Эцэг Буш: Аливаад чин сэтгэлээсээ хандвал шийдэгдэхгүй асуудал гэж үгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 02

 

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч, "эцэг" Буш өчигдөр /2018.12.01/ 94 насандаа таалал төгслөө. Тэрээр 1924 онд төрсөн бөгөөд, Гринвичийн орон нутгийн сургуульд суралцаж улмаар их сургуульд суралцах байсан ч Японы эзэнт гүрэн АНУ-ын Хавай аралд халдаж дэлхийн II дайныг өдөөснөөр 18 настай байсан тэрбээр их сургуульд орохоо хойшлуулж, тэнгисийн хүчинд алба хаажээ.

Дайны он жилүүдийн дараа буюу 1945 онд Буш эх нутагтаа эргэн ирж "Ели" их сургуульд элсэн оржээ. Удалгүй Барбара Пюрсэтэй гэр бүл зохиож зургаан хүүхдийн эцэг эх болцгоожээ. Том хүү болох Жорж Уолкер Буш нь АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч болж, хоёр ч удаа сонгогдож байсныг бид мэдэх билээ.

Түүний гэр бүл баруун Техас руу нүүж Буш газрын тосны бизнест орсноор сая саяар тоологдох их хөрөнгө цуглуулж чаджээ. 1964 оноос эхлэн түүний улс төрийн амьдрал хүчтэй өрнөсөн бөгөөд конгрессийн гишүүн, Хятадад суух АНУ-ын албан ёсны төлөөлөгч, Оюун ухааны төвийн захирал зэрэг албан тушаал хашиж 1989 онд ерөнхийлөгчийн өрсөлдөөнд ялснаар нэгдсэн улсын "Эцэг Буш" болсон юм.

Эцэг Буш жаахан байхдаа аливаа зүйлд маш дурламтгай байв. Энэ ч утгаараа Америкчууд түүнийг “Олон талт өнцөг” хэмээн нэрлэдэг.

Учир нь түүнийг 1989 онд ерөнхийлөгч болоход мөрийн хөтөлбөр нь өмнөх ерөнхийлөгчдөөс 30 хувиар илүү байсан гэдэг. Түүний сонгуулийн сурталчилгааны ажилтан “Жорж хамгийн нарийн, жижиг зүйлд ч анхаарлаа хандуулдаг. Бусад ерөнхийлөгчид түүн шиг толгойгоо гашилган суудаггүй шүү дээ. Тиймдээ ч олон нарийн, төвөгтэй асуудлыг чадварлаг шийдэж чадсан нэгэн” хэмээн дурссан байдаг.

Жорж энэ тухайд “Би ерөнхийлөгч. Надад шийдвэрлэх олон асуудал тулгарсан. Хамгийн чухал нь аливаад чин сэтгэлээсээ хандвал шийдэгдэхгүй асуудал гэж үгүй шүү дээ” хэмээж байжээ.

Тэрбээр 1991 онд Ирак Кувейтэд халдсаныг буруутгаж, холбоотны хүчин Кувейтийг чөлөөлөх дайныг удирдаж дэлхийн дахинаа нэр хүнд нь өссөн. Харин 1992 онд залуухан эдийн засагч, шинэчлэгч Билл Клинтонд ялагдсанаар түүний улс төрийн карьер төгссөн юм. 2014 онд тэрбээр 90 насны төрсөн өдрөөрөө цэргийн нөхдийн хамт шүхрээр үсэрч дэлхий нийтийг гайхшруулж байв. Харамсалтай нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр цусанд нь хавдар тархсаны улмаас эмнэлэгт хүргэгдэж байсан билээ.Түүний гэр бүлийн албан ёсны төлөөлөгч Жим Макграт “Ерөнхийлөгч Буш Хьюстон хотын Методист сүмийн эмнэлэгт хэвтсэн. Тэрбээр сайн эмчилгээ авч байгаа бөгөөд бие нь тэнхэрч байгаа" гэж мэдэгдсэн ч ийн найман сарын дараа насан эцэслэлээ. Түүний гэргий Барбара Буш мөн энэ онд таалал төгссөн юм.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аа(150.129.141.120) 2018 оны 12 сарын 03

Нугэлтэй овгон ашгуй далд орждээ.Арабын нефтийг дээрэмдэхийн тулд олон хуний амь хороосон нугэлтэн,тамд очсон зовж байгаадаа

0  |  0
зочин(202.9.43.144) 2018 оны 12 сарын 03

тийм юм шиг байна лээ

0  |  0
Top