В.Орхонлхам: Ямар ч шалтгааны улмаас үүссэн батгыг бүрэн эмчлэх боломжтой

“Orhon Beauty Salon”-ы захирал, гоо сайханч В.Орхонтой ярилцлаа. Охид, бүсгүйчүүдийн санаа зовоосон сэдэв болох батганы эмчилгээгээр тэрбээр гаршсан мэргэжилтэн юм. Түүнтэй уулзсан хэн боловч өөрийнх нь арьс арчилгаа, толигор нүүр, цэвэрхэн арьсыг нь анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. В.Орхон гоо сайханч хэлэхдээ, “Эмэгтэй, эрэгтэй хүн бүр сайхан нүүртэй байх боломжтой. Гагцхүү арчилгаа л маш сайн хийх хэрэгтэй” зөвлөгөөг хамгийн түрүүнд сануулав. Түүний ярилцлагыг сонирхуулъя. Хүн бүхэнд гоо сайханч бүсгүйн өгсөн зөвлөгөө үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.


 


-Таныг батга гардаг асуудлыг ор мөргүй эмчилдэг гэх яриа сонсож байлаа. Гэхдээ нүүр тулан уулзахаасаа өмнө итгэхгүй байсан л даа. Та бидэнтэй хамгийн сүүлд гарсан бодит үр дүнгийнхээ талаар хуваалцвал уншигчдад сонин байх болов уу?

-Баярлалаа, би нэг л жишээ дурдья. Нэр, насыг нь нууцлахгүй бол хувь хүний хэрэгт халдсан хэрэг болох байх. Тийм учраас зургийг нь харуулаад, хэдэн удаа батганы эмчилгээнд оруулсан тухайгаа ярья. Үндсэндээ бол батганы эмчилгээнд 10 удаа орж байж, нэг курс эмчилгээ болдог. Энэ үйлчлүүлэгчийн тухайд дөрвөн удаа эмчилгээнд орсны дараа нь батга бүрэн эдгэсэн. Бид стандарт өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэдэг учраас үнийн дүнгийн хувьд өндөр тусдаг тал бий. Тийм учраас ямар ч асуудалтай хүн ирсэн эхний ээлжинд гурван удаа эмчилгээнд орж үзэхийг зөвлөдөг. Гурван удаагийн үйлчилгээг таван удаа орсон юм шиг сэтгэлээ шингээж бид үйлчилгээ хийдэг. Үнэхээр гурван удаагийн дараа болохгүй бол таван удаа эмчилгээнд ороод үз. Бүтээгдэхүүний чанар, гоо сайханчийн сэтгэл шингэдэг учраас эдгэхгүй байлаа гэхэд л дээд тал нь таван удаа ороход үр дүнд хүрнэ.

Батганы эмчилгээнд 4 удаагийн оролтын үр дүн

-Батга үүсгэдэг гол шалтгаан юу байдаг юм бэ?

-Олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Таны ууж, идэж байгаа, ходоод руугаа оруулж байгаа хоол, хүнснэс үүснэ. Тослогийн булчирхайн идэвхжүүлэлтээс, хөрс, агаарын бохирдлоос мөн үүснэ. Товчоор тайлбарлавал, арьсны тослогийн булчирхай үрэвсэн, бактер үүссэнээс болж батга гэдэг зүйл үүсдэг. Үсээ янз бүрийн химийн найрлага өндөртэй шампуниар угаах юм уу, шампунь таарахгүй тохиолдолд үс тослогдож, хуйх нь бохирдсон байдаг. Үснээс болж батга гардаг юм уу гэж хүмүүс гайхдаг. Хүний биеийн арьсны хамгийн нимгэн хэсэг хуйханд байдаг. Тэр нимгэн хэсэгтээ хүргэж байгаа химийн хорт бодис арьсаар дамжин янз бүрийн байдлаар гадагшилдаг. Тийм болохоор арьсандаа анхаарахын тулд хүнсэндээ анхаарах нь чухал. Жишээ нь, өсвөр насны хүүхдүүдэд шар сүү бүлээсгэж уулгах,   нүүр гарыг нь угаах зэргээр арьсыг нь хамгаалж болно. Үнэхээр өөр бусад эмчилгээ үр дүнгээ өгөхгүй бол заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Арьс, гоо заслын эмч, гоо сайханч хамтарч ажилласнаар үр дүнд хүрэхгүй байна гэсэн тохиолдол байхгүй. Гэхдээ батганы эмчилгээ хүний сэтгэлзүйтэй нягт холбоотой байдаг. Дор хаяж бүтэн нэг сарын хугацаа зарцуулдаг эмчилгээ. Хүмүүс батгаа шахууллаа, тэгээд маргааш нь сайхан болчих юм шиг боддог. Харин цагаан батганы хувьд бол өөр. Нэг удаагийн эмчилгээ шууд үр дүнгээ өгнө гэж бид амлаж чадна. Манайх хар батга, идээт үрэвслийн уутанцар гэрийг дотор гадна талаас нь зэрэг устгах үйлчилгээ үзүүлдэг. Нүүрээ маш сайн цэвэрлэж, сайн унтаж амраад, хоол хүнсээ зохицуулах байдлаар батга гарахаас сэргийлэх боломжтой. Курс эмчилгээ эхэлсэн бол шарсан зүйлс, чипс, хийжүүлсэн ундаа зэргийг бүгдийг нь хориглоно. Үйлчлүүлэгчидтэйгээ “Энэ бүгдийг хэрэглэхгүй гэвэл курс эмчилгээгээ эхлэе, хэрэглэхгүй байж чадахгүй ээ гэвэл эмчилгээ эхлэх шаардлагагүй”  гэсэн аман гэрээ хийдэг.

-Ямар ч шалтгаантай байсан батга эмчлэгдэнэ гэхээр итгэхгүй хүмүүс байж магад. Учир нь ийм асуудалтайгаа олон жил тэмцсэн хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ?

-Хүн төрөхдөө батгатай төрнө гэж байдаггүй биз дээ. Батга бол олдмол зүйл. “Би ийм арьстай байсан” гээд над дээр ирсэн үйлчлүүлэгчид зураг харуулахдаа сэтгэлдээ бол “Эргээд ийм болно биз дээ” гэсэн асуултыг давхар тавьж байдаг.  Тийм ээ, бид бүрэн эмчилж чадна. Үнэхээр хүнд хэлбэрийн үйлчлүүлэгч ороод ирэхэд “Яаж үр дүнтэй эмчлэх вэ” гэсэн бодол төрнө. Яаж тэр хүүхдийг эмчлэх вэ, хоолыг нь яаж зөв болгох вэ гэх мэтчилэн асуудлыг нь шийдэхийн тулд нэг бүрчлэн төлөвлөж, түүн дагуу эмчилгээ эхэлдэг. Саяхан нэг залуу ярьсан байсан. “Би хурал хийгээд сууж байхад хүмүүс миний батгатай нүүрэнд л анхаарлаа хандуулж байна. Уг нь би тэнд чухал зүйл яриад байдаг” гэж. Ингэж хэлэхэд хатуу байж магадгүй ч хүний нүүрний арьс хүний ажил, амьдралтай салшгүй холбоотой байдаг. Дэлхий нийтэд батга гэдэг үрэвсэл өвчин болтлоо хүндрэх эрсдэлд хүргэж байна. Үүнийг би бэлэн бүтээгдэхүүнтэй шууд хамаатай гэж боддог. Гэхдээ бизнес хийж байгаа хүмүүсийг хүндлэх үүднээс тэр, энэ гэж бүтээгдэхүүн оноож хэлмээргүй байна.

Би өглөө эрт босонгуутаа хүүхдийнхээ өглөө, өдрийн цайг бэлтгэж өгдөг. Хичээлийн завсарлагаанаар амсхийхдээ дэлгүүр, цайны газар ороод ямар ч тосонд хуурсан нь мэдэгдэхгүй, шарсан хуурсан бүтээгдэхүүн идэх вий гэж санаа зовохдоо л тэр. Газтай ундааны оронд кальцыг нь нөхөх ааруул, ээзгий идүүлж, нүдэнд нь харагдах газар болгонд ус, рашаан тавьж өгөх ёстой. Хүхэртэй рашаан бактер устгадаг. Тийм учраас би хүүхдүүдэд хүхэртэй саван хэрэглэхийг зөвлөдөг. Сүүлийн үед охид болсон болоогүй нүүрний будалт их хийдэг болсон  байна. Гэтэл тэд нүүрээ яаж цэвэрлэдэг вэ? Энэ маш чухал. Янз бүрийн будагнаас болоод арьсны нүхжилт үүсч, бохирдол их үүсдэг. Крем түрхдэг парлон бактер үүсгэдэг гэх мэтчилэн батганы талаар дэлгэрэнгүй ярих юм бол маш том сэдэв болно. Хэт их халах, хэт их хөрөхийг хорино. Хэт халуунд халж, хөлрөх нь тослогийн булчирхайг нэмэгдүүлдэг. Сүү их хэрэглэхээр тослогийн булчирхай нэмэгддэг. Тийм болохоор юу идэж болохгүй, юу ууж болохгүй гэдэг талаар бүгд эхлээд сайн судалж, мэдэх нь чухал. Нэмж хэлэхэд, арванхоёрдугаар сард багтаан бид “Цахим эмч”-тэй хамтран хоолны дэглэм барих талаар мэдээлэл хүргэнэ. Фэйсбүүк лайв үзэж, зөвлөгөө аваарай. Цагийг удахгүй зарлана.

-Та эмчилгээндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Бид саяхнаас Өмнөд Солонгосын “Carecella” брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Анх “Carecella” брэндийнхэн хамтрах санал тавьж ирэхэд, би татгалзаж байлаа. Үр дүнг нь мэдэхгүй, өмнө нь хэрэглэж үзээгүй учраас шууд зөвшөөрөх боломжгүй. Ингээд харин тэдний бүтээгдэхүүнээс би өөрийн арьсан дээр туршиж, судалгаанд тодорхой хугацаа зарцуулснаар 100 хувь органик бүтээгдэхүүн гэдгийг нь мэдсэн. Яг одоо дээрх брэндийн бүтээгдэхүүнийг эмчилгээндээ ашиглаж байна. Өмнө нь “Yonka”, “Doctor Spiller” брэндтэй 3-7 жил хамтран ажиллаж, бүтээгдэхүүнийг нь үйлчилгээндээ ашигладаг байсан. Энэ хоёр бүтээгдэхүүн миний гарт орчихсон, үр дүнтэй байсан учраас багагүй удаан хугацаанд хэрэглэсэн. “Carecella”-г одоо Монголын олны танил бүсгүйчүүд өргөн хэрэглэдэг болсон байна лээ. Мисс Э.Сэлэнгэ гэхэд энэ бүтээгдэхүүнээр үйлчлүүлж эхэлсэн даруйдаа маш өндөр үр дүнг мэдэрсэн. Арьс нь гэрэлтэж, нөсөө алга болох өөрчлөлт шууд анзаарагдсан. Манай монголчуудын хувьд нөсөөжилт арилахгүй удах нь бий. Тэгвэл “Carecella” үүнтэй маш үр дүнтэй тэмцэнэ.

Миний ганц зорилго бол үнэнч үйлчилгээ үзүүлэх. Үнэхээр үнэн бодит, үр дүнтэй бүтээгдэхүүн учраас “Carecella” брэндтэй хамтрахаар сонгосон. Хүний нүүрний арьс гэдэг бол тухайн хүний эрүүл мэндийн толь байдаг шүү дээ. Бэлэн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй гэдгийг би дахин сануулмаар байна. Өнөөдөр 9, 10 настай хүүхэд эмчилгээнд орохоор массажны орон дээр хэвтэхэд хөдөлж чадахгүй, амьсгаадаж байна. Бургер, газтай ундаа, халуун ногоо, шарсан хуурсан бүтээгдэхүүнд хүүхэд дуртай ч гэлээ хэрэглээг нь хязгаарлах хэрэгтэй. Гэртээ, ээжийнхээ хийсэн хоолыг ид. Тэгэхгүй бол хеликобактертай болж, батгашилт үүсэх эрсдэл дэргэд чинь байна. Өсвөр насны хүүхдүүдэд байцаатай хоол идүүл, эрт унтуул гэж ээжүүддээ зөвлөмөөр байна.

-“Orhon Beauty Salon батганы эмчилгээнээс гадна өөр ямар үйлчилгээ үзүүлж байна вэ? 

-Make-up, сормуус суулгалт, маникюр, педикюр болон LPG арьсны асуудалтай /Нүх, нөсөө толбо, хар цагаан батга/ хүний арьсанд тохиолдсон ямар ч асуудлыг манай салон эмчилж, үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ. Мөн дээрээс нь эрүүл зөв хоололтын иог, спиннингийн сургалт, “Хөөрхөн өгзөг” хөтөлбөр хэрэгжүүлж байна.  Манай төв монгол хүн бүрийг эрүүл болгохын төлөө цогц үйлчилгээ үзүүлдэг гэж ойлгож болно. Бид нэг хүнд 1-2-хон цаг зарцуулах байдлаар эмчилгээ хийдэггүй. Магадгүй дараагийн хүн нь ирлээ гээд яаравчилдаггүй, заавал хийх ёстой ном журмын дагуу бүх эмчилгээг төгс үзүүлдэг. Улаан зандан модон оруулгатай массажны аппарат ганцхан  манайд байдаг.

Нэмж хэлэхэд, манай салон шинэ жилийг тохиолдуулан арванхоёрдугаар сарыг дуустал “Body wraft” үйлчилгээндээ 20 хувь, нүүрний гоо сайхны үйлчилгээндээ 10 хувийн хямдрал зарлаж, нүүрний гоо сайхан оношилгоо, хийж байна. Энэ үйлчилгээ арьс махны завсар байгаа хий хаван, шар усыг хөөдөг. Нэг удаадаа дунджаар 600 грамм орчим хасагдана. Халуун хөнжил, зөгийн бал, суваг судлалын бариа, гуужуулалт гээд олон үйлчилгээг нэг дор үзүүлнэ гэсэн үг. Эмэгтэйчүүд түлхүү үйлчлүүлдэг. Антиобитикны хэрэглээ, ядаргаа, мөөгөнцөр зэрэгт өртдөг эмэгтэйчүүдийн арьс их хуурайшдаг. Тэр бүх асуудлыг нэг үйлчилгээгээр шийдчихэж байгаа юм.

Улирал солигдож, хүйтний эрч чангарах тусам хүний арьс хуурайшиж эмзэгшин, халуун хүйтэн хавсарч, арьс улайж, харшламтгай болдог. Тийм учраас бид гүн чийгшүүлэх үйлчилгээ, арьс чангаруулах үйлчилгээндээ бодит 10 хувийн хямдрал зарласан. Мөн батганы эмчилгээндээ 5 хувийн хямдрал зарлаж байгаа. Манай бүтээгдэхүүнүүд дандаа харшлын эсрэг заалттай. Батганы арьс, оношилгоо үнэ төлбөргүй хийгддэг. Миний цаг завыг таарвал зөвлөгөө авч болно. Ачаалал ихтэй байдаг учраас тэр болгон пэйж хуудсаараа дамжуулж зөвлөгөө өгч амжихгүй байна.

-Өвлийн улиралд бид арьсаа хэрхэн арчилж, хамгаалах ёстой талаар та зөвлөгөө өгч болох уу?

-Нүүрний арьсанд чийгшил хамгийн чухал. Монгол маань Азидаа хамгийн их чийгшлээ алддаг уур амьсгалтай орны тоонд ордог. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг гэж үздэг. Гэтэл манайхан 70 хувьдаа хэзээ ч хүрдэггүй. Тийм учраас өглөөнөөс үдшийн бүрий болтол байнга уух хэрэгтэй. Өдөрт 7-8 аяга ус ууж байгаарай. Гэхдээ нэг дор биш. Нэг дор их хэмжээгээр уувал хаван циллют үүснэ.

Нүүрний цэвэрлэгээ маш чухал. Яаж ч оройтсон, ядарсан байлаа ч гэсэн нүүрээ цэвэрлэж, чийгшүүлэх маск түрхэх нь зүйтэй. “Монгол Алтай” компанийн барагшуунтай бүтээгдэхүүнүүд гарсан байсан. Тэрний цайнуудыг ууж байгаарай гэж зөвлөе. Долоо хоногтоо заавал нэг удаа арьсаа зөөлөн гуужуулж байгаарай. Хүний арьс дунджаар 28 хоногт нөхөн төлждөг. Гэхдээ 40-тэй хүн байлаа гэхэд 40 хоногтоо арьс гуужна. Тэр хооронд яах ёстой вэ гэхээр өөрсдөө гэрийн нөхцөлд арьсаа гуужуулж л байх хэрэгтэй. Чийгшэл сайн өгөх тусам нөсөө толбо үүсэхгүй, батгашилт байхгүй, арьс үрчлээтэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Шар тостой цайгаа уухад хүн тодорхой амин дэмээ авах боломжтой. Нэрс бол тэр чигээрээ амин дэм. Нэрс жимс арьс, үс, хумсанд сайн нөлөөтэй. Хонины сүүлний годонгийн гол хэсгийг хоолондоо чанаж идвэл сайн. Өдөртөө тэрийгээ мөлжих юм бол авах ёстой коллаген, кальциа авчихна. Идэж ууж байгаа зүйлээсээ коллагенаа нөхөж авах нь чухал. Элдэв капсул ууснаас илүү үр дүнтэй.

Хүхэртэй саван хүүхдүүдэд маш үр дүнтэй. Диатизтай хүүхэд, арьсны маш их хуурайшилттай, батганы сорвитой хүмүүс тэр саванг хэрэглээд, асуудлаа шийдсэн жишээ олон байдаг. Халзан хүний үс нь хүртэл ургасан байна. Зургаан сарын хугацаан дахь бодит үр дүнгийн зургууд нь бидэнд бий.

-Та гоо сайханчаар хэдэн жил ажиллаж байгаа вэ?  Яагаад гоо сайханч болъё гэж бодсон юм бол? Таныг батга төгс эмчилдэг болохоор чинь энэ эмчилгээгээр бүр овоглодог болчихсон юм билээ?

-Гоо сайханч болоод 11 жил өнгөрчээ. Яагаад гоо сайханч болъё гэж бодсон минь их сонин л доо. Ер нь хүнд байгалиас заяасан чадвар гэж байдаг юм шиг. Би тэр чадвараа л олж илрүүлж, нээж чадсан байх. “Макс” группд ажиллаж байхад манайх гаднаас багш нар авчирч, сургалт их авдаг байсан. Олон гоо сайханчид дундаас би батганы эмчилгээгээр яах аргагүй ялгардаг байсан. Охидууд бүх зүйлийг сайн гүйцэтгэдэг, олон талын чадвартай байхад би арьс арчилгааны төрөлдөө илүү сайн байсан. Сургалтыг би үргэлж чухалчилж ирсэн. Энэ нь бидний ур чадварыг сайжруулахад чухал нөлөө үзүүлж ирсэн байх. Энэ жил гэхэд Өмнөд Солонгосын Инса их сургуулийн, 35 жилийн туршлагатай мэргэшсэн багшийг урьж, сургалт авсан. Олон жилийн туршлага, сургалт, судалгааны үндсэн дээр ямартай ч бид өнөөдөр арьсны суурь өвчнийг бүрэн эмчилдгээрээ үйлчлүүлэгчдээс өндөр үнэлгээ авдаг боллоо. Миний бэлтгэсэн хоёр шавь байдаг. Бид чадаж байгаа зүйлээ нүүр бардам, чин сэтгэлээсээ хийхийг зорьдог. Бидний уриа “Чин сэтгэлийг таны гарт”. Тэгэхээр бид хэнд ч байсан сэтгэлээсээ хандахыг чухал гэж үздэг. Хамгийн гол нь үр дүн нүдэн дээр ил байдаг болохоор ажилдаа би чин сэтгэлээсээ хайртай, дуртай. Миний хобби мэргэшил болчихсон гэж хэлж болно. Манайхаар тасралтгүй 10 жил үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар байна. Өдрөөс өдөрт маш олон хүмүүс биднийг зорьж ирдэг болсон байна. Сайхан арьстай болж, эмчилгээ нь үр дүнтэй болсон үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун байна. Энэ л бидний зорилго, хүч юм. Сонирхуулахад, шинэ жилээс өмнө бид нэг азтан шалгаруулахаар бэлтгэж байгаа. Тэр хүндээ мөрөөдлийнх нь шинэ жилийг  бэлэглэх болно. Эхний азтаныг 2018 оны арванхоёрдугаар сарын 5-нд тодруулна. Orhon beauty salon фэйж хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Амьдралын боломжтой, боломжгүй гээд хүнд янз бүрийн асуудал байдаг. Эмчилгээнд орж чадахгүй ч зөвлөгөө авъя гэсэн хүмүүс цөөнгүй ирдэг. Тэр бүхэнд бид харамгүй зөвлөгөө өгч, үйлчилдэг. Миний хувийн утасны дугаар 88065854. Утсаар ярих боломжтой үедээ бид хэнтэй ч ярилцаад, зөвлөгөө өгөхийг хүсдэг. Хувийн фэйсбүүк хаяг Оогий Орхон гэсэн нэртэй. Чатаар зургаа явуулж болно. "Orhon beauty salon" https://www.facebook.com/CareCellaMarshallTown/ пэйжээр холбогдож, зөвлөгөө авч болно гэдгийг уламжлахад таатай байна.

 

Хаяг:  Marshel town 109 байр 

Утас: 77112601 88065854

Facebook хаяг: https://www.facebook.com/CareCellaMarshallTown/

 




Д.АТАРЦЭЦЭГ

WWW.ZINDAA.MN

Go to top of page