“Испанийн мисс” болсон трансжендер бүсгүй ээж болохоор төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

 

“Ертөнцийн мисс” тэмцээнд Испанийг төлөөлөн оролцох 27 настай Анхела Понсе дэлхийн анхны трансжендер мисс болохыг зорьж байгаа аж. Тайландад энэ сарын 17-нд болох “Ертөнцийн мисс” тэмцээний ялагч болно гэдэгтээ итгэлтэй байгаа Анхела Понсе эрэгтэй төрсөн ч бага байхаасаа л эмэгтэй байхыг хүсдэг байжээ. Тэрбээр 16 настайгаасаа эхлэн дааврын эмчилгээ хийлгэж, 24 настайдаа хүйсээ солиулсан байна.

Анхела моделийн карьер хөөж, 2015 онд “Испанийн мисс” тэмцээнд оролцсон ч ялагч болж чадаагүй аж. Харин энэ жил тэрбээр “Испанийн мисс”-т дахин оролцож, 20 гаруй сайхан бүсгүйг ардаа орхиж, ялагч болсон байна. Тэрбээр одоо “Ертөнцийн мисс” болж, үүнийхээ дараа ээж болох төлөвлөгөөтэй байгаагаа сэтгүүлчдэд ярьжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.140.244) 2018 оны 12 сарын 02

AZ JARGALIIG OROOL BUSAD BII AVCHRAHGUI

0  |  0
zochin(150.129.140.244) 2018 оны 12 сарын 02

HUNIIG GADAAD TORHOOR N BUS DOTOOD TORHOOR N DUGNEH ZUV GEJ BUDDIZMD nomlodog

0  |  0
Top