Рио Тинто компани технологид суурилсан уурхай төсөлд 3.5 тэрбум ам.доллар зарцуулна

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Уул уурхайн алдарт Рио Тинто компани Баруун Австрали дахь Коодайдери төмрийн хүдрийн уурхайд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Уул уурхайн салбарт шинэ тутам хөгжиж буй технологи дээр түшиглэсэн, ажиллах хүчний заримыг роботжуулсан уг уурхай 2021 онд анхны бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж байгаа ажээ. Харин барилгын ажил нь 2019 онд эхлэх юм. Таамаглаж буй нөөц нь 43 сая тонн гэгдэж буй уг уурхай Рио Тинто компанийн төмрийн хүдрийн салбарын томоохонд тооцогдох уурхай болж байгаа аж. Тус компани өнгөрсөн зун Коодайдери уурхайд 146 сая ам.долларын хөрөнгө оруулалтын сан босгож байсан удаатай.

“Энэ бол манай компанийн хувьд технологид суурилсан орчин үеийн уурхай байх болно. Ингэснээр бид энэ салбарын үйлдвэрлэлийг нэгэн шинэ шатанд гаргана гэж найдаж” гэж Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастиан Жак ярьжээ.

Компанийн уурхайн үйлдвэрлэлийг тоон системд оруулж, улмаар үйлдвэрлэлийн бүх процессыг хянах программ, компанийн туслан гүйцэтгэгч компаниудыг холбосон дотоод сүлжээ, өөрөө явагч хэрэгслийн гүйцэтгэлийг хянах төхөөрөмж зэргээр өвч тоноглогдсон байх аж.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 03

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
zochin(66.181.182.54) 2018 оны 12 сарын 03

AMIGUI YUM GEJ UGUI ROBOT HUNIIG BOOLCHILOH BOLOMJTOI

0  |  0
Зочин(66.181.188.99) 2018 оны 12 сарын 03

Харж байна уу, РТ манайхыг хөгжүүлэх биш цөлмөх гэж л ирсэн. Энийг ойлгохгүй байгаа толгойгүй хүмүүс, эсвэл идүүр рүүгээ нулимж чадахгүй нохдууд Монгол улсын ирээдүйг үгүй хийж байгаа даа:(

0  |  0
ЗОЧИН(103.26.193.231) 2018 оны 12 сарын 03

Татварыг нь дансанд оруулсан уу юу болсон бэ.

0  |  0
Top