ХЭНТИЙ: Тороор загас барьжээ

2018 оны 11 сарын 28

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тор ашиглан загас барьж байсан иргэдийг илрүүлэн шалгаж байна. Эдгээр иргэдийн зарим нь өнгөрсөн онд мөн зөвшөөрөлгүйгээр загас барьж, худалдан борлуулж байжээ. Түүнчлэн тус хамт олон зэрлэг гахай, цагаан зээр, тарваганы хөлдүү тулам, цурхай, зэвэг загас болон жонш, байгалийн өнгөт чулуу хууль бусаар тээвэрлэж явсан зэрэг зөрчлийг илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, малын хулгайг таслан зогсоох, мал амьтны халдварт өвчин, осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шалгалт-2018” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 04

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
awef(66.181.169.66) 2018 оны 11 сарын 29

baigali orchin an amitnaa hairlay

0  |  0
Top