Монголын улс төрийн “ХАЛУУРАЛ” буурах болоогүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

Шинэ долоо хоногийн улс төрийн амьдрал өнгөрсөн долоо хоногийнхоос дутахгүй “буцлах” нь тодорхой байна. Учир нь энэ долоо хоног бол өнгөрсөн хоёр долоо хоногийн үргэлжлэл, улс төрийн дараагийн алхмууд хийгдэх учраас тэр.

Хоёр долоо хоногийн өмнөх даваа гарагийн /2019.11.19/ өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрох, Хотын дарга Су.Батболдыг хариуцлага тооцож, ажлаа өгөх асуудлыг тавьсан. Улмаар Д.Хаянхярваа бүлгийн даргын ажлаа өгч, хотын дарга үүрэгт албаа хүлээлгэж өгөхөө мэдэгдээд байгаа. Эндээс эхлээд улс төрийн амьдрал “буцлам” болж ирсэн. Дээрх шийдвэрээс улбаалан Засгийн газрыг огцруулах тухай асуудал хөндөгдөж удтал маргаан, мэтгэлцээн, талцал, хуваагдал өрнүүлсний эцэст өнгөрөгч баасан гарагт /2018.11.30/ чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар У.Хүрсэлсүхийн толгойлсон Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болсон. Засгийн хувь заяаг шийдэх санал хураалтад нийт 73 гишүүн оролцсоноос 40 нь буюу 54.8 хувь нь ОГЦРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ гэж үзсэнээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн засаглалаа үргэлжлүүлэх боломжтой болсон билээ.

Ингэснээр У.Хүрэлсүх хэлсэндээ хүрч, Төрийн ордонд амласнаа биелүүлэх шаардлагатай болов. Үүнийхээ төлөө өнөөдрөөс эхлэн ажиллах учиртай. Тэрбээр чуулганы танхимд "Энэ парламентад суугаа зарим хүнд хариуцлага хүлээлгэнэ. Засгийн газрыг огцруулах асуудалд 27 хүн гарын үсэг зурсан. Гэхдээ энэ 27 хүн бүгдээрээ буруутай биш байх гэж бодож байна. Цаашид хууль, хяналтын байгууллага бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад анхаарч ажиллах ёстой гэдгийг ойлголоо. Хуулийн байгууллагыг улс төрийн байгууллага болгодог хүмүүс байна. Тэд хуулийн байгууллагыг шахна, дарамтална. Эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Ингээд хуулийн байгууллага улс төрийн ажил хийдэг, улс төрийн зэвсэг болж хувирсан. Тиймээс хууль хүчний байгууллага хамгийн шударга ажиллах ёстой. Ингэж байж нийгэмд шударга ёс тогтоно. Томоохон хэргүүд байна. Энэ хэргүүдийн ард хамтдаа гарах ёстой. Буруутай этгээдэд нь хариуцлага тооцох ёстой. Улсын өмчийг хулгайлж авсан нөхдөөс Монголын төр мөнгөө буцааж авах ёстой. Засгийн газар тогтсон ч, эс тогтсон ч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хатуу тэмцэнэ. Нам дамжсан бүлэг намайг худалдаж авна гэвэл худлаа, намайг худалдаж авна гэвэл бүр худлаа шүү" хэмээн хатуу хэлсэн.

Тэгэхээр У.Хүрэлсүх УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох ажлаа эрчимжүүлэх, хууль хяналтын байгууллагыг улс төрөөс ангид байлгаж, томоохон хэргүүдийг илрүүлж, улсын өмчийг хулгайлсан нөхдүүдтэй тэмцэх тэмцлээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж бас түүнийг дэмжиж байгаа. Үндсэндээ ард түмний дэмжлэгт найдаж л У.Хүрэлсүх зоригтойгоор үгээ хэлж байсан билээ. 

Юуны өмнө тэр Засгийн газрыг огцруулах үндэслэлээр нэрлэгдсэн ЖДҮ-ийн асуудалтай холбогдсон гишүүдийг шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, өөрийнхөө хэлснээр дахин төрд шургалах боломжийг таслах явдлыг эрчимжүүлэх шаардлагатай. Иргэдийн зүгээс үүнийг л хүсч байгаагаа илэрхийлж, жагсаал цуглаан ч олныг зохион байгууллаа шүү дээ. Мөн төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон хэргийн үлгэр жишээ болсон 60 тэрбум нэртэй улс төр-санхүүгийн ужгирсан бүлэглэлийн эсрэг тэмцлээ дариу эхлүүлэх хэрэгтэй байгаа. Бас “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд төрд нүүрлэсэн хулгайн асуудлуудыг шалгаж, тогтоох үүрэгтэй. Төрийн ордноор дүүрэн иймэрхүү шаардлага хөвөрч байсан. Ингэсэн цагт төрдөө итгэл алдраад байсан түмний сэтгэл тэнийх буй за.

Дахин хэлэхэд, У.Хүрэлсүх эргээд л хоёр долоо хоногийн өмнөх даваа гарагтаа ирсэнтэй адил нөхцөл байдалтай байна. Гэхдээ илүү шийдэмгий, хань болох нь нэг талдаа, хал болох нь нөгөө талдаа гарчихсан байгаа нь сайн хэрэг. Шийдвэрүүдийн хувьд хоёр долоо хоногийн өмнөхөөс ялгаатай нь Д.Хаянхярваа огцорчээ. Хотын даргын хувьд энэ долоо хоногийг дуусгаад ажлаа өгөхөө илэрхийлжээ. Харин УИХ-ын даргыг огцруулах асуудал бүрхэг хэвээр байгаа. Засгийн газрыг дэмжсэн гишүүд УИХ-д олонх болсон болохоор энэ асуудлыг үргэлжлүүлэн сөхөх магадлалтай. Юутай ч олон нийтийн зүгээс Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шударга ёсны төлөөх тэмцлээ үр дүнд хүргэхийг хүсэн хүлээж байгаа. Түүнийгээ өнөөдрөөс эхлэн нэхэх нь дамжиггүй. Хэрхэн хэрэгжүүлэхийг нь ёстой л “СҮХ”-ийн чин зориг мэдэх байх. Тиймээс Монголын улс төрийн амьдралын “халуурал” шинэ оны өмнөх энэ өдрүүдэд бүр ч нэмэгдэж болзошгүй юм.

М.БҮҮВЭЙ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 03

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
зочин(202.9.42.245) 2018 оны 12 сарын 03

Их хурлын даргыг дэмжиж бна. 60 тэрбум гэх зохиомол хэргийг Оюунэрдэнийн ах Херо Баатар гэгч ах дүү хоёр бий болгоод бна.Олон түмний тархийг угааж.амгалан тайван бдлыг алдагдуулж талцуулж бна.Хууль хяналтынхан шалгаад дүгнэлтээ гаргасан бтал Оюунэрдэнэ ахтайгаа нийлээд шалгалтыг үгүйсгээд бна.Энэ хоёрыг өөрсдийг нь шалгаач

0  |  0
зочин(202.179.26.8) 2018 оны 12 сарын 03

доторхи нарийн асуудалыг мэдэхгүй байж манайхан хэт нэг талыг нь харж үнэлж дүгнэлт өгч болохгүй дээ сүх сая хар пиар мөнгө албан тушаалын наймаагаар гишүүдийн кноп худалдлагдлаа ийм байдалаар хир хол явахыг нь харах цаг боллоо ард түмнийхээ цалин тэтгэвэрийг нэмэх асуудал яаж явагдах ажлын байр хир нэмэгдэх нь гол асуудал шүүдээ 2020 онд дүнгийн нь тавьяа

0  |  0
зочин(66.181.176.48) 2018 оны 12 сарын 03

Ес зүйн хариуцлагын асуудалыг шуурхай эхлүүлэх нь зөв. Хуулийнхан асуудлаа шийдтэл заримыг хүлээ.

0  |  0
Бат(202.9.42.114) 2018 оны 12 сарын 03

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Hi(49.0.218.139) 2018 оны 12 сарын 03

Miee zailaad ogoochee, esvel uhej dald ordog boloosoi, ene nuhendee yuundaa shigdee v.

0  |  0
mgl(202.179.24.229) 2018 оны 12 сарын 03

М.Энхболдыг Монгол төрөөс бүрмөсөн зайлуулсан цагт, Монгол улс зөв замаар явж хөгжинө...

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 12 сарын 03

Миеэ-г зайлуулж байж шударга ёсны төлөө ярьж болно, бас ажил хийж болно,, тэгэхгүй бол наад нөхөр чинь хөндлөн хэвтчихээд юу ч хийлгэхгүй дээ Миеэ новш одоо зайлаад өгөөч

0  |  0
Гэк(66.181.161.121) 2018 оны 12 сарын 03

УИХ-ын даргыг яагаад огцор гэж, ЗГ огцороогүй биз дээ.Намын хурлаараа дотоод асуудалаа хэлэлцэж зөвшилцөхгүй чи огцор гээд байх юм.Та нарын хувийн компани юмуу.Бүгд л тойргийнхоо сонгогчдын итгэлийг хүлээж сонгогдсон шүү дээ.Үлдсэн хугацаандаа төрийн өндөрлөгүүд хариуцлагатай байж бие биенээ хүндэтгэж намаа болон ард түмнээ бутаргахгүй ажилламаар байна.

0  |  0
Иргэн(66.181.181.231) 2018 оны 12 сарын 03

ЕС-д улам л хүнд болно доо. ЖДҮ-чидтай хариуцлага тооцохгүй бол өөрт нь хариуцлага тооцох болно. Тэдэнд хариуцлага тооцвол нөгөөдүүл нь эргээд эсрэг талтай нь нийлээд огцруулж магадгүй

0  |  0
Зочин(115.171.244.61) 2018 оны 12 сарын 03

Ooriinh ni Helsneer tsav tsaagan uilsten bish l dee. Hurelsuh

0  |  0
Зочин(115.171.244.61) 2018 оны 12 сарын 03

Ooriinh ni Helsneer tsav tsaagan uilsten bish l dee. Hurelsuh

0  |  0
Зочин(115.171.244.61) 2018 оны 12 сарын 03

Ooriinh ni Helsneer tsav tsaagan uilsten bish l dee. Hurelsuh

0  |  0
he he(115.171.244.61) 2018 оны 12 сарын 03

Uls toriin haluural ta bidnii bodood baigaa shig,Hurelsuhiin shuljee uschuuleed baigaa ter shudraga, es togtchihguiee. Dahiad 20 oos deesg jil ch uimej magad. 1990 ond zasgaa nuraagaad saihan bolgoh l yum zaluus yarisan onoo hurtel ter saihan shudragag,bas bayan niigmee baiguulj chadaagui daraagiin uimeenee ehelchihlee.Enhboldtoi Hurelsuh hamtarch 20 garui jil yavahdaa enhbold dandaa har,Hurelsuh dandaa tsagaan shudraga baisan gevel hen unemshih yum. Hamt l uurch yavsan ni gartsaagui ee. Hurelsuh ee ta olnii omno heled yariad baigaa shigee tsever hun bish ee

0  |  0
he he(115.171.244.61) 2018 оны 12 сарын 03

Uls toriin haluural ta bidnii bodood baigaa shig,Hurelsuhiin shuljee uschuuleed baigaa ter shudraga, es togtchihguiee. Dahiad 20 oos deesg jil ch uimej magad. 1990 ond zasgaa nuraagaad saihan bolgoh l yum zaluus yarisan onoo hurtel ter saihan shudragag,bas bayan niigmee baiguulj chadaagui daraagiin uimeenee ehelchihlee.Enhboldtoi Hurelsuh hamtarch 20 garui jil yavahdaa enhbold dandaa har,Hurelsuh dandaa tsagaan shudraga baisan gevel hen unemshih yum. Hamt l uurch yavsan ni gartsaagui ee. Hurelsuh ee ta olnii omno heled yariad baigaa shigee tsever hun bish ee

0  |  0
Top