Н.Сарнай “Гоёл-2019” наадмын Топ моделиор шалгарлаа

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг "Гоёл" наадмын шилдгүүд өчигдөр /2018.11.30/ тодорлоо. 31 дэх жилдээ болсон "Гоёл-2019" наадмын Топ моделиор Н.Сарнай шалгарав. Тэрбээр 14 жилийн өмнөөс загвар өмсчээ. Н.Сарнай хоёр хүүхэдтэй. Сүүлийн дөрвөн жил моделийн ажлаа завсарлаж, өнгөрсөн жилээс загварын тайзнаа эргэн ирсэн байна.

Наадмын хамгийн шилдэг шагнал болох Дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит гранпри шагналыг "Эвсэг" кашмерийн хамт олон хүртсэн бол Шилдэг загвар зохион бүтээх товчоогоор "Дархан минж" компани тодорлоо. "Гоёл-2019" наадмын шилдгүүдийг танилцуулъя. 

“Гоёл-2019” наадмын шилдгүүд

ДИЗАЙНЕР/ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭХ ТОВЧОО

  • Дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит гранпри шагнал: "Эвсэг" кашмер компани
  • Шилдэг загвар зохион бүтээх товчоо: "Дархан минж" компани
  • Уран сэтгэмжтэй хувцасны шилдэг дизайнер: Бажуна
  • Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Ц.Уянга,  "Black swan" коллекц
  • Гоёлын хувцасны шилдэг дизайнер: Ч.Болормаа, "GEM"
  • Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер: Б.Гантболор
  • Шилдэг ирээдүйтэй залуу дизайнер: Б.Балжинням, "Bortua" 
  • Тусгай байр: Дизайнер Б.Гэрэлмаа
  • Шилдэг make up artist: Б.Болор /Crystal salon/

ЗАГВАР ӨМСӨГЧИД

  • Топ модель Н.Сарнай
  • Шилдэг эрэгтэй модель О.Хэрлэн
  • Шилдэг эмэгтэй модель Ц.Алтантуяа
  • Шилдэг фото модель Б.Шүрэнцэцэг
  • Дэд байр О.Ариунзул
  • Тусгай байр: Б.Мөнгөнчимэг, Ашилай /ӨМӨЗО/ 

 Гэрэл зургийг Б.ЧАДРААБАЛ /МОНЦАМЭ/

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

myanga [ 202.131.231.26 ]      |     Лхагва, 02:53 минутанд

miniih gnee kkk

TAP3AH [ 202.131.225.197 ]      |     2018 оны 12-р сарын 02 -нд, 19:56 минутанд

Myngaagiiin amragiin tvvh dawtagdsaar jurnaliin ners nemegdseer l ...... Xaxaxa

Зочин [ 66.181.187.243 ]      |     2018 оны 12-р сарын 02 -нд, 14:51 минутанд

Огт харж байгаагүй танихгүй хүүхэн байна. Гэхдээ сайхан хүүхэн байнаа, маш царайлаг юм.

Сэтгэгдэл [ 122.201.23.158 ]      |     2018 оны 12-р сарын 01 -нд, 08:55 минутанд

Сарнай гэхээр яг түүн шигт ордог Сарнай байх гэж баярлалаа ш дээ гэтэл биш байна. Уул нь топууд олонд алдартай бүсгүйчүүд байдаг биз дээ гэтэл энэ эмэгтэйг анх харж байна. Ямар шалгуураар топ болгодог юм болоо. Топ бол топ шиг л байх ёстой алдартай бас хийсэн бүтээсэн зүйлстэй.

Эвий эвий [ 202.21.124.20 ] Мягмар, 09:05 минутанд

Тэгвэл дуртай нь рекламанд тоглож танигдаж байгаад ТОП болог л дээ

Go to top of page