Монгол Улс ”Дэлхийн аварга бүжигчин”-тэй боллоо

2018 оны 12 сарын 03

БНХАУ-ын Шэньжэнь хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн өнгөрсөн ням гарагт /2018.12.02/ болсон байна. Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлаг  оролцжээ. Харин  тус тэмцээний ялагчаар ХБНГУ-ын "Grun Gold" хамтлаг шалгарсан бөгөөд энэ хамтлагийн бүрэлдэхүүнд монгол охин бүжиглэж, алтан медаль энгэртэй гялалзуулсан нь бахархалтай. Түүнийг Нэргүйн Онондарь гэдэг, Монгол Улсын иргэн юм.

Бүжигчин охин өөрийн цахим хуудсаараа баяраа хуваалцахдаа “Би Дэлхийн аваргын алтан медалийг зүүх бүрэн эрхтэй хүн” гээд Дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад ухааруулж, ойлгуулж өгч буй мэт... 17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй миний аав, ээжийн хөдөлмөр энэ медальд бүрэн шингэсэн гэж хэлмээр байна. 2018 он тэр чигтээ их олон амжилт дагуулсан, чанга жил байлаа, миний хувьд. Хичээл, ажил, бэлтгэл гурвыг нэгэн зэрэг амжуулахаас гадна гол нь сайн гүйцэтгэгч байх нь хэцүү байлаа. Уйлаад орондоо орох маш олон өдрүүд байсан ч маргааш өглөө бүрт шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, илүү тэвчээртэй, илүү хүчирхэг охин болж иржээ. Мэдээж хүний нутаг амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр, гурав дахин хэцүү өрсөлдөөнтэй, маш хатуу байдаг юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Үнэхээр сул талуудаа харж мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болдог юм билээ. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж ч байгаагүй хэцүү саад бэрхшээлүүд дараалан гарч ирсэн” хэмээжээ.

Н.Оюундарь ХБНГУ-д спортын сэтгэл судлалаар сурахын зэрэгцээ Германы 12 удаагийн аварга “Grun Gold” хамтлагт бүжиглэдэг аж. Тус хамтлагт орохоосоо өмнө Монголын “Star” бүжгийн хамтлагийн гишүүн байсан бөгөөд зургаан жилийн өмнө Бремений дэлхийн аваргад хамтлагаараа оролцож байжээ.


Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Von sweiz(194.230.155.224) 2018 оны 12 сарын 03

Germand ajillaj surch amidarch bgaa bolohoos bish odoohondoo mgl-n irgen gej bgaag unshij amjihgui bh Shig

0  |  0
Von sweiz(194.230.155.224) 2018 оны 12 сарын 03

Germand ajillaj surch amidarch bgaa bolohoos bish odoohondoo mgl-n irgen gej bgaag unshij amjihgui bh Shig

0  |  0
Von sweiz(194.230.155.224) 2018 оны 12 сарын 03

Germand ajillaj surch amidarch bgaa bolohoos bish odoohondoo mgl-n irgen gej bgaag unshij amjihgui bh Shig

0  |  0
Von sweiz(194.230.155.224) 2018 оны 12 сарын 03

Germand ajillaj surch amidarch bgaa bolohoos bish odoohondoo mgl-n irgen gej bgaag unshij amjihgui bh Shig

0  |  0
НЭР(103.229.122.123) 2018 оны 12 сарын 03

Одоо хөдөлмөрийн баатар,гавьяат жүжигчин өгье ерөнхийлөгч өө.Ямар нь дэлхийгээс ганц хүрэл авахад гавьяат өгөөд,ямарт өгдөггүй ялгаварлан гадуурхалт вэ.Боди гийн дэлхийн хошой аварга бүсгүй хэрвээ танай жудочин байсан бол энэ жил Чингисийн одон авцан байгаа даа

0  |  0
Kkkk(83.23.248.17) 2018 оны 12 сарын 03

Mongol bish german gez bn sh dee hudal medee taraahaa bolih heregtei

0  |  0
од(103.212.117.230) 2018 оны 12 сарын 03

ямар ухаалаг, гялтганасан охин бэ. Улам амжилт

0  |  0
зочин(202.21.98.34) 2018 оны 12 сарын 03

мундаг байна

0  |  0
ЗОЧИН(103.26.193.231) 2018 оны 12 сарын 03

Хөдөлмөрч охин байна баяр хүргэе.

0  |  0
сайн мэдээ(94.30.168.62) 2018 оны 12 сарын 03

монголын харьяат юмуу, германых юмуу,за ямартай ч монголд терсен монгол охин багаараа ялалт хийжээ гэж ойлголоо.баяр хургье

0  |  0
Top