УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 73 гишүүн оролцож байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж буй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 75 гишүүнээс 71 нь оролцож, 94.7 хувийн ирцтэй эхэлсэн. 

Чуулганы хуралдааны эхэнд Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Д.Мурат, Н.Лүндээжанцан нарын гишүүд эзгүй байсан. Н.Лүндээжанцан гишүүн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсны дараа хуралдаанд ирсэн бол Д.Мурат гишүүн хоцорч ирсэн байна. Тэрбээр өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар одоо УИХ-ын чуулганд 73 гишүүн оролцож байгаа бөгөөд хоёр нь картаа сугалсан байгаа аж.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зөвхөн нэг асуудал хэлэлцэх нь Д.Хаянхярваа нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудал юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан огцруулах асуудлыг дэмжсэн бол МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн улс төрийн шийдвэр гаргаж, УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээд буй.

Чуулганы нэгдсэн хуралдаан асуулт хариултаар үргэлжилж байна.

Н.ТУЯА

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top