Б.Баясгалан: Намайг амжилттай яваа эмэгтэй гэж хардаг хүмүүс миний эмзэглэлийг мэдэхгүй

Сэтгүүлч Э.Энхцолмон орчуулагч Г.Акимтай хийсэн ярилцлагынхаа өмнө “Г.Аким гуайн утасны дугаарыг нь эрж олох амархан, харин залгах хэцүү байлаа” гэж бичсэн байсан шиг үнэхээр л орчуулагч, яруу найрагч Б.Баясгалангийн утасны дугаарыг эрж олох амархан, залгахад хэцүү санагдаж байв. Өөрийнхөөрөө уран зохиолын амьдралыг туулж, зөвхөн үзүүрээс нь чимх төдий амталсны хувьд "Уран зохиол" гэх энэ ертөнцөд хамгийн сайн амт оруулагч, жор найруулагч хүмүүсийн нэг гэж түүнийг хүндэлж явдаг учраас тэр биз. 

Ярилцах хүсэлт тавьж, зөвшөөрч, уулзалт товлосон өдөр ирэх хүртэлх цаг хугацаанд ихийн их хүлээлт, догдлол, багахан айдас, бас баяр хөөр төрж байв. Түүнийг бид "Тагтаа паблишинг"-ийн үүсгэн байгуулагч гэдгээс гадна “Цас” роман, “Эдгэрэл” яруу найргийн түүврээр нь илүү сайн мэднэ. Эмэгтэй уран бүтээлчийн дотоод ертөнц, утга зохиол, яруу найргийн талаар хүүрнэсэн сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу!


-Та Орхан Памукын “Цас” романыг орчуулсан шүү дээ. Бас өчигдөрхөн цас ороод, цастай холбоотой таатай уур амьсгал гудамж талбайг бүрхчихсэн байна. Тиймээс  “Цас” романыг яагаад орчуулах болсон талаарх асуултаар ярилцлагаа эхлэх нь зөв болов уу?

-Уран зохиолоос юу хүсч, хүлээж байна вэ гэдэг улс улсын уншигч болгонд өөр өөр байх шиг байгаа юм. Жишээ нь, барууныхан Туркийн уран зохиолоос юу хүсдэг вэ гэвэл, ислам шашинтай холбоотой зөрчлүүдийг нь сөхсөн байна уу, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн байна уу гэх мэт өнцгийг илүү олж хараад байдаг. Өөрсдийн туулж яваа асуудал, олж харахыг хүссэн зүйлээ тухайн орныхоо уран зохиолоос нэхэж уншдаг. Гэтэл Монголд ислам шашинтай холбоотой зөрчил тэмцэл, шашны нөлөөгөөр эмэгтэйчүүдийн эрх ашиг боогдсон асуудал бага шүү дээ. Тэгэхээр романы энэ өнцөг нь надад нэг их чухал биш. Би бол арай өөр шалтгаанаар энэ романыг орчуулсан.

Би 1980-аад оны дунд үед төрж, 1990-ээд оны дунд үед сургуульд орсон. Монгол орны хамгийн баруун хязгаарт өсч төрсөн хүн. Тэр үед Монгол улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжиж, улс төрийн хувьд  тун эгзэгтэй нөхцөл байдал өрнөж, хүмүүсийн амьдрал орвонгоороо эргэж байсан үе. Ямар ч улсын түүхийг хувиргаж чадахуйц нөлөө бүхий улс төр, эдийн засаг, соёлын хувьсгал ихэнхидээ том хотуудад нь болж байдаг. Улаанбаатарт эсвэл Истанбулд ч юм уу. Гэтэл том хотуудад зөрчил, тэмцэл, маргаан болж, хувьсгал өрнөж байгаа ч түүнд шууд оролцож чадахгүй хөдөөгийн буйдад, бүр алслагдмал тосгонд магадгүй Карс тосгон, эсвэл Говь-Алтайн Бугатад юу болдог вэ гэдэг сонин. Тэнд байгаа хүмүүс улс орны асуудлыг шийдэхэд оролцох юм сан, дуу хоолойгоо хүргэх юм сан гэж хүснэ. Гэтэл тэд хүссэнээрээ шууд оролцох боломжгүй байна шүү дээ.  Одоо бол хүмүүс сумаасаа интернет ордог болчихсон байх. Тухайн үед бол долоо хоногтоо нэг удаа утсаар ярьдаг, цахилгаан мэдээ гэдэг юм хэдэн арван хоногийн дараа л ирдэг байлаа. Тэгэхээр том хотод болж байгаа үйл явдлын цуурай жижиг хотод хэрхэн сонсогдож байгааг "Цас" романы Карст өрнөж буй үйл явдлаар харуулдаг. Би яг тийм л амьдралыг туулсан хэрэг.

Намайг хүүхэд байхад амьдардаг суманд маань ардчилсан хөдөлгөөн ид өрнөж, манай аав сумын анхны ардчилагч болж, намын үүрийг нь сумандаа байгуулж байлаа. Тухайн үед тог цахилгаан гэж байхгүй учир аав лааны үйлдвэр байгуулж, бизнес эрхэлсэн. Ингээд сумандаа анхны бизнес эрхэлсэн хүн нь боллоо. Тоггүй учир лаа хамгийн хэрэгцээтэй бараа байсан. Аавын бизнес маш амжилттай байж, олон сумыг лаагаар хангадаг болсон. Тэгэхээр нэг ёсондоо манайх сумын анхны ардчилсан, бизнесмен, хөрөнгө чинээтэй айл нь болсон юм.

Тухайн үед нийгэм шилжих үе байсан учир ард иргэд ядруу, ажилгүй, өмнөх нэгдэлд ажиллаж байсан бүхэн нь нураад уначихсан, социализмын үед баян хүн бол муу хүн гэж итгүүлчихсэн учир энэ яагаад баяжаад байгаа юм гэдэг үүднээс баячууд, баян айлын хүүхэд гэх мэтээр сум даяар дургүйлхэх хандлагыг гэр бүлийхэн маань мэдэрдэг байсан. Би тэр үед жаахан байсан ч тийм зүйлсийг маш эмзэг мэдэрч өссөн.  Аав заримдаа алга болчихно. Тэгээд гурав хоногийн дараа ч юм уу жалганаас цус нөжтэйгээ холилдчихсон хэвтэж байхад нь олно. Бусдаасаа түрүүлж хөрөнгө зоорьтой болж эхэлсэн хүнийг, бусдаасаа түрүүлж улс төрийн дэвшилтэт үзэлтэй болсон хүнийг хүмүүс тэвчиж чадахгүй байгаа ийм л үеүдийг хүүхэд насандаа туулжээ.

Ийм зүйл туулсан хүн "Цас" романаас улс орны хувь заяаг шийдэж байгаа том асуудлын тусгал нь бүр аглаг буйдад байгаа иргэдэд яаж нөлөөлдөгийг л маш сайн харуулж өгсөн юм байна гэдгийг л олж харсан хэрэг. Том хотод үйл явдал бодитойгоор өрнөж байдаг ч аглаг буйдад үнэн бодитоороо бус зөвхөн тусгал, цуурай нь очдог. Тэнд байгаа хүмүүс улс төр, нийгмийн үйл явдлын тусгал, цуурайд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна гэдэг нь маш сонин. Одоо ч гэсэн хөдөөгөөр яваад үзвэл хотын биднээс илүү улс төржиж, талцаж, намаас болж нэгнээ хэмлэдэг, тангараг тасрах дээрээ тулдаг үйл явдлууд хамгийн хүчтэй өрнөж байдаг.

Мөн дээрээс нь “Тагтаа паблишин”-г байгуулж, хэвлэн нийтлэгч гэх статус руу орсноороо яг одоо ямар зохиолыг унших нь монголчуудад хэрэгтэй вэ гэж бодож эхэлсэн. “Цас”-ыг би яг энэ цаг хугацаанд монгол хүн уншихад маш хэрэгтэй л гэж боддог.

-Анх хэдэн онд "Цас" романыг орчуулсан бэ?

-2010 онд орчуулсан санагдаж байна.


-Та яагаад улс төр судлаач мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Би жижигхэн тосгонд, их улс төржүү уур амьсгалд, бүр улс төрийн нэлээд тодорхой үзэлтэй, түүндээ машид үнэнч хүний гэр бүлд өссөн. Багадаа эгчтэйгээ нийлээд л их хурлын гишүүн болно гэж мөрөөддөг байлаа. Тэгээд арван жилийн сургуулиа төгсөхдөө их сургуулийн хуваарьт өрсөлдлөө. Би сэтгүүлч болж, хажуугаар нь шүлгээ бичээд явна даа ухааны юм бодож байв. Надад хуульч, сэтгүүлч, нийгмийн ажилтан, утга зохиолын шүүмжлэгч гэх мэт сонголтууд байсан ч улс төр судлаач мэргэжлийг сонгож  суралцсан. Яагаад гэвэл би улс төрийн роман бичнэ гэж их боддог хүүхэд байсан. Тийм учраас л улс төрийн тогтолцооноос нь эхлээд ерөнхий ойлголттой болох нь зөв гэж бодсон.

-Яагаад утга зохиолын шүүмжийн ангийг сонгоогүй гэж?

-Тэр нь яг зохиолч болгох анги биш байсан учраас. Шүүмжлэгч бэлтгэдэг анги байсан. Би одоо ч нэг зүйлийг гайхаад байдаг юм. Манайд мэргэжлийн шүүмжлэгч бэлтгэн гаргадаг мөртлөө мэргэжлийн зохиолч бэлтгэдэггүй. Зохиолч, уран бүтээлч, бүтээн туурвиж байгаа хүмүүс нь сайн дурынхан, сайн дурынхныг мэргэжлийн шүүлтээр шүүнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ бол маш утга авцалдаагүй зүйл. Хөгжмийн зохиолч мэргэжлийн байх ёстой, жүжгийн зохиолч мэргэжлийн байх ёстой, зураачид ч бас дүрслэх урлагийн сургууль төгсөөд, өнгө будаг тавьж сурах ёстой гэдэг байж зохиол бичихэд хэзээ суралцаж байсан юм гэж ярьдаг. Бид бүтээгчдээ мэргэжлийн байх шаардлагагүй, уран зохиол бол мэргэжээд мэдээд байх юмгүй зүйл, авьяас онгод хоёр байхад л болно гэж үзэж буй бол салбараа анхнаас нь дутуу үнэлсэн, үнэгүйдүүлсэн хэрэг. Урлагийн бусад салбарынхан нь тэгээд яагаад авьяас, онгод хоёроор туулчих юман дээрээ ахиад дээрээс нь мэргэшээд байна вэ. Тэгсэн атлаа тэр сайн дурынхнаас гарч байгаа зүйлийг нь мэргэжлийн шүүлтээр шүүж, төрөл жанраар нь заагаад, шүүсийг нь шахах хүмүүс нь мэргэжлийн байна гэх юм бол анхнаасаа л тогтолцоо нь авцалдахгүй байна гэсэн үг шүү дээ.

-Тэгвэл улс төр судлаач мэргэжил таны уран бүтээлч болох замналд хэр ашигтайгаар нөлөөлсөн бэ?

-Одоо би улс төр судалсандаа харин ч их баярладаг. Манай уран бүтээлчдийн нийтлэг төрхийг харахаар иргэний боловсрол илт дутмаг санагддаг. Хошин урлагийнхан тайзан дээр гараад үндэсний цөөнхийнхөө хэл аялгыг доромжилж, элэглэж байна гэдэг нь ялгаварлан гадуурхалтын маш том жишээ шүү дээ. Тэдэнд ердөө л “Үндэсний цөөнхүүдээ төрмөл болоод угийн шинжээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй” гэсэн иргэний боловсрол дутуу байна. Сүүлийн үед маш олон кино, энтертаймент шоу зэрэгт бэлгийн цөөнхийг доромжилж, элэглэж, нийгэмд тэднийг гаж донтон, өвчин туссан улс мэтээр ойлгуулж буй зүйлсийг уран бүтээлчид л хийж байна. Хүний төрөлх шинж чанарыг гутаан доромжилж байгаа нь иргэний боловсрол л дутуугийн шинж.

Ийм суурь боловсролгүй хүмүүс уран бүтээл хийж тайзан дээр, сонин дээр, номон дээр тэр үзэл хандлагаа тунхаглана гэдэг өөрөө хамгийн аюултай зүйл. Тиймээс ч би энэ мэргэжлээр суралцаж, хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, наад зах нь хүний эрхийн тухай энгийн ойлголттой болсондоо маш их баярладаг.

-Залуу уран бүтээлчдийн хийж байгаа нийтлэг коммершиал кино ч юм уу, бүтээлийг харахад нийгмийнхээ оюун санаанд таарсан бүтээл хийгээд байна уу гэх хар төрдөг л дөө. Нэг талаар уран бүтээлчид өөрсдөө асуудлаа мэддэг ч урсгалаараа яваад байдаг тухай та юу гэж боддог вэ?

-Хоолны төлөө уран бүтээл хийнэ гэдэг маш гунигтай л даа. “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Ж.Тэгшзаяа бид хоёр 2012 онд хэвлэлийн газраа байгуулснаас хойш өөрсдийн халааснаас хэвлэлийн зардал, бүх зүйлээ төлсөөр одоо болтол энэ газраас нэг ч төгрөг авч үзээгүй л яваа.

Орон гэрээ зараад хүртэл хөрөнгө оруулалт хийсэн явдал бий. Ингэж босгосон газраас маань гарч байгаа номуудыг авч уншсан залуучууд нүдэн дээр өсөн дэвжиж байгаа нь харагддаг. Тэр нь л бидний хувьд цалин. Магадгүй хэзээ нэгэн цагт бидний зориулсан бүхэн чамгүй үр дүн авчирч магадгүй ч анхнаасаа л энийг эхлүүлэхдээ мөнгөтэй, баян больё гэж бодоогүй. Яагаад гэвэл бид хоёрын үнэт зүйл нь өмсөх зүүхээсээ илүү гэж итгэдэг. Гэвч залуу уран бүтээлчдийг Монголын нөхцөлд сайн уран бүтээл хийгээд, өлөн зэлмэн яваад бай гэж хэлэх хэцүү. Улс орон нь ямар байгаа билээ.

Үнэхээр нийтийнхээ сэтгэлгээг дагуулсан зүйлс хийгээд явах нь таатай байна уу, тэрнээс илүү зүйл хийхээр хүлээж авахгүй байна гэж шалтаглаад байна уу, эсвэл өөрсдөө илүү зүйл сэтгэж чадахгүй байна уу гэдэг нь тус тусдаа асуудал. Мэдэх нэг өөр, хийх нэг өөр. Мэдээд байгаа боловч хийж чадахгүйн зовлон бас байж болно. Үнэхээр үзэгчдээ дагуулж урд нь алхаж чадахуйц юм хийх багтаамжтай хүн бол яаж ийгээд хийж үзүүлдэг л байхгүй юу...

-Монголын уран зохиолыг шимтэн уншигчдын боловсролыг Г.Аюурзанын "10 хар" гэж бидний нэрлэдэг антологууд нэг шат ахиулсан гэж би боддог. Харин үүнийг дахин нэг шат ахиулсан явдал бол “Тагтаа паблишинг”-аас эрхлэн гаргаж буй номууд юм болов уу. “Тагтаа паблишинг” хэрхэн үүсгэн байгуулагдсан болоод хэтийн зорилгынхоо талаар манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Биднийг бизнесийн байгууллага гэж тодорхойлоход хэцүү л дээ. Учир нь толгойлж байгаа хоёр хүнд нь бизнесийн ямар ч амбиц байхгүй. Бид хоёр  яагаад паблишингаа байгуулсан бэ гэхээр тэр үед л яг уншихыг хүссэн номууд маань монгол хэлээр байгаагүй юм. Тэгээд хоёулаа хэл сурах хэрэгтэй болсон. Хэл сураад, маш гоё ном  уншиж эхлээд найз нөхөдтэйгээ ярилцах гэхээр эргэн тойрны хүмүүс маань тэр номуудыг мэдэхгүй байх нь элбэг. Тэгээд энүүхэн жижиг хүрээндээ ч болов уншуулж, хуваалцах хүсэлдээ хөтлөгдөөд, өөрсдөө орчуулж эхэлсэн.

Ердөө л маш энгийн жижигхэн зүйлээс юм эхэлдэг. Одоо харин энэ паблишинг зөвхөн бид хоёроос гадна хэсэг бүлэг хүмүүст маш их хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож байна. Бидний номын сонголт, орчуулга, чанар ном хэвлэлийн салбарт жишиг болох ёстой. Түүнээс өргөжүүлж тэлээд, данхайлгаад л байх зорилго байхгүй. Магадгүй 20 жилийн дараа ч гэсэн жижигхэн паблишинг хаус хэвээрээ ч байж мэднэ. Хамгийн гол нь авьяаслаг залуучууд үүгээр дамжиж, сурах юм байвал сурч мэдээд авдаг урлан байгаасай л гэж хүсдэг.

-Ер нь бид ихэнхдээ эр хүнээс л нутаг усных нь тухай асуудаг. Эмэгтэй хүнээс тэр бүр асуудаггүй юм байна. Харин таны шүлгүүдийг уншиж суухдаа төрсөн нутгийнх нь талаар заавал асуух юм шүү гэж бодогдсон. Та нутгийнхаа талаар ярьж өгөхгүй юу?

-Магадгүй эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэж ярьдагтай л холбоотой байх. Би Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. Шинжан уйгартай 40 км хиллэдэг, Монгол Улсын хамгийн баруун хязгаарын сумдын нэг гэсэн үг. Манай ээж Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүн, аав маань Говь-Алтай аймгийн Бугат сумынх. Бага насаа баруун хязгаарын уул усан дунд эмээ, өвөө дээрээ, ямаа маллаад л өссөн. Хичээл орохоор суманд аав, ээжийнхээ хажууд очно. Манай нутаг чинь өндөр өндөр шовх уултай, ус унд гээд байх юм багатай, жижигхэн тунгалаг булгуудтай, тогтоцийн хувьд говь, хангай, хөвч хосолсон. Хойшоогоо жаахан яваад уулсын сэрүүн бүс, хяр руу ороод ирнэ. Нэг уул даваад говийн халуун руу орчихдог ийм л эрс тэрс уур амьсгалтай нутаг. Манай нутгаас Төрийн шагналт зохиолч Д.Норов, авьяаслаг найрагч Х.Нямхишиг нар төрж гарсныг харахад бас ч гэж яггүй улс.

Багадаа би эмээ, өвөөгийндөө байдаг байлаа. Уулын цаана салхи дүнгэнээд л. Дүнгэнэж дүнгэнэж нэг суллагдахаараа яндан хажигнуулаад л, гэрийн яндангийн голоор хүүгээд ороод ирнэ. Салхины улин дуулах тэр чимээ маш гаслантай, уйтай мэдрэмж төрүүлдэг байлаа. Манай нутаг чинь хангай газар шиг модтой, жимстэй, устай, тийм дэлэгнэсэн нутаг биш. Өндөр, шовх, нүцгэн уулсын дунд амьдарч буй хүн гэдэг байгалийн сүр хүч, эрхшээл дор өөрийгөө их л өчүүхэн, амьдрал их уйтайг багаасаа мэдэрч өснө гэсэн үг л дээ. Магадгүй манай нутгаас маш олон зохиолч төрлөө гэдэг нь үүнтэй холбоотой байх.

Уулын хүмүүсийн араншин их тогтворгүй, хөдөлгөөнтэй байдаг. Би тэр салхины дууг одоо болтол мартдаггүй юм. Яндангийн голоор салхи хүүгээд л ороод ирэхэд  зургаа, долоохон настай байж энэ хонхороос явах юмсан, ямар их уйтай юм бэ гэж бодолд автдаг байснаа санадаг. Одоо бол нутагтаа очих сайхан. Тэнд л сайхан амьдрал байгаа юм шиг санагддаг.

-Би өөрөө унаган хотынх. Миний мэдэрч чаддаг зүйлс илүү хоттой холбоотой байдаг. Алхаж байхад л Улаанбаатараас авдаг сүнслэг мэдрэмжүүд байдаг шүү дээ. Танд ч бас хотод суурьшаад хоногшсон олон мэдрэмж байгаа байх. Тэр мэдрэмжүүдийнхээ талаар хуваалцаач?

-Би өөрийгөө хөдөө, сум, аймгийн төв, хот гээд монгол улсын засаг захиргааны бүх нэгжүүдэд амьдарч үзсэн гэж найзууддаа онгирдог юм. Заримдаа хүмүүс хэлдэг л дээ. Чи хотын хүнээс илүү хотыг мэдэрдэг гэж. Тэр нь энэ хотод хүндэтгэлтэй хандах, булан тохой бүрт байдаг өчүүхэн жижиг, нандин зүйлсийг нь ч мэдэж байдагтай л холбоотой болов уу. Би хэдий хөдөөний хүн ч хотын соёлыг жижиг гэлтгүй хамгийн сайн баримталдаг хүмүүсийн нэг байх.

Гэвч тогтоод бодоход Улаанбаатар миний хувьд нутаг гэхээсээ илүү нийслэл хот. Улсын маань нийслэл хот гэдэг нь Дархан, Эрдэнэт гэх мэт орон нутгийн чанартай хотуудаас өөр. Би Улаанбаатарт нэгнээ хөдөөний хүн гэж гадуурхахыг ойлгодоггүй. Яагаад гэвэл ер хаа ч биш, гагц нийслэл хотод л Монгол Улсын өнцөг булан бүрээс Монгол Улсын иргэд ирж, хүчээ сорьж, мөрөөдлөө биелүүлж, Монгол Улсын төлөө хүчээ өгөх нь зүйн хэрэг. Нийслэл гэдэг нь Монголын олон соёлыг нэг дор агуулсан, хүлээн зөвшөөрөгдсөн, тунхагласан хот байх ёстой. Зүгээр л энүүгээр алхаад явж байхад урдуур минь буриад дээлтэй хүн зөрвөл хэчнээн гоё вэ!

Уугуул бус суугуул Улаанбаатарын иргэний хувьд мэдэрсэн мэдрэмж маань энэ хотод төрж өссөн хүмүүсийнхээс өөр. Хөдөөнөөс оюутнууд хотод ирж, сургууль соёлд орж, хоттой танилцаад ажилд орж, амьдралаа төвхнүүлтлээ асар их зүйлийг туулдаг. Сэтгэл санаа, оюун бодол, амьдралын туршлагийн хувьд. Энэ үйл явц нь хотод анхнаасаа өссөн хүмүүсийн хажууд хэд дахин хэцүү. Жишээ нь би Улаанбаатарт хүссэн газрынхаа хаалгыг итгэл төгс татаж чаддаг болтлоо арваад жилийг зарцуулсан байна. Ийшээ орвол надад арай л гялгардах юм шиг байна, хүмүүст муухай харах болов уу гэх мэтийн айдсыг давтлаа би арваад жилийг зарцуулжээ. Одоо бол би захын газрын үүдийг эсгий гуталтай ч хамаагүй татаад орж чадахуйц өөртөө итгэлтэй болсон.

Харин ч бүр Улаанбаатар хотод ирээд соён гэгээрүүлэх ажил хийж явна. Одоо намайг чи хөдөөнийх гэж ялгаварлавал их инээдтэй хэрэг л дээ. Гэвч миний туулсан замыг илүү хүнд хэцүү нөхцөлд, илүү хурц өнцгөөс нь мэдэрч туулж яваа хүүхдүүд мянга мянгаараа бий. Хөдөөний хүүхдүүд хотод суурьшсаныхаа дараа асар их ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны цочирдлыг туулдаг. Улаанбаатар хотынхоо хувьд ямар зам туулж байгааг бид нар харж байгаа. Улсын нийслэл гэж нэрлэгдэх хэмжээний уур амьсгалтай, найрсаг, нэгэндээ тэвчээртэй ханддаг тийм хот уу гэвэл би шууд үгүй гэж хэлнэ. Улаанбаатарын уугуул иргэд яг л Улаанбаатар хотын иргэд болохоос улсын нийслэлийн иргэд болж төлөвшөөгүй юм байна гэж би боддог. Сэтгэлгээ нь их орон нутгийн шинжтэй, жалганы үзэлтэй. Улаанбаатар надад шарх сорви илүү өгсөн. Би Улаанбаатар хотод хайртай. Гэхдээ Улаанбаатар намайг тийм ч сайхан угтаж аваагүй.


-Таны шүлэг бичиж эхлэх болсон хамгийн хүчтэй шалтгаан юу вэ? Магадгүй таны ахуйтай, тэр салхитай холбоотой юм болов уу?

-Ёстой мэдэхгүй юм. Би их багаасаа шүлэг бичсэн. Гэхдээ яагаад бичиж эхэлсэн гэдгээ мэдэхгүй. Би зургаан настайдаа эгчийгээ дагаж бичиг үсэг тайлагдаад, сургуульд орохдоо ном уншдаг болчихсон байсан. Тэгээд нэг хоёрдугаар ангиасаа гэнэт л шүлэг бичиж эхэлсэн. Би одоогийн өнцгөөс өөрийнхөө жижиг хувилбарыг тайлбарлаад энэ хүүхэд яг тэгсэн учраас шүлэг бичиж эхэлсэн юм аа гэвэл мэдэмхийрэл, болсон явдлыг том хүний өнцгөөр гуйвуулсан хэрэг болох байх. Хүн нэг юмыг байнга хийгээд байхаар тэр нь дадал болдог. Дадал нь сүүлдээ итгэл үнэмшил болдог. Уран зохиолгүйгээр амьдарья гэвэл магадгүй амьдарчих байх. Гэхдээ хамгийн сайн хийж чадах юм минь гайгүй орчуулга хийх, магадгүй гайгүй зохиол биччих ч юм билүү. Гэтэл тэрийгээ хийхгүй бол би өөрийгөө дутуу ашигласан, дутуу амьдарсан л хэрэг болно л доо.

-Ер нь шүлэг бичдэг хүнээс шүлгийнх нь тухай асуухад ямар санагддаг вэ?

-Би өмнө нь шүлгийнхээ тухай их ярьж байгаагүй л дээ. Шүлгийн түүврээ гаргасныхаа дараахан Америк явчихсан. Тэнд очтол номтой маань холбоотой хэлэлцүүлэг, уншлага гээд олон үйл ажиллагаа зохиогдсон. Гадны сонсогчид, уншигчдын нүдээр олон асуултуудтай тулгараад ирэхээр бараг л дасдаг юм билээ. Эхлээд ч жаахан цочирдож байсан.

-Уншигчид “Эдгэрэл” түүвэр гарсны дараа таны олон шүлэгтэй танилцах боломж гарсан болов уу. Таны зарим шүлгүүд маш ахуйлаг, хуучин үг хэллэг ихтэй байдаг нь залуучуудад шинэ соргог тусаж, сайхан санагддаг байх. Харин зарим шүлгүүд тань маш хийсвэр бас дүрслэл ч сайтай санагддаг. Тэгэхээр та шүлгийнхээ ховор нандин үгсийг хаанаас олдог бэ?

-Хөдөө өссөн хүмүүсийн онцлог л доо. Заримд нь хөгшин санагдаж магадгүй. Гэхдээ тэр үгс бол залууст л шинэ санагдаж буй болохоос бидний хэрэглэж ирсэн хуучин үгс. Дахиад хэлэхэд, би өвөө эмээгийнхээ дэргэд өсч, тэдний насны хөгшчүүлийн хоорондоо хууч хөөрөлдөхийг сонсож, ямар ч орчин үеийн ахуй амьдралтай хутгалдаагүй, монгол ахуйг мэдэрч өссөн. Айл нүүгээд л, ачаа хөсөг буугаад л, тоононы цамхраагаар утаа суунаглаад л, гэрийн шуулттай хаяагаар гадаа өрнөх аж амьдралыг харж хэвтэх ч юм уу, иргэншил, суурьшилтай хутгалдаагүй монгол ахуй амьдрал дунд өссөн хүүхдүүд чинь яг тэнд байгаа хүмүүсийн хэлээр хэлд орно. Одоо миний монгол хэл улам муудсан байх аа. Тэр хэлээр хүмүүс хөөрөлдөхийг сонсохгүй удлаа шүү дээ.

-Ер нь яруу найрагч хүмүүс оюун санааны хувьд хөгжин дэвшихийн хэрээр шүлэг нь илүү сайжирдаг юм шиг санагддаг. Та юу гэж боддог вэ?

-Магадгүй. Миний арван настайгаасаа хойш бичсэн шүлгүүд одоо болтол дэвтэр дэвтрээрээ байдаг л даа. Одоо эргээд уншихад хүн нь өсөхтэй зэрэгцээд ертөнц нь хувирч өөрчлөгдсөн байна. Илэрхийллүүд ч өөрчлөгдөнө. Өмнө нь би болжморыг хараад баяр хөөр төрдөг байсан бол одоо гуниг төрөх ч юм уу... Хүнтэй, тэр хүний настай хамт явж байгаа өөрчлөлтүүд шүлгэн дээр нь хөгжиж, дэвжсэн юм шиг харагдаж байж магадгүй. Миний хувьд зүгээр л өөрчлөлт.  Би шүлгүүдээ харахаар хөгжиж байна гэхээсээ илүүтэй нэг хүний амьдралын өөр өөр туршлагууд л харагддаг.

-Зохиолч, яруу найрагч хүмүүс өөртөө зориулж бичдэг гэж ярьдаг. Харин та бичсэн үү?

-Зохиолчид би өөрөө өөртөө л зориулж бичдэг гэж хэлвэл “Тийм юм бол чи яах гэж хэвлүүлсэн юм бэ? Өөрөө уншаад суухад л болоо биш үү?” гэсэн шүү асуулттай таардаг. Би ч гэсэн өөртөө л зориулж шүлэг бичдэг. Амьдралд маань тохиолдсон нэг зүйлийг даван туулах явцдаа “Эдгэрэл” шүлгийн түүвэрт буй шүлгүүдийг бичсэн. Надад тэр мэдэрсэн бүхнээ өөрөөсөө гаргах хэрэгцээ байна. Нэг шүлэг бичихэд л нэгээхэн бээр тайвширч, дотор зангирч буглаад байсан нэг зүйл гадагшилна. Надаас гадагшилсан тэр зүйл нь ахиад тэмдэглэлийн дэвтэрт маань үлдэнэ. Ингэж удаан явахаар магадгүй миний доторх зүйлс бус, тэмдэглэлийн дэвтэрт бий болсон нууцууд намайг илүү тухгүйтүүлж эхэлнэ. Магадгүй намайг сайн орчуулагч, амжилттай эмэгтэй гэх мэтээр харж байгаа тэр хүмүүс миний тэр эмзэглэл, дорой чанарыг мэдэхгүй. Тэгэх тусам би тэр хүмүүсийн өмнө хуурамч дүр бүтээгээд байгаа юм шиг санагдана. Тиймээс л тэмдэглэлийн дэвтрээс шүлгүүдээ суллан тавьж, хэвлэн гаргана гэдэг нь би чинь ийм л хөндүүр шархтай, сул дорой чанартай хүн шүү гэдгээ илчилж, наманчилж буй хэрэг юм. Наманчлах хэрэгцээ хүн бүрт ямар нэг хэмжээгээр байдаг байх.

Мань гэлтгүй, нийгэмд амжилттай яваа хүмүүс, олны нүдэн дээр амьдардаг улсад ийм зүйлс илүү тохиолддог байх. Өөрийгөө уудалж гаргасан жинхэнэ үнэнээрээ бус, харин гайхамшигт илтгэгч, сайн зохиолч, агуу жүжигчин гэх мэт баатарлаг дүр зургаараа олонд танигдаад эхлэнгүүт тэр хүний дотор байгаа дорой чанарууд, жинхэнэ үнэнүүд тунаад үлдэнэ дээ. Тэрийг хав дараад, улам л мундаг гэж харагдах тусам тухайн хүн дотроо эвдэрч хэмхрээд байх шиг харагддаг.

-Шүлгийн түүврээ “Эдгэрэл” гэж нэрлэсэн шүү дээ. Гэхдээ таны шүлгийг уншихаар нэрнээсээ эсрэг ч юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр шүлэг бичнэ гэдэг яг эдгэрэл үү, эсвэл арай өөр зүйл үү?

-Эдгэрнэ гэж ярьвал өмнө нь өвдсөн гэсэн үг. Эхлээд надад өвдөлт байж харин дараа нь эдгэрэх хүсэл бий болно. Тиймээс өвдөлтөө тэмдэглэлийн дэвтэрт бичиж суллажээ. Дараа нь тэмдэглэлийн дэвтэр дээр бий болсон нууцууд тээртэй, хүнд санагдах болж. Тэр нууцыг гаргахгүй бол дахиад л өвдөөд эхэлнэ. Хэвлээд гаргачихаар нууцгүй болж байгаа хэрэг. Одоо бол надад энэ ном ямар ч хамаагүй, би бичээгүй юм шиг мэдрэмж төрүүлдэг. Энэ нь л миний хувьд эдгэрэл.

Д.Урианхай гуай хэлсэн байдаг даа. “Нэг насандаа олон үхэх хэцүү. Гэхдээ нэг насандаа ганцхан үхдэг хүмүүсийн дунд амьдрах бүр хэцүү” гэж. Хүн ер дотроо байнга л үхэж, түүнээсээ дахин сэргэж байдаг юм шиг. Тэрийг харин физик үхэл болгочихож болохгүй. Үхлээс дахин дахин босож ирэх тэр дасгал бол яах аргагүй уран бүтээлч хүний өөртөө хэвшүүлэх зүйл. Мэдэрснээ хааш нь юу руу юүлэх вэ гэдгийг бодох ёстой. Урлагаар дамжуулж эдгэрэлийг олох, сэтгэл дотор тохиож буй тэр олон үхлээс дахин амилах хүчийг олох гэдэг л хамгийн гайхалтай.


-Та саяхан Айовагийн их сургуулийн Олон улсын зохиолчдын хөтөлбөрт хамрагдаад ирсэн. Аялалынхаа богцоос задлавал ямар шинэ соргог, сонин сайхан, мөн хэрэгжүүлэх санаатай ирсэн бэ?

-Айовагийн их сургууль бол уран зохиолын сургалтаараа дэлхийд нэгт эрэмбэлэгддэг сургууль. Тус сургуулийн Олон улсын зохиолчдын хөтөлбөр нь 1962 оноос эхэлсэн өнө удаан жилийн түүхтэй, олон арван Нобелийн шагналтан, дэлхийд данстай зохиолчдыг төрүүлсэн хөтөлбөр. Жил бүр улс орон, бүс нутагтаа хамгийн амжилттай яваа зохиолчдыг шалгаруулан авч, АНУ-ын Айова мужийн Айовагийн их сургуульд гурван сар байлгадаг. Сургалт гэхээсээ илүү тэнд зохиолчдыг аваачиж, уран бүтээлээ хийх боломж олгодог гэсэн үг. Тэнд гурван сарын турш олон орны зохиолчидтой хамт амьдраад, нэг нэгнээсээ туршлага солилцоод, янз бүрийн үйл ажиллагаа, утга зохиолын хэлэлцүүлгүүдэд оролцоод, өөрсдөө бас улс орныхоо уран зохиол, хувь уран бүтээлийнхээ талаар оюутан, сурагчдад хичээл заагаад маш үр дүнтэй, өгөөжтэй байсан. Монголын уран зохиолын төлөөлөл болж, улс орноо чамгүй сурталчилсан болов уу гэж найдаж байна. Тэнд байх хугацаандаа дагнасан хоёр уншлага хийж, арав гаруй төсөл, хэлэлцүүлэг, утга зохиолын үйл ажиллагаануудад уригдан оролцсон.

Гучаад орны зохиолчид нэг дор гурван сар хамт байж, найзалж нөхөрлөж, бие биенээсээ суралцсан нь тэнд очсоны хамгийн том олз байлаа. Тэндээс орчин үеийн дэлхийн уран зохиолын нэлээн нарийн зураглалтай болж аваад, маш их туршлага солилцоод ирсэн. Надад хүний хөгжлийн хувьд том дэвшил болсон гэж бодож байгаа.

-Одоо та ямар ном, зохиол дээр ажиллаж байгаа вэ? Тагтаа паблишинг ямар бүтээл гаргах дөхөж байна?

-Бид Умберто Экогийн “Сарнайн нэр” романыг эрхлэн гаргах гэж байна. Уран зохиолын маш туршлагатай орчуулагч, зохиолч Д.Дашмөнх орчуулсан. Умберто Экогийн “Сарнайн нэр” роман бол постмодернист уран зохиолын ноён оргил гэж яригддаг. Постмодерн уран зохиолын ноён оргилыг нь эх хэлээрээ уншаад таньчихна гэдэг бидний хувьд бас нэгэн том ахиц дэвшил болох ёстой. Тэр тусмаа бичдэг, эхлэн бичиж буй хүмүүст зайлшгүй хэрэгтэй. Харьцуулах зүйл үгүй бол хүний оюун ухаан хаана яваагаа мэдэхгүй гэдэг шиг бид нар ямар нэгэн номыг орчуулахдаа хамгийн эхэнд зохиолчдод, тэр дундаа залуу эхлэн бичигчдэд хамгийн сайн жишээ болно гэж сонгодог. Тийм учраас ч “Сарнайн нэр” роман бидний ч, уншигчдын ч чанар чансааг шалгасан ном гарна.

Би Айовагийн их сургуулийн уран зохиолын хөтөлбөрт явснаар бидний мэдэхгүй олон сайн зохиолчдыг өөртөө нээж, зохиол бүтээлүүдийг нь мэдэж авсан. Тунаад үлдчихсэн эрдэнэ мэт зохиолчид улс орон болгонд байна. Тэдний зохиолыг хил, хэл хоёрыг нь нэвтлэн уншиж, ухаж гаргаж ирнэ гэдэг бол маш хэцүү. Гэхдээ тэр тунаж үлдсэн эрднүүдийг бид орчуулан танилцуулах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Удахгүй бидний гаргахаар зэхэж байгаа номуудыг олон улсын хэвлэл мэдээллээс хайгаад олохгүй ч байж магадгүй. Тийм л нууцлагдмал зохиолчид, зохиолуудыг гаргахаар зэхэж байна.

Өөрийн уран бүтээлийн хувьд гэвэл Айовад байхдаа нэг эссэний ном гаргах санаа төрөөд, материалуудаа нэлээн базаачихаад ирсэн. Бас эхлүүлсэн өгүүллэгийн түүврээ овоохон базах ажлыг ирэх онд хийнэ дээ.

-Маш сонирхолтой ярилцагч байсан танд баярлалаа. Амжилт хүсье.



Ярилцсан: Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 40 )

Намбар [ 62.167.105.210 ]      |     20 цагийн өмнө

Сайхан орчуулдаг, эх хэлээ сөйхан эзэмшсэн хүүхэд. Гэвч их муухай ааштай, танихгүй хүнтэй дээрэлхүү ихэрхүү ч юм шиг хүндэтгэлгүй их суухай харьцдаг. Сүүлийн үед биеэ тоож хамраа сөхөөд буй нь илт ажиглагддаг даа

Suwdaa [ 64.119.16.133 ] 10 цагийн өмнө

Minii medehiin hamgiin daruu, baih yostoi hemjeeneesee hetiidsen egel borgiloor biye avch yavdag hun. Bayasgalan egchiig aashtai, deerengui gej helvel aaahgui hun horvoogiin haanaas ch olohgui shuu. Manai hureenii buh zaluus Tagtaagiin hoyr egchiin egel daruuhan biye avch yavdag, hoorhon aashtai, duu nartaa urgelj neelttei tusch handdagiig ni hoorondoo yariltsdag. Tanihgui humuus hun taniagui baij ner usgui dairahiig harah muuhai baina.

matilda [ 41.138.89.194 ]      |     Лхагва, 12:46 минутанд

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

равжаа [ 64.119.20.9 ]      |     Даваа, 01:50 минутанд

глё

Энхбаяр [ 202.126.89.87 ]      |     2018 оны 12-р сарын 01 -нд, 10:54 минутанд

Баясаатай олон жилийн ѳмнѳ танилцсан. Алтан гѳрѳѳс олон улсын яруу найрагчдын наадмыг Дорноговийн Хатанбулагт зохин байгуулахад оройлон зүтгэж байсан охин. Оюунлаг боловсролтой охин байсан. Одоо улам ихийг туурвиж байгааг нь хараад бахархаж байнаа

Баатар [ 208.54.39.128 ]      |     2018 оны 12-р сарын 01 -нд, 08:24 минутанд

3 скролдоод залхав хэхэ...

Bud [ 66.181.161.78 ] 2018 оны 12-р сарын 02 -нд, 05:20 минутанд

3 скролдоод залхсан залхуугаа хэнд гайхуулаад байгаа мал вэ чи,

СС [ 202.9.43.36 ]      |     2018 оны 11-р сарын 30 -нд, 17:53 минутанд

Уугуул хотынхон гэж одоо маш цөөхөн байгаа шүү дээ.Хөдөөнийхөн л хоноц хоноцдоо дургуй тэнэгтэцгээдэг гэдгийг ажигладаггүй гомдоод явдаг хүүхэн байна даа.

zov [ 66.181.179.200 ] 2018 оны 12-р сарын 01 -нд, 03:47 минутанд

Yag unen, Uuguul hotiinhon gej baihgui shahuu baij Ulaanbaatariinhan neg ih hotiin hun boloh gej yadatsgaadag. teriig ni helsen baih aa

Тунгалаг Гомбо [ 103.229.121.55 ]      |     2018 оны 11-р сарын 30 -нд, 14:24 минутанд

Ийм утга төгөлдөр ярилцлага ойрд уншаагүй санагдана. Сэтгүүлч нь бараг алдаагүй бичиж сийрүүлжээ. Баярлалаа.

Уншигч [ 103.212.119.213 ]      |     2018 оны 11-р сарын 30 -нд, 06:56 минутанд

Баясгалан эгч мундаг юмаа. Мундаг- жинхэнээрээ, гярхай сэтгэлтэй, түс тас шулуухан, төгс биш түүнийгээ Ок гэж хүлээн зөвшөөрсөн

Би [ 202.126.88.40 ]      |     2018 оны 11-р сарын 30 -нд, 04:30 минутанд

Нуршуу уйтгартай ярилцлага болсон байна.

Зочин [ 64.119.20.58 ] 2018 оны 12-р сарын 02 -нд, 13:49 минутанд

Ерөнхийдөө тэгжээ.

saraa [ 66.181.160.2 ]      |     2018 оны 11-р сарын 30 -нд, 01:31 минутанд

ene neg erguu yum amid uu germand hogshin eriin door hevtej bsan shd end irtsen manargaj yavaa yum bna

Нараа [ 202.179.31.38 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 04:07 минутанд

Хүн гүтгэх хуультай шүү нөхөр. Баясгалан Германд амьдрах байтугай явж ч үзээгүй. Өвөрлөгчдийг эс тооцвол хилийн дээс алхаж үзээгүй байж байгаад саяхан АНУ-д Айовагийн утга зохиолын хөтөлбөрт хамрагдсан Монголын 2 дахь, анхны эмэгтэй зохиолч болсон хүн. Атаархаж үхэх гээд байгаа бол дуугүй л бай...

ataarhagchid [ 202.9.41.185 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 07:47 минутанд

за чи хуцаж бай доо чи ч гэсэн нэг эрийн дор хэвтэж л байгааз дээ, атаархаж чяцага алддаг зангаа засвал өөрт ч өрөөлд ч хэрэгтэй дээ

ZOCHIN [ 106.69.44.233 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 18:05 минутанд

BODOL ,SETGELDEE ULDSEN EE L BICHIJEE. AMJILT HUSIE.

Сүхээ [ 66.181.178.191 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 17:40 минутанд

сэтгүүлч их мэдрэмжтэй байна час хийсэн асуултуудыг асууж дотоод сэтгэл хийгээд хийрхэлийг нь ил гаргаад ирэв үү гэмээр ... хүн бүхний ертѳнц ѳѳр ѳѳр гэдгийн илрэл

Иргэн [ 203.91.115.45 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 16:45 минутанд

Сайхан гэхээсээ сонин л санагдаж байна эднийхнийг нутгийнхан тэгж өөлж баалж үзэл бодлоор нь боож хясаж байсан талаар огт мэдэхгүй юм даа хэрэв тийм юм байсан бол ууж идэж чаддаггүй ааш авиргүйдээ л хэн нэгэнтэй нь зодолдоо биз... нутаг орны ард түмнээ буруутгах хэрэггүй дээ.. Их дээд мундаг хүүхэд гэсэн ойлголттой явсан чинь урам хугарав. Манайхан хэн нь хэн бэ гэдгээ сайн мэдэцгээнэ дээ

lol [ 139.5.218.14 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 16:53 минутанд

loool

Амараа [ 64.119.23.128 ] 2018 оны 12-р сарын 01 -нд, 02:38 минутанд

Сайхан ярилцлага болжээ. Улам их амжилт хусье Тагтаа паблишингд.

Уншигч [ 66.181.179.44 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 16:03 минутанд

The Name of the Rose-г хэрхэн орчуулсан бол гэсэн хүлээлт их бн. Чансаа шаардах л бүтээл дээ

Дэлгэрмаа [ 66.181.161.25 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 14:58 минутанд

Зоримог, хөдөлмөрч, мэдрэмжтэй хүн шиг санагдсан. Ажилд нь амжилт хүсье!

Баттулга [ 124.158.111.11 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 13:20 минутанд

Сайхан ярилцлага болжээ. Ихийг унших уншиснаа ухаарах, амьдралын философыг ойлгох зөв ойлголтыг олох, үзэл бодол зөв төлөвших гэж нэг юм байдаг. энэ хүүхдийг их л зөв боловсорч яваа юм байн гэж ойлголоо.Хотын хүн хөдөөгийн хүний тухай дурдагдсан дээр өөрийн молхи санааг хэлмээр санагдлаа.Хөдөө төрж өсөж хүмүүжсэн зөв хүн хотод ирээд хотын хүн болж чаддаг. Яагаад гэвэл Улсын маань хийслэл гэж хүндэтгэлтэй хандаж чаддаг. Хот хөдөөгийн хүний ялгааг арилгаж жинхэн Монгол хүн байж чаддаг.Харин хотод төрж өссөн ч хотын хүн шиг байж чаддаггүй хөдөөг ч мэдэхгүй хүмүүс хэзээ ч монгол хүн болдоггүй

Болоо [ 85.2.119.21 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 10:52 минутанд

Сайхан ярилцлага болж. Яруу найрагч, орчуулагч хүний хэл яриа цэгцтэй, утга агуулга часхийж бна шүү. Улам их амжилт хүсье.

Сайханаа [ 66.181.167.147 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 10:28 минутанд

Маш сайхан ярилцлага болжээ. Хэдий уулзаж байгаагүй ч нэг тийм сонин ертөнцтэй хүн санагддаг.

уншигч [ 103.229.123.103 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 10:10 минутанд

Ягг үнэндээ шүлгүүд нь тийм сайн санагдаагүй ээ уучлаарай. Тийм шүлгүүдийг сайн гэвэл үнэхээр сайнууд нь гомдох болно. Харин орчуулгандаа бол сайн юм билээ. Үнэнийг үнэнээр нь хэлцгээ. битгий хөөргөөд бай.

Hmmm [ 139.5.218.71 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 13:36 минутанд

Harin ee... Minii ih hetsuu uyed ene emevtein shulguud ih tis bolson. Hun hunii shuult oor yum bailgui dee

Зам [ 139.5.218.71 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 14:29 минутанд

Шүлгийг сайн эсхүл муу гэж ангилна гэдэг хэцүү л дээ. Мэдрэхүй хэр байгаа вэ л гэдэг. Зарим хүмүүс Өлзийтөгст дуртай байхад, заримд нь Урианхай гуайн шүлэгт дурладаг.

Нараа [ 202.179.31.38 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 04:09 минутанд

Хүн хүний сэрэл мэдрэмж өөр шүү дээ.

Soogii [ 119.243.201.71 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 09:53 минутанд

Uneheer saihan yariltslaga boljee..Ajild ni amjilt husii..Olon olon zaluuchuud olj unshaasai gj husnem.

Зочин [ 202.179.27.240 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 09:30 минутанд

Бахархаж явдаг шүү. Уран бүтээлийн далай их амжилтыг хүсье.

Иргэн [ 202.70.44.82 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 09:13 минутанд

Энэ ярилцлага гайхалтай болжээ. Гайхалтай дотоод ертөнцтэй хүний ярилцлагаас хүртэл олон зүйлийг эргэцүүлж бодох сэдэл төрөх юмаа. Бас ганцаараа байж эмормоор, хэсэг юм бодож хэвтмээр. Сэтгүүлч ч бас ярилцагчаа сайн судалж асуултаа эмх цэгцтэй гоё тавьжээ. Баярлалаа :)

уншигч [ 172.56.31.165 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 09:01 минутанд

эднийхийг тааруу болж байгаа гэж бодсон. Том зохиолчдын нэрээр баахан худлаа сүржигнэж байгаад бүтэн жилийн туршид ганц жижиг тууж гаргаж байх жишээтэй. Монсударын ”утга зохиол” цуврал харин лут байна. Уншиж амжаагүй байтал дараагийн ном нь гараад байх юм.

Зочин [ 66.181.165.133 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 10:08 минутанд

Уран зохиол хүн бүрт таалагдах албагүй. Монсудар бол бизнесс хөөсөн газар гэж боддог. Тагтаа бол Монголын уран зохиолд шинэ салхи оруулж байгаа чанартай, даацтай бүтээл оруулж ирдэг гайхалтай газар. Хог новш шиг олон номноос час хийсэн ганц, хоёр бүтээл туурвих нь илүү...

уншигч [ 172.56.31.165 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 11:33 минутанд

Үгүй дээ хө. Монсударын орчуулгын сонголт, далайц үнэхээр тод илүү байна. Германы утга зохиолын мэргэжилтэн хамтран ажиллаж байгаа нь номын сонголтонд илт нөлөөлж байгаа юм уу гэж хардаг. Олон хэлнээс маш сайн зохиолууд орчуулж байгааг та олж хараагүй, уншаагүй шиг бна. Нобелийн шагналт Казүо Ишигүрогийн романыг их сайхан орчуулж, бахархан уншлаа. Монсударын ”Уран зохиол” цуврал тасархай ялгарч байгаа шүү. Соёл гэгээрлийн олон ч ажил хийх юм. Жирийн уншигч миний бодол.

Кк [ 103.212.116.234 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 13:03 минутанд

Мон сударын мөнгө хөөсөн гэвэл Тагтаагийнхан өөрсдөө бичээд байгаа байх. Инээд хүрчлээ

Зам [ 139.5.218.71 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 14:24 минутанд

Монсудар гэдэг хэдэн зуун хүнтэй газраас Тагтаа гэдэг 10 хүрэхгүй залуус үнэхээр ялгарч чадаж байгаа гэж хардаг. Би тагтаагийн номыг хүлээдэг, уншдаг. Энэ жил истанбул, нохойн зүрх, амьдахуй гэх мэтээр зөндөө ном гарлаа. Бас Кафкагийн Хувирал, Феллинигийн Зүүд бол цорын ганц бодит зүйл зэрэг хэдэн ч удаа уншсан сайхан бүтээлүүд хуучрахгүй байсаар байгаад бас талархдаг.

Zochin [ 175.203.23.202 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 04:06 минутанд

Monsudar, Tagtaa 2-iig haritsuulna gdg utgagui ldee. Ajilchdiin too, uusgen baiguulagdsan on, neg hajuudaa nomiin suljee delguur, hevleliin uildvertei gazar shtee.

DASH [ 202.126.89.85 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 15:18 минутанд

Bi Tagtaagiin nomuudiig unshih durtai.Nad shig olon humuus bga

Баясгалан [ 112.72.11.104 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 18:43 минутанд

Яах гэж тэнэг харьцуулалт хийдэг юм бэ? Монсудар Тагтаа Нэпко Болор судар бүгд л нийгмийн соён гэгээрэлд тод томруун нөлөөлж байгаа. Нэг зүйлийг ойлго. Тагтаа гарын 10 хуруунд багтахаар жижиг бүрэлдэхүүнтэй хамт олон. Нөгөө хэд нь Монголдоо акулууд. Акулуудтай жараахай уралдаад сэлээд байна. Энэ сайн хэрэг биш үү. Юутай ч утга зохиол уншигчдын дунд Тагтаа гэвэл мэддэг болчихжээ. Энэ бол том амжилт бас гавъяа. Монсудар Болор судар Тагтаагийн номуудыг орчуулга хэр бол гэж айлгүй эргэлзээгүй авдаг. Энийг чанар гэдэг юм. Болж байна.

Ако [ 66.181.166.134 ] 18 цагийн өмнө

Германы мэргэжилтэн энэ тэр гэж бичихийг бодоход монсударынхан өөрсдөө бичиж байгаа бололтой

zochin [ 84.227.227.238 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 08:55 минутанд

il garch oorsdiigoo taniulah bolomj mongol ulsad baidaggui ni haramsaltai ternees bish zovhon zohiolch bish busad yanz byriin mergejil chigleleer iim uhaalag zaluus olon baigaa,,,mongoliin tor hezeech zaluusaa ood ni gargahgui baina shyydee, mergejleeree ajillaad hichneen ih um hiih zaluust yamarch bolomj alga, ajil baihgui tedniig hojyyleh hychiig ni ashiglah uhaalag torgui uls shyydee

Зочин [ 66.181.160.110 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 08:41 минутанд

Номных нь хавтасны зураг нь яасан балиар юм бэ. Хэн ийм хачин зураг сонгодог байна аа.

Zochin [ 202.126.89.24 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 15:20 минутанд

Baliar yum olj harahgui bn

Сүрэн [ 103.229.121.94 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 08:33 минутанд

Сайхан ярилцлага байна мундаг эмэгтэй байна амжилт Цасыг уншсан сайхан роман

Зо [ 202.70.34.29 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 08:32 минутанд

Сайын байна бүтээлээс нь авч уншинаа

Пост [ 103.14.38.131 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 08:23 минутанд

Умберто Экогийн Сарнай нэр номыг нэг философич ахаас сонсож байлаа. Англи хэлнээс орчуулна гэж байсан. Танайх түрүүлээд гаргаж байгаа юм байнаа даа. Философийн тэр дундаа семиотик онолтой холбоотой их сайн зохиол гэж байсан.

иргэн [ 66.181.188.186 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 08:16 минутанд

Олон залуус ийм замаар замнаасай.

Байгал [ 202.9.43.92 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 08:14 минутанд

Мундаг болноо.Ханах болоогүй.Өөрийн нутгийн ахмадуудаа судлах хэрэгтэй.Тэндээс их олз олноо.

U [ 202.170.94.90 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 07:51 минутанд

Яагаад гэвэл ер хаа ч биш, гагц нийслэл хотод л Монгол Улсын өнцөг булан бүрээс Монгол Улсын иргэд ирж, хүчээ сорьж, мөрөөдлөө биелүүлж, Монгол Улсын төлөө хүчээ өгөх нь зүйн хэрэг. Нийслэл гэдэг нь Монголын олон соёлыг нэг дор агуулсан, хүлээн зөвшөөрөгдсөн, тунхагласан хот байх ёстой.

Shijir [ 202.179.27.251 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 07:29 минутанд

Эдгэрэлийг заавал авч уншинаа, сайхан ярилцлага ба

ш [ 66.181.168.81 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 07:26 минутанд

Хүнд урам өгөхөөр гэгээлэг сайхан ярилцлага болжээ.Мундаг охин байна.Амжилт

Амжа [ 103.212.116.140 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 07:19 минутанд

Сайхан ярилцлага болжээ. Асуулт хариулт үнэхээр сайхан . Яаг үнэндээ ямар ном уншихааа сайн мэддэггүй ш дээ олныг дагах уу өөрийгөө дагахуу гээд л , гэхдээ миний хувьд хүн бүхний хошуурсаныг биш чимээгүйхэн байгааа хэн нэгний бүтээлийг унших дуртай ,, танайхаас дараагийн номоо авнаааа

Зам [ 202.126.89.78 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 07:17 минутанд

Бахархаж, бас баярлаж явдаг шүү таньдаа.

b.zolbayar [ 202.131.243.190 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 07:11 минутанд

uur, nen devshiltet,ih hersyy gej taaj yavsan, tiim ajee, amjilt

123 [ 202.179.24.245 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 06:40 минутанд

ёстой мундаг охин

М [ 103.10.23.156 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 06:27 минутанд

Үнэхээр мундаг. Тагтаа паблишингийн сонголт хамгийн сайн байдаг. Бас чанартай бүтээл гардаг гэж боддог

ө [ 112.72.2.206 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 06:08 минутанд

амжилт сайхан ярилцлага болжээ

Hun [ 59.153.114.36 ]      |     2018 оны 11-р сарын 29 -нд, 05:45 минутанд

iim ouynlag gegeeleg saihan niitleld comment uldeej bgaa hun ih tsuun boljee. Zaluus niigem ter ayaaraa har baraan hov jiv ataa chutuuruu ursan orjee.Tuiliin haramsaltai.

Тийм шүү [ 202.70.44.82 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 09:14 минутанд

Тийм шүү Маш их анзаарагддаг

Yui [ 103.212.119.167 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 09:22 минутанд

Hen negnii huviin amidral salsan niilsen hov jiv bsan bol zunduu urt setgegdel bichsen bgaa ......

зоочин [ 202.9.42.240 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 12:52 минутанд

Худлаа сайн сайхан байна энэ гэж нэгнээ дагах юм өёрсдөө уншиж боддоггүй хачин юм.нээх гоб гойд юм олж харсангүй яг үнэнийг хэлэхэд 5-6насандаа ном уншиж сурсан хүүхдүүд эрт ухаан задарч эрэгцүүлэх сонирхол илүү хөгждөг юмаа.тиймээс бусдаас өөр харагддаг юм.

Дээгий [ 150.129.143.129 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 13:54 минутанд

Маш ухаантай, зөв бодолтой бүсгүй байна. Улам их амжилт

unshigch [ 202.126.89.251 ] 2018 оны 11-р сарын 29 -нд, 14:36 минутанд

shn yariltslaga bn mundag zohiolch bn .

Боогий [ 112.222.60.109 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 05:42 минутанд

гоё ярилцлага болжээ. Сэтгүүлч зохиолч 2 өндөр түвшний хүмүүс бна. Номноос нь авч уншинаа

Боогий [ 112.222.60.109 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 05:42 минутанд

гоё ярилцлага болжээ. Сэтгүүлч зохиолч 2 өндөр түвшний хүмүүс бна. Номноос нь авч уншинаа

Tuya [ 59.153.87.228 ] 2018 оны 11-р сарын 30 -нд, 11:54 минутанд

Naad zahiin Irgenii bolovsrol bhgui gj zuv heljee. Bas olon zuild sanal niilj bn. Iim uhamsartai humuus olon garval mongol uls hugjinu.

Бат [ 112.72.11.124 ] 2018 оны 12-р сарын 02 -нд, 08:26 минутанд

Баясгалан бол бүтээгч хөдөлмөрлөгч бүсгүй. Амжилттай яваа нэгэндээ атаархаад л байх уу.

Зочин [ 64.119.20.58 ] 2018 оны 12-р сарын 02 -нд, 13:56 минутанд

Баясгаланд хандаж хэлэхэд хүнтэй харьцах харьцаандаа жаахан анхаарвал зүгээр шүү. Дээр фэйсбүүкээр зүгээр ганц юм асуусан чинь учиргүй уурсаж загнасан маягтай хариулт өгсөн. Хүн ер нь бухимдалтай байлаа гээд тэрийгээ бусад хүнд гаргаад байх утгагүй.

Нямаа [ 62.167.105.210 ] 20 цагийн өмнө

Харин их муухай ааштай, хэдэр хүүхэн дээ. Ар гэртээ их асуудалтай, нөхөртэйгөө эв түнжиэ муутайгаас тэгж ууртай бж, хүнтэй муухай харьцдаг юм болов уу гэж бодсон.

Go to top of page