БСШУСЯ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2018 оны 11 сарын 25

Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. НҮБ 1981 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг юм.

Энэ өдрийг угтаж БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын бодлогын газраас нийслэлийн 25, 29, 55, 63, 70, 116, 16, 28, 34, 35, 79, 111, 113, 118, 141-р сургууль болон Шинэ монгол ахлах сургуулийн сурагчид оролцсон “ЭЕРЭГ БОЛ ГОЁ” өдөрлөгийг зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх чиний ойлголт” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд 8 сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид оролцлоо. Уралдааныг дүгнэхэд 118-р сургуулийн 9б ангийн сурагч Б.Энхтуяа 1-р байр, 34-р сургуулийн 11а ангийн сурагч М.Машбат 2-р байр, 79-р сургуулийн 10б ангийн сурагч Н.Сарангоо 3-р байр, 113-р сургуулийн 10б ангийн сурагч А. Намуунзаяа, 111-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Цэлмэг, 28-р сургуулийн 9г ангийн сурагч Дөлгөөн нар тусгай байрыг тус тус эзэллээ.

Image may contain: food and indoor

Мөн энэ үеэр сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэнг танилцуулсан юм.

Оролцсон сурагчид хамтдаа дуулж, бүжиглэн спортын тэмцээнд нэг баг болон оролцсөн уг өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд үе тэнгийхнийх нь анхаарлыг хандуулах, тэдний хандлага, төлөвшилд нөлөөлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх үнэлэмжийг өөрчлөхөд ихээхэн үр дүнтэй ажил боллоо.

Image may contain: 6 people, people sitting

Image may contain: 3 people, people smiling, people playing sports and basketball court

Image may contain: one or more people, basketball court and shoes

Image may contain: 5 people, people playing sports, basketball court and shoes

Image may contain: one or more people, people playing sports and basketball court

Image may contain: 4 people, people smiling, people standing and table

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top