгүүлийг үзэх боломжтой онлайн мэдээллийн санг ашиглах эрхийг нээж өгсөн юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top