Я.СОДБААТАР огцрох өргөдлөө өгч, Ц.ЦОГЗОЛМААГ чөлөөлөх шийдвэр гаргажээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Г.Занданшатар яг одоо Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэр мэдээллийн эхэнд Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-ийн хөнгөлөлттэй зээлд нэр холбогдсон учраас ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн гэдгийг танилцуулав. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын /БСШУС/ сайд Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсныг ЗГХЭГ-ын дарга мэдээлэв. (Ц.Цогзолмаа сайдын байр суурь)

 

Тэрбээр "ЗТХ-ийн сайд Я.Содбаатар ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгсөн. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажиллаж байгаа Засгийн газраа огцруулах санал гаргасан. Тийм учраас БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлж байна. Сайд Ц.Цогзолмаа Засгийн газар кабинетын зарчмаар ажиллана, Засгийн газрын гишүүн аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална гэснийг зөрчсөн. Дараагийн сайд нарыг томилохдоо сайтар нарийвчлан судлах болно. Засгийн газрын сайд нар дор бүртээ мэдэгдэл гаргаж, асуудалгүй гэдгээ илэрхийлсэн. Миний хувьд ч мэдэгдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон бусад сайдуудаа яаралтай томилуулах шаардлага Засгийн газарт үүсч байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shinee(202.126.89.166) 2018 оны 12 сарын 04

Маш мундаг хүн юмаа ийм хүн бид бүхэнд хэрэгтэй байна шүү Шударна ёс зүйтэй ийм л хүн

0  |  0
baaska (66.181.185.155) 2018 оны 12 сарын 03

sain bna ys zvitei iimel baih heregtei mongo awj idsen bish zvgeer l ner holbogdson todii zvild alban tushaalaasaa ooroo ogtsroh bolsnoo medegdej bgaa ni awuushtai sain bna shvv

0  |  0
matilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 03

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
Зочин(66.181.161.48) 2018 оны 12 сарын 03

Содбаатар сайд ёс зүйтэй, цадигтай хүн юм

0  |  0
matilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 03

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
irgen(103.212.117.235) 2018 оны 12 сарын 03

Yavj yawj Tsogzolmaa ni uzel bodloosoo urvaagui, Enhtuvshin N Enhbold Badelhaan nar sdin suudaldaa shigdeed ajlaa ugch chadahgui baigaa ninunensh te. Sodbaatar Tsetenbat 2 knopoo ashigluulsan bizdee. Sarangerelee zailuulaach

0  |  0
ард(202.21.118.178) 2018 оны 12 сарын 03

үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх нь ардчилсан нийгэмд нээлттэй. хаашаа л яваад бна даа бид чинь

0  |  0
ард(66.181.185.164) 2018 оны 12 сарын 03

УИХ-ын гишүүн Мөнхбатын ЗГХЭГ-ын дарга байхдаа яамдад шургуулсан хувалзуудыг мөн зайлуулах хэрэгтэй шүү.

0  |  0
Top