Алла Пугачёвагийн ихрүүд рэп дуу зохиодог болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 29

 

Дуучин Алла Пугачёвагийн таван настай ихрүүд болох Гарри, Лиза нар гадаад хэл, зураг болон хөгжмийн их авьяастай гэгддэг. Гэхдээ Алла Пугачёва, Максим Галкин нар хүүхдүүдээ ямар мэргэжилтэй болгохоо шийдээгүй гэж ярьж байсан билээ. Тэгвэл ихрүүд рэп зохиодог болжээ. Тэд рэперүүдийн уран бүтээлийг үзэж, сонсоод өөрсдөө шүлэг зохиож, түүнийгээ рэп болгодог тухай хөтлөгч Максим Галкин ярьсан байна.

Ихрүүд рэп дуундаа өөрсдөд нь тулгарч байгаа асуудлын тухай өгүүлжээ. Тухайлбал, Гарри хүү мотоцикл авахыг хүсдэг ч ээж нь авч өгдөггүй талаар, Лиза охин Алла Пугачёва гэртээ эрт ирдэггүйгээс болж их уйтгарладаг тухайгаа өгүүлсэн байна.

Лиза и Гарри Галкины зачитали рэп собственного сочинения

О.САША

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top