Ж.Батзандан: АН-ын Удирдах зөвлөл МАНАН-гийн талд шийдвэр гаргасан

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухайд санал нэгдэж, байр сууриа илэрхийлж байсан ч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар Засгийн газрыг унагахын эсрэг кнопыг дарсан юм. Үүнтэй холбогдуулан АН-ын удирдлагууд дээрх гишүүдэд улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудал хөндөгдөж эхэлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах зүйлийг тодрууллаа.


-АН-ын удирдлагууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн гишүүддээ улс төрийн хариуцлага тооцох асуудлыг хөндөж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд эх орноосоо урвасан гэдэг л ойлголт байдаг. Уг хуулийн 23 дугаар зүйлд "УИХ-ын гишүүн бүх ард түмний элч төлөөлөгч бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаална" гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Үндсэн хуульдаа захирагдах үүрэгтэй. Үндсэн хуульд нийцсэн хууль болон дүрэм, журмыг дагах үүрэгтэй. Намын Улс төрийн зөвлөлийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн бол, Монголын ард түмний эрх ашгаас урвасан бол УИХ-ын гишүүн дагах албагүй. АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэр МАНАН-гийн талд гарсан шийдвэр байсан. АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэр МАНАН-г хамгаал, 60 тэрбумын бүлэглэлийг хамгаал, "Эрдэнэт"-ийн 49 хувийг хулгайлсан бүлэглэлийг хамгаал гэдэг шийдвэр байсан. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийг баримталж, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг хамгаалсан шийдвэр гаргасан гэдэгтээ итгэлтэй байна.

-Танд ямар нэгэн дарамт, шахалт ирсэн үү, энэ өдрүүдэд?

-За, яах вэ дээ. Ер нь ямар ч дарамтыг даваад гарах эрх зориг, оюун ухаан, тэвчээр хатуужил надад бий. Санаа зоволтгүй. 

-Гэхдээ бүлгийнхээ эсрэг кноп дарсан гурван гишүүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газартай тохироо хийсэн гэх хардлага байгаа бололтой. Үүнд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би нэг л зүйлийг хэлье. Би Монголынхаа ард түмэн, нийт сонгогчидтойгоо гэрээ байгуулсан хүн. Түүнээс Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг дагана гэж, бүлэглэлийн шийдвэрийг дагана гэж, Монголын төрийг барьцаалсан мафи, МАНАН-гийн бүлэглэлийг хамгаална гэж тохиролцоогүй, ярилцаагүй. Би УИХ-ын гишүүн хүн. Намын эрх ашгаас илүү ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүрэгтэй. Энэ ажлаа л хийж байна. Үүний төлөө намайг мянга дарамталж, айлган сүрдүүлсэн ч зарчмаасаа ухрахгүй.

-АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдчихлаа гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ үнэн үү?

-АН-ын бүлэг одоохондоо хурлаа хийж чадахгүй байна. УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарын гишүүд МАНАН, 60 тэрбумын бүлэглэлийн эсрэг хатуу зогсоно гэдгээ илэрхийлсэн. М.Энхболдыг огцруулахын төлөө явна. Хууль, хяналтын байгууллагыг МАНАН-гийн савраас салгана. Шударга бусын хонгилыг нураана гэсэн хатуу байр суурийг илэрхийлж байгаа. Манай намын удирдлага, бүлгийн дарга У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагана, Засгийн газрын удирдлагад МАНАН-гийн төлөөллийг гаргаж тавина гэж ярьж байна. Үүнийг ойлгохгүй байна. Хэрэв Засгийн газрыг МАНАН-гаас томилж, МАНАН-гийн төлөөлөгчийг Ерөнхий сайдаар томилох юм бол Монгол Улс шударга ёсны нар үзэхгүй шүү.

ТОДРУУЛАХАД, Засгийн газрыг огцруулах эсэх санал хураалтад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар АН-ын Улс төрийн зөвлөл, бүлгийн шийдвэрийн эсрэг санал өгч, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн явдлыг АН-ын Үндсэн дүрмийн хорооноос намын дүрэм зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. Өнөөдөр /2018.12.03/ хуралдсан АН-ын хараат бус Үндсэн дүрмийн хорооны хуралдаанд тус хорооны 14 гишүүний 11 нь оролцож, олонхийн саналаар Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намын дүрмийн 3.9.18 дахь заалт буюу намын шийдвэрийг дагаагүй гэж үзжээ. Үндсэн дүрмийн хороо уг шийдвэрээ АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлэх бөгөөд намын дарга уучлах, сануулах, шийтгэх байдлаар асуудалд хандах эрхтэй юм байна. АН-ын Үндсэн дүрмийн хороо энэ жил БЗД-ийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн, сайд асан С.Баярцогт нарыг намын дүрэм зөрчсөн гэж үзсэний дагуу АН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн юм.

 

Б.ЭРХЭС, Б.ЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(202.179.24.173) 2018 оны 12 сарын 03

Шударга гишүүд нэгдээд нэг мөр шудрага бусын хонгилыг нураах хэрэгтэй байна.

0  |  0
дэмжигч(66.181.187.127) 2018 оны 12 сарын 03

Батзандаан ах нь аавтай чинь нэг зүйлийн төлөө төр ард түмэндээ хоёргүй сэтгэлээр зүтгэж явсаны хувьд чамайг ямар хүн болохыг мэднээ,чи өнөөдөр АН-аас хөөгдөж байгаа биш,АН-ын толгойд ямар мунхаг этгээд зайдагнаж байсаныг ард олонд харуулсан алтан боломж шүү?зоригтой тэмцээрэй,ард чинь бид бүгд байгаа шүү?

0  |  0
иргэн(202.179.24.157) 2018 оны 12 сарын 03

Батзандан минь Хөөгдсөнөөрөө гарчих Бие даагаад гараад ир боломж бий шүү харин АН л Хөөрхий болж байна даа яана даа СЭрдэнэ Ван Эрдэнэбат Хиа хоёр л хэцүүдэнэ дээ Олонтойгоо байсан цагт хаа ч газарддаггүй юм даа

0  |  0
Шударга(103.229.122.206) 2018 оны 12 сарын 03

Батзандан, Болд хоер засаг огцруулахын эсрэг байсан нь зев шударга зуйлийг юм. Мурат бол тэртэй торгуй боожгойгоороо оролдоод дуусч байгаа мал. Тумнийг Батзандан, Болд хоертой харьцуулах ямарч хэрэг байхгуй, зугээр л хог!

0  |  0
за(202.131.230.238) 2018 оны 12 сарын 03

Мөнгө авсан сайн шалга одоо л шупдрага ёсыг тогтоо тэр их мөнгийг тийм амархан нуучихгүй

0  |  0
иргэн(180.149.93.98) 2018 оны 12 сарын 03

ЗА ДАА, ЭНЭ ЗАЛУУГИЙН ШАР ЗАНГИАНААС УРВАЖ АН РУУ ОРОХДОО 7САРЫН 1НИЙ ХАРИУЦЛАГААС НУУГДАЖ ОРСОН НЬ СӨХӨГДӨӨД ДАШИЙ ШОГ. ОДОО ХААШАА НУУГДАХ БОЛ...

0  |  0
Бид(203.91.115.45) 2018 оны 12 сарын 03

Батзандан ба түмнээ гэсэн түүний 40н гишүүд та бүхэн дахин сонгогдоноо. Мананг зайлуулж өөр нам байгуулаа. Бүх ард түмэний хүслийг дагасан 40 н гишүүддээ баярлалаа. Та бүхэн дахин сонгогдоно бүгд л тэгж ярьж баяртай бгаа . Эх орон гэж боддогт..

0  |  0
Бид(203.91.115.45) 2018 оны 12 сарын 03

Батзандан ба түмнээ гэсэн түүний 40н гишүүд та бүхэн дахин сонгогдоноо. Мананг зайлуулж өөр нам байгуулаа. Бүх ард түмэний хүслийг дагасан 40 н гишүүддээ баярлалаа. Та бүхэн дахин сонгогдоно бүгд л тэгж ярьж баяртай бгаа . Эх орон гэж боддогт..

0  |  0
Бид(203.91.115.45) 2018 оны 12 сарын 03

Батзандан ба түмнээ гэсэн түүний 40н гишүүд та бүхэн дахин сонгогдоноо. Мананг зайлуулж өөр нам байгуулаа. Бүх ард түмэний хүслийг дагасан 40 н гишүүддээ баярлалаа. Та бүхэн дахин сонгогдоно бүгд л тэгж ярьж баяртай бгаа . Эх орон гэж боддогт..

0  |  0
Zochin(202.126.89.172) 2018 оны 12 сарын 03

Ard tumnee 1-t tavih n zov

0  |  0
Zochin(202.126.89.172) 2018 оны 12 сарын 03

Ard tumnee 1-t tavih n zov

0  |  0
dddd(202.131.228.114) 2018 оны 12 сарын 03

Bitgii sh -aa Teneg batzandan

0  |  0
Оджаргал(49.0.218.25) 2018 оны 12 сарын 03

Угаасаа ан 2 хуваагдана шудрагачууд ман ан гийнхан гэж тэгээд шудрагачууд ялна баттай

0  |  0
Уянга(49.0.218.25) 2018 оны 12 сарын 03

Батзандан 20 онд хаанаас дэвшсэн гараад л ирнэ

0  |  0
zochin(66.181.184.39) 2018 оны 12 сарын 03

batzandan jinkhene eriin khukh , chamayg demjiji bayna

0  |  0
Бат(202.9.42.114) 2018 оны 12 сарын 03

Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

0  |  0
Иргэн(64.119.22.92) 2018 оны 12 сарын 03

Батзандан ёстой саваагүй нохой саранд хуцав гэдэг шиг л хүншдээ?! Ахыгаа ажилтай бологх, барга үзэмчингээ хамгаалах зорилт тавьсан юм байна?!

0  |  0
Zz(202.126.89.235) 2018 оны 12 сарын 03

Batsandan hezeech ard tumnii umnuus yavahgui mungni tuluul yavna anh gishuun bolchood odoo tom biznes hiie geed yavj baisan odoo ih mungtee bolson bain lee ajil hiij mungu ol naad mungcin hor gedgiig medhuu

0  |  0
Erdenee(202.126.89.235) 2018 оны 12 сарын 03

Erdene dargaa haad hogin shaaruudaa erthen zailuulsan deer shuu udahgui tolgoon deerchin garna mash tom dohiroo huuktee hiisen zailuul

0  |  0
зөгнөгч(103.57.93.200) 2018 оны 12 сарын 03

НАМЫН ДАРГА НЬ идсэн нийгмийн даатгалын олон тэрбум нь ХЭЗЭЭ Ч илэрнэ

0  |  0
зочин(103.229.177.7) 2018 оны 12 сарын 03

АН болих хэрэгтэй, аливаа зүйлийг дандаа харлуулдаг, сайн сайхан гэгээлэг бүхнийг мушгин гуйвуулж харуулаад бн ш дээ. Дарга нарынх нь ярьж хэлж бгаа нь гүтгэлэг, доромжлол, эх орон ард түмнээ гэх сэтгэл алга, шиэнчлэгд.

0  |  0
Zaluu mongol(66.181.185.234) 2018 оны 12 сарын 03

C.Erdene bol luiwarchidiin Talaar yuch duugardaggvi hvnshde ashig sonirhol 1 bolohoor ter.Harinch Erdenetiin 49 huwiihuwiin luiwar deer omoorch duugardag hvn bi.ene hvniig 2 udaa songoj bailaa odo t1 baisnaa OILGOJ bn muu byalduuch luiwarchin. Oimosiichin gozolzuulah odor irnee gaigvi

0  |  0
Zaluu mongol(66.181.185.234) 2018 оны 12 сарын 03

Ene zaluug vzel bodoliin bas demjij bn.Batzandang muulwal ted bvgd MAHAH n bicheech nar l baigaa.

0  |  0
иргэд олон түмэн(66.181.187.127) 2018 оны 12 сарын 03

Сайн эцэгийн нэрийг хадгалаж яваа чамд би захисан үг бий шүү?бүү мартаарай,чамайг олон түмэн дэмжиж байгаа,эхлээд Эрдэнэ мэтийн новшнуудаасаа салах хэрэгтэй,элэнцгийн намын бодлого энэ тэр,улс орон ард түмнийхээ эрх ашгыг нэгдүгээрт тавьж байгаа чинь зөв,айх юмгүй сайн тэмц

0  |  0
бз дүүргээс(202.131.242.42) 2018 оны 12 сарын 03

үхсэн ацны эх оронч байдгийн, зүгээр л хувийн эрх ашиг мөнгө. ан чамайг дэвшүүлж чи намын нэрээр сонгогдоо биз. бас би их хурлын гишүүн шүү гэнүү. 2019 оны өдийд хичнээн чанга ингэж дуулахыг чинь сонсохсон

0  |  0
зочин(66.181.160.115) 2018 оны 12 сарын 03

Улсын их хурлын гишүүн бол ард түмний төлөөлөл болохоос аль нэг нам нэртэй гэмт бүлэглэлийн хамгаалагч биш шүү. улсын их хурлын гишүүн намын эсвэл бүлгийн шийдвэрээ заавал дагах ёстой гэсэн үндсэн хуулийн ямар заалт байдаг юм бэ

0  |  0
МАНАН(202.179.24.139) 2018 оны 12 сарын 03

БИ БОЛ ЗҮГЭЭР МИ ЭНХБОЛДЫН ХАМТРАГЧИД ГЭДГЭЭ МОНГОЛЧУУДАД АН ЗАРАЛСАН ГЭЖ ОЙЛГОНО.

0  |  0
Top