Биткойноор төлбөр хийж, интернэтээс ХАР ТАМХИ ХУДАЛДАЖ авсан этгээдүүдийг баривчиллаа

Сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо өссөнөөс гадна насны хувьд эрс залуужиж байгааг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн мэдээллийг авч үзэхэд, 2018 оны эхний есөн сарын байдлаар 131 хэрэгт холбоотойгоор 258 хүн шалгагдсан байна. Хэрэгт холбогдогчийн дунд насанд хүрээгүй хүүхдүүд ч багтсан бөгөөд хамгийн бага нь 13 настай байжээ.

Үүнээс үзэхэд манай улсад хар тамхины хэрэглээ, хууль бус эрэлт маш өндөр байгаа нь харагдаж байгаа юм. Хэрэглээг дагаад хилээр хар тамхи дамжуулан худалддаг зохион байгуулалттай сүлжээ ч бий болсон байдаг ажээ. Эдгээр бүлэглэл өөрсдийн биедээ хар тамхи нуун хилээр оруулж ирдэг байсан бол одоо тэдний арга нарийсч, гадаад улсаас шуудангаар авчруулдаг болсон гэх.

Хамгийн сүүлийн нэгэн жишээг дурьдвал, хэдхэн хоногийн өмнө буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран ажиллаж, шуудангаар хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг илрүүлэн, үйлдэл дээр нь баривчилжээ. Хэргийг шалгахад, 18-21 насны гурван этгээд БНХАУ-аас олон улсын шуудангаар ирсэн шахмал хэлбэртэй метафетаминыг хүлээн авсан байна. Сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад дээрх хар тамхийг онлайнаар захиалан авсан байдаг ба сэжигтнүүд тооцоогоо биткойн буюу цахим мөнгөөр хийсэн байжээ.

Тагнуулын ерөнхий газрын мэдээлж буйгаар, Олон улсын мансууруулах бодис нууцаар арилжих бүлэглэл, хувь хүмүүс янз бүрийн аргаар мансууруулах бодисыг хил давуулан оруулах, мансууруулах бодис нууцаар арилжих дотоодын бүлэглэл, хувь хүмүүс гадныхантай хамтран үйл ажиллагаа явуулах нь идэвхжиж, интернет, буухиа шуудан ашиглах нь нэмэгдэж, гэмт үйлдэл нь мөнгө угаах гэмт хэрэгтэй уялдах болжээ. Энэ үйл ажиллагаа улам мэргэшсэн, зохион байгуулалттай, сүлжээ бүхий, хүч түрэмгийлсэн ноцтой шинжтэй болж байгааг албаныхан мөн анхааруулж байна. Мансууруулах бодис нууцаар арилжих бүлэглэлийн зохион байгуулалт, чадвар улам дээшилж, зарим нь сүлжээний 100 гаруй дамлагч, борлуулагчтай төдийгүй хилийн гаднах бүлэглэлүүдтэй холбогдож, улс дамнасан сүлжээ бий болгосон байгаа ажээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Nymaa [ 202.179.27.210 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 12:38 минутанд

xujaa nar shig changa xuulitai bolwol yasiin xuuliinxaan

Зочин [ 203.91.115.43 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 09:26 минутанд

mongold bitkoin horigloh heregtei bas tsahimaar zeel ogdog yu bilee lend mn bas mobicom zeel ogdog oor yu ch bilee tsahim zeeluudiig boliulah hergtei de er ni demii ym bgaam.

гүр [ 202.70.41.114 ]      |     2018 оны 12-р сарын 04 -нд, 04:31 минутанд

хятад шиг бүх насаар нь хорих эсвэл цаазаар авдаг болох нь дээр дээ

Go to top of page