АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай 2019 оны эхээр хоёр дахь удаагаа уулзана гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоод буцах замдаа тэрбээр сэтгүүлчдэд ийн хэлжээ. Ингэхдээ тэрбээр нэг эсвэл хоёрдугаар сард уулзах хүсэлтэй байгаа аж. Буэнос Айрес хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үеэр Хойд Солонгосын асуудал хөндөгдсөн тухай Цагаан ордны тэргүүн дурдаад энэ чиглэлээр Ши Жиньпинтэй хамтран ажиллах тухай тохиролцсон гэжээ.
Мөн Хойд Солонгосын тухай сэдэв Трамп, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Иний уулзах үеэр ярилцсан хэмээн Трамп өгүүлжээ.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )