С.Чинзориг: Намайг ЖДҮ-гээс зээл авсан гэж гүтгэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 29

Зарим хэвлэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийг өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дөнгөж сая дээрх мэдээлэлд тайлбар өглөө.

Тэрбээр "Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж байгаатай холбогдуулан улстөрчид нэгнээ гүтгэх зүйл газар авч байна. Огт үндэслэлгүй гүтгэлэг явж байна. УИХ-ын зарим гишүүдээс намайг "Бевир" гэх компаниараа дамжуулж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 300 сая төгрөгийн зээл авсан тухай яриа гарлаа. Би насаараа төрд ажилласан. Амьдралдаа ганц л удаа компани байгуулсан байдаг. Тэр нь бол "Соёмбо консалтинг" гэж зөвлөх үйлчилгээ явуулдаг компани. Өөр компани байхгүй. Нэр холбогдоод байгаа компани бол надтай ямар ч хамаагүй. Миний хамаарал бүхий ч компани биш. Ор үндэслэлгүй гүтгэлэг" хэмээн ярилаа.

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр /2018.11.29/ мэдээлэл хийхдээ Засгийн газрын зургаан сайдыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр прокурорын байгууллагаас шалгаж байна гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Одоогоор намайг хууль, хяналтын байгууллагаас дуудсан зүйл алга" гэх тайлбарыг өгч байна. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.173) 2018 оны 12 сарын 06

Сайн шалга. Эвгүй гар даа

0  |  0
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
zochin(139.5.218.189) 2018 оны 12 сарын 05

Chinzorig gyai hydlaa yarij hyn orowdoj syyhaar ard tymnee orowdooch tyildaj bn. Tanai darga yalaa gj tsarai aldah yum be albaa ogohoos aisan bgyi yu.

0  |  0
Зочин(150.129.142.164) 2018 оны 11 сарын 29

Энэ нөхөр авсан байхыг хэн байг гэхийн. Хуулийг бол харин ёстой уландаа гишгэсэн шиг гишгэдэг хүн дээ. Ээ бүү үзэгд . . .

0  |  0
ene said abaagyi ee!(148.60.92.227) 2018 оны 11 сарын 29

chinzorig said bol abah ch ygyi ter eer tolgoi s dee!!!gytgeleg ni ynen!!!

0  |  0
зочин(103.9.88.162) 2018 оны 11 сарын 29

Бас нэг ЖДҮ чин сайд гараад ирэв үү, яана даа

0  |  0
ЗОЧИН(202.9.43.43) 2018 оны 11 сарын 29

ЧИЧ АВСАН ДАА АЯГҮЙ БОЛ МАН гишүүд ГЭХЭЭР Л ХУЛГАЙЧ ЮМ ШИГ БОДОГДООД БАЙНАА ТАНАЙ НАМ ҮНЭХЭЭР ДООШОО ОРНО ГЭХЭД АРАЙ АРЧААГҮЙ ДЭНДҮҮ МУУХАЙ??? номгүйбаяр энхболд бямбацогт хаянхярваа батэрдэнэ оюунхорол харыг МОНГОЛЧУУД БҮР МӨСӨН БУЛШЛАВ????? ХА ХА ХА

0  |  0
Иргэн(103.212.119.196) 2018 оны 11 сарын 29

НОМГҮЙБАЛАЙ -н үг үйлдэл бол СЛЛИОТОЙ ХҮНИЙ АСУУДАЛ.

0  |  0
ИРГЭН(66.181.191.86) 2018 оны 11 сарын 29

НОМТОЙБАЯРЫН ХЭЛСЭН ЯРЬСАНД ИТГЭХ ХҮН НЭГ Ч ГАРАХГҮЙ ЭЭ. САНАА БҮҮ ЗОВ.

0  |  0
Top