Л.Болд гишүүн намын бүлгээсээ гарах өргөдлөө өглөө

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Засгийн газрыг огцруулахыг дэмжих шийдвэр гаргаад байсан УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг эсэргүүцэн У.Хүрэлсүхийн талд санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцохоор өнөөдөр /2018.12.03/ АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдсан билээ. Тус хорооны хурлаас УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэх улс төрийн шийдвэрт хүрч, намынхаа дарга С.Эрдэнэд тогтоол хүргүүлсний дагуу АН-ын даргын зүгээс намынхаа эсрэг ажилласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нарт сахилгын шийтгэл оноож, нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлах шийдвэр гаргасан.

Уг шийдвэртэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээс гарах тухай албан бичгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлсэн байна.

Тус албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрыг огцруулахтай холбоотой УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хийсэн санал хураалтын дүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гурван гишүүнд АН-ын удирдлагаас ногдуулсан шийтгэлийг эсэргүүцэж миний бие УИХ-ын тухай хуулийн 26.12-д заасны дагуу УИХ дахь АН-ын бүлгээс гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Ийнхүү АН албан ёсоор УИХ-д бүлэггүй боллоо.


М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын анхдашч(150.129.143.182) 2018 оны 12 сарын 04

Маш зөв. ДЭМЖИЖ БАЙНА.. С.ЭРДЭНЭ АН-ын ДАРГА БАЙХ ЭРХГҮЙ ШҮҮ...

0  |  0
зочин(43.242.243.190) 2018 оны 12 сарын 04

Л. Болд олон дугарах боловч оновчтой дугарах нь үгүй. Болд шиг олон гэмт үйлдэлтэн даруухан байх нь дээр байсан.. намаасаа хасуулж АТГ очих замаа өөрөө заслаа . АТГ болдын материалыг өгөхөө бэлтгээд байна. Тэнэг дэнгийн эрвээхээ өөрөө шатлаа хохь нь.

0  |  0
Zochin(158.143.207.204) 2018 оны 12 сарын 04

Bold Batzandan 2t estoi ih bayarlj bnshu!!! Mundag. Amjilt! Khan Uuln irged bid baharhj baigashu!!!

0  |  0
зочин(202.9.43.48) 2018 оны 12 сарын 04

Болдын зөв. Би Хан-уул дүүргийн сонгогч. Эрдэнэ, Эрдэнэбат нар АН-ыг цааш авч явж чадахгүй тодорхой боллоо. АН ингээд цаг нь болж дээ

0  |  0
matilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 03

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
иргэн(150.129.142.120) 2018 оны 12 сарын 03

өөрөө л УИХ-ын даргад хувийг нь ч юм уу өгнө биз дээ. Гарч байгаа бүлгийн даргаар дамжуулах ямар шаардлагатайг ойлгосонгүй.

0  |  0
иргэн(103.212.117.235) 2018 оны 12 сарын 03

багаар тоглож чаддаггүй. өөрийнхөө ашгийг хараад, попдож байгаа хүн намаас гарсан нь дээр дээ. яв яв.

0  |  0
Zochin(103.57.94.95) 2018 оны 12 сарын 03

Bold gishuund bayar hurgie. Zov zuil hiijee. Taniig demjij bna

0  |  0
Иргэн(103.26.194.109) 2018 оны 12 сарын 03

Ардчилсан нам Ж.Батзандан,Лу.Болдоор огтхон ч дутахгүй. Хурдан зайгаа тавиад өг

0  |  0
иргэн(103.212.117.235) 2018 оны 12 сарын 03

биеэ тоосон хүн гарсан нь дээр

0  |  0
Чоно бид 2(103.10.21.105) 2018 оны 12 сарын 03

нэг биеэ тоогч Ан-аас зайллаа. Баг ингэж багийн алуурчнаасаа салах ёстой. Спорт ч ийм л байдаг

0  |  0
зочин(43.242.243.190) 2018 оны 12 сарын 03

Л. Болд олон дугарах боловч оновчтой дугарах нь үгүй. Болд шиг олон гэмт үйлдэлтэн даруухан байх нь дээр байсан.. Хурцын эсрэг дугарч тэнэгээсээ болоод гэмт үйлдлийнхээ сэжүүрээс зухуйлгуулсан. Тэнэгээрээ гайхуулж намынхаа эсрэг дугарч хамгаалагчгүй боллоо. Намаас нь хауулж АТГ очих замаа өөрөө заслаа . Тэнэг дэнгийн эрвээхээ өөрөө шатлаа хохь нь.

0  |  0
зочин(150.129.143.59) 2018 оны 12 сарын 03

АН-ААС МАН НЬ АРАЙ ДЭЭР ЮМ. МАН-Д ОЮУН-ЭРДЭНЭ ЗЭРЭГ ЭРҮҮЛ ЗАЛУУЧУУД БАЙНА. ХЭРЭВ ТЭД ТУУШТАЙ БАЙВАЛ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ШИНЭ ХҮЧ БОЛНО. ИРЭЭДҮЙТЭЙ ХАРАГДАЖ БАЙНА.

0  |  0
Top