Монгол эрчүүдийн дундаж наслалт 65,9 тэтгэвэрт гарах нас 65

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд:

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. 

Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх

Шимтгэл төлвөл зохих хугацаа:

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх

- Тэтгэвэр тогтоолгох нас: 60 нас

 - Эмэгтэй даатгуулагч  өөрөө хүсвэл 55 нас

 - 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 50 нас

Нийтдээ 10-аас 20 хүртэл жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно... гэж заажээ. Манай улс олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж эхэлсэнээр тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 65, эмэгтэй 60 болгох хэрэгтэйг сануулсан. Хоёр жилийн өмнөөс эхлэн тэтгэвэрийн насныхан золиослогдож байна. Монгол улсын үндэсний статискийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол эрчүүдийн дундаж наслалтыг 65,9 гэж гаргасан байдаг. Тэгвэл эрчүүд насаараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд ердөө есөн сар тэтгэвэр авна гэсэн үг. Өнгөрсөн оны Монгол хүний дундаж наслалт болон нийт хүн амын дунд тэтгэвэрийн насны ахмадууд хэдэн хувийг эзэлж байгааг Монголын үндэсний статистикийн газрын хүн ам, орон сууцны тооллогын товчооны шинжээч О.Өүжингэ мэдээллээ.  

Монгол улс залуучуудын орон. Энэ ч утгаараа хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын санд хувь нэмрээ оруулдаг иргэдийн эзлэх хувь өндөрт тооцогдоно. Нийт хүн амын есөн хувь нь л тэтгэвэрийн насныхан байна.  Гэхдээ эдгээр хүмүүс бүгд бүрэн тэтгэвэр авдаг гэсэн үг биш. Нийгмийн даатгалын шимтгэл бол бид ирээдүйд буцааж авахаар улсдаа хадгалуулж байгаа мөнгө. Хадгалуулсан мөнгөө буцааж авч чадахгүйгээр олон шалтгааны улмаас хорвоог орхиж байгаа нь цөөнгүй. Энэ бол өнөөдрийн бидний хачиргүй амьдрал юм. Энэ талаар иргэд ямар бодолтой байгааг хүргэж байна.

 

 

Б.ЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.11) 2018 оны 12 сарын 28

Тэтгэвэрийн тогтолцоо угаасаа буруу хийгдсэн Жишээ Бага ангийн багшаар адилхан 25н жил ажиллаад 5н жилийн зайтай тэтгэвэр тогтоолгоход сүүлд гарсан багш 2 дахин илүү тэтгэвэр авч байх жишээтэй .Иймд засаг тэтгэвэрийн зөрөөг арилгах а\х авах,Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх үедээ үүнийг заавал тооцож байх, Хэрэв т\т-ийг нэмэх бол %-иар биш мөнгөн дүнгээр нэмэхгүй бол зөрөө улам ихэссээр байх болно.

0  |  0
Үнэнийг хэлье(66.181.178.201) 2018 оны 12 сарын 01

ЭРДЭНЭ ВАНГИЙН ТАРГАЛЖ ЗУЗААРСАНЫ ГОЛ НУУЦ ЭНЭ ШҮҮДЭЭ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨ ЭРДЭНИЙН СЭФФ Л ГЭСЭН ҮГ. МОНГОЛЧУУД ЭРДЭНЭ ВАНГИЙН ТӨЛӨӨ ХӨЛСӨӨ УРСГАЖ БУЙГАА ОЙЛГООД ЭХЭЛСЭН БАЙХАА ОДОО ЭРХ БИШ

0  |  0
Баадай(202.126.89.31) 2018 оны 11 сарын 30

насаараа шимтгэл төлчөөд тэтгэвэрээ тогтоолгож чадалгүй 60 хүрэх үедээ, эсвэл тогтоолгоод 1 жил болоод, 2-3, 4-5 жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хичнээн хүн байгааг статистикаар хэлээч

0  |  0
өө(202.179.24.35) 2018 оны 11 сарын 30

Манайд тэтгэврийн даатгал утгаа алдаад байгаа ш дээ. Тэтгэврийн даатгал биш тэтгэврийн татвар гэвэл таарна.Даатгал бол ирээдүйд үр шимийг нь хүртэх биз дээ.

0  |  0
12345(66.181.161.64) 2018 оны 11 сарын 29

Дундаж наслалт эрэгтэй нь бараг 65 хүрэхгүй байх шүү..яг үнэндээ

0  |  0
би(103.212.119.53) 2018 оны 11 сарын 29

жил бүр 3 сараар хойшилж тэтгэвэрт гарна гэхээр 40 настай эрэгтэй 65 настайдаа гарна тэгээд жил бүр шимтгэл 1 % нэмэгдэнэ бас тасралтгүй 5 жилийн дундаж байсан нь жил бүр нэг жилээр нэмэгдэнэ гэхээр тэтгэврийн хэрэг бараг байхгүй л болоод байхын зѳв үү

0  |  0
zochin(98.228.96.94) 2018 оны 11 сарын 29

tetgevert garaad 9sar l amyd yavkh yum bauna estoi dain dajintai africaas muu uzuulelt 20;30jiliin omno 75 baisan yamar ogtsom uruudaj baunaa

0  |  0
Top