Miss Universe-д анх удаа трансжендер оролцогч өрсөлдөнө

2018 оны 12 сарын 03

Энэ сарын 17-нд Тайландын нийслэл Бангкокт Miss Universe 2018 уралдаан болох гэж байна. Тус уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гоо бүсгүйчүүд өрсөлдөхөөс гадна анх удаагаа трансжендер буюу хүйсээ солиулсан эмэгтэй оролцох юм байна.


Анхела Понсе “Испанийн мисс 2018” уралдаанд түрүүлснээр Miss Universe-д оролцох эрхээ авсан юм. Тэрбээр Time сэтгүүлд илэн далангүй ярилцлага өгөхдөө 16 настайгаасаа гормон өөрчлөх эм бэлдмэл хэрэглэж эхэлсний зэрэгцээ 24 настайдаа хүйсээ бүрэн солиулах хагалгаа хийлгэснээ дурьджээ.


“Хүүхдийн асрамжийн газарт эцэг эхээ хүлээсэн олон бяцхан үрс бий. Би ч гэсэн бусад эмэгтэйчүүдийн адил хүүхдийг хайрлаж, ээж байж чадна. Трансжендерүүд юу ч хийж чадна гэдгийг би амьдралаараа нотолж яваа. Багш, эмч, улстөрч тэгээд бүр мисс ч болж чадна гэдгийг би харуулахыг хүсч байна” хэмээн Анхела Понсе өгүүлжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top