Г.Ариунсувд: Бүсгүйчүүд ээ, өөрийгөө хайрла, бүжиглэ, стрессгүй амьдар

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Бүжиг бол уян хатан хөдөлгөөн, оюун санаанаас гарсан төгс яруу гүйцэтгэл. Хөгжмийн хэмнэлийг мэдэрч, түүндээ зохисон биеийн хөдөлгөөнийг хүний сэтгэлд тултал гүйцэтгэх нь гайхам сайхан. Энэ сайхныг мэдрэх боломжийг "Sunray" салон эмэгтэй хүн бүрд олгож байдаг. Төгс бие галбир, уран налархай хөдөлгөөн, стрессээс ангижрах чин хүсэл эрмэлзэлтэй охид, бүсгүйчүүд та бүхэнд зориулж “Sunray & Byambaa бүжгийн клубийнхээ нээлтийг хийлээ.  


Sunray салоны захирал Г.Ариунсувдын ярианд та бүхний анхаарлыг хандуулъя.

-Юуны өмнө бүжгийн клубээ нээж байгаад тань баяр хүргэе. Танай бүжгийн клубийн бусдаас ялгарах онцлог юу вэ?

-"Sunray & Byambaa" бүжгийн клуб нээгдэж байгаа тэмдэглэлт өдрийн мэнд хүргэе. Эмэгтэй хүн эмэгтэйлэг байхын тулд, аз жаргалтай эмэгтэй байхын тулд бүжиглэх хэрэгтэй. Одоо үед бүсгүйчүүд сайхан бие галбиртай байхын тулд ихэвчлэн фитнесст явж байна. Энэ нь эршүүд биетэй болгох сул талтай. Өөрөөр хэлбэл, алхаа гишгээ хүртэл эвдрэх аюултай. Эмэгтэй хүн гэдэг төрөлхийн уян хатан учир аль болох зөөлөн хөдөлгөөн тэдэнд хэрэгтэй байдаг. Үүнтэй адил сэтгэл санаа оюун хүртэл уян хатан байж, амьдралын бүхий л хатуу хөтүү зүйлийг тэвчиж гардаг юм байна гэж ойлгож явдаг. Монгол эмэгтэйчүүдийн энэ дайчин чанар үзэсгэлэнтэй байдал Азиуд дунд байхгүй гэж би бардам хэлнэ. Тийм ч учраас бүжгийн хөдөлгөөн, хэмнэлээр өөрсдийгөө аз жаргалтай, гоо үзэсгэлэнтэй байлгах аргад суралцах бүсгүйчүүдэд клубээ зориулан нээсэн.

-Гоо сайхан, арьс арчилгаатай бүжгийн сургалт хослох нь үр дүн өндөртэй юу?

-Тийм ээ. Би үсчин, гоо сайхны салбарт 15 жил ажиллаж байна. Энэ хугацаанд маш олон оронд очиж үзлээ. Тэгж явах хугацаандаа энэ чиглэлийн судалгаа хийнэ, туршлага хуримтлуулна. Арьс гоо заслын судлал бол хүн судлал гэсэн үг. Судлах явцдаа монгол эмэгтэйчүүд бусдаас арай өөр гэдгийг маш тодорхой мэдэрсэн. Монголчууд Ази ч биш, Европ ч биш яг монгол гэдэг угсаатнаа хадгалж үлдсэн анатомитой, мимэк хөдөлгөөнтэй, нүүрний өөрийн гэсэн онцлог төрхтэй, гайхамшигтай хүмүүс. Гоо сайхан дээр нэмэх нь хөгжим, хэмнэлийн үйлчилгээ эмэгтэйчүүдэд маань үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Хөгжимд дургүй, сайхан хэмнэлийг таашаадаггүй эмэгтэй хүн гэж бараг байхгүй байх. Тийм учраас бүжиг гэдэг бол маш гоё урлаг гэдгийг гадаад төрх, бие, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг бүсгүйчүүдэд илүү ойртуулж ойлгуулахыг хүсч байгаа.

-Бүжгийн клуб нээх болсон гол зорилго тань гэж ойлгож болох нь ээ?

-Би дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг салбарт ажилладаг. Тиймээс өдрийн ихэнх цагт эмэгтэйчүүдтэй уулзах үе олон. Гэтэл тэдний зарим нь амьдралдаа гутарсан, зарим нь биднийг үнэлэхгүй байна гэсэн гомдолтой гэх мэт олон асуудалтай нүүр тулгарах нь бий. Тэдгээр эмэгтэйчүүдийн 80 хувь нь ихэвчлэн гэр бүлийн асуудалтай байдаг. Бүсгүйчүүд өөрсдийгөө хөгширч байна гэж гутарч, эмзэглэхийн оронд эргээд 18 насандаа очих хэрэгтэй. Нэг л мэдэхэд бид 18 настайдаа ямар охин байснаа мартаж, 40 настай, амьдралд нухлагдсан хүн болж өөрчлөгдсөн байдаг. Гэхдээ ингэж болохгүй. Энэ стрессийг март. Өөрийгөө өдрөөс өдөрт залуужих боломжтойг мэдэр. Манай бүжгийн клуб танд тусалж, стресс тайлах, алжаал тайлах, эргээд 18 настай нь уулзуулах маш үр дүнтэй хөтөлбөрүүдийг санал болгох болно.


-Стрессээс үүдэлтэй маш олон өвчин байдаг. Хүн арьсаа гоё болгоё гэж бодохын оронд стрессээс ангижрахаа түрүүлж бодох хэрэгтэй гэж зөвлөдөг юм билээ. Та үүнтэй санал нийлэх байх?

-Тийм ээ. Эмэгтэй хүмүүс арьсаа яаж гоё болгох вэ, арьсаа яаж хамгаалах вэ? гэсэн нийтлэг асуулттай биднийг зорьж ирдэг. Гэхдээ энэ бүхэн ихэнхдээ стрессээс үүдэлтэй байдаг. Арьсаа гаднаас нь мянга эмчиллээ гээд сэтгэл санааны байдал сайжрахгүй бол төгс үр дүнд хүрэхгүй. Энэ үүднээсээ гоо сайханч, үсчин хүмүүс сэтгэлзүйч байх шаардлагатай байдаг. Үйлчлүүлэгчтэйгээ чин сэтгэлээсээ харьцах хэрэгтэй. Түүнээс гадна эмэгтэйчүүд өөртөө хайртай байх нь чухал. Өөрийгөө өөр хэн ч хайрлахгүй юм шиг хайрла. Тэгсэн цагт сая та стрессээс ангижирч, гоо сайхнаа ч аварч чадна. Өөртөө итгэлтэй болно.

-"Sunray" салон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажил хийж байгаа харагддаг. Та энэ талаар сонирхуулаач?

-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бид маш олон ажлыг хийж байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 300 эмэгтэйд зориулж лекц зохион байгуулсан. Дараа нь Дархан-Уул аймгийн 500 эмэгтэйд урлаг, илтгэл хосолсон лекцээ үргэлжлүүлсэн. Бид бүсгүйчүүдийг сайхан байлгахын тулд дотоод ертөнцтэй нь илүү тулж ажиллахыг хүсдэг. Энэ нь манай салоны гол онцлог юм болов уу. Мөн "Sunray" салоны хамт олон "Та өөрийгөө өөрчлөхөд бэлэн үү?" сошиал контент хийж, хэрэглэгчдэдээ бэлэг барьж байгаа. Энэ хүрээндээ зургаан бүсгүйг сонгон, мэсийн бус аргаар эрс өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Контентийн шалгаруултад оролцсон бүх эмэгтэйчүүддээ манай салоны зүгээс 20 хувийн хөнгөлөлтийн карт бэлэглэсэн. Тус нэвтрүүлэгт оролцож буй бүсгүйчүүдэд хэрхэн өөрийгөө өөрчлөх, хэрхэн өөртөө итгэлтэй болох зэрэг арга барилыг сургахаар бэлтгэж байна.

-Салон, бүжгийн студи хоёр хэрхэн уялдаж ажиллах вэ, цаашид?

-"Sunray" салон анх арьс, гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Маш олон газарт мэсийн болон мэсийн бус арга ашиглан эмэгтэйчүүдийн гоо сайханд тодорхой хувь нэмэр оруулж байгаа боловч яг дотоод ертөнцийг нь нээж чадахгүй байна. Тиймээс бид энэ аргаа хэрэгжүүлэхийн тулд бүжиг, бүжгийн хэмнэлийг ашиглаж, үүнийгээ давуу тал болгохоор шийдсэн. Би өөрөө бүжиглэх дуртай. Гоо сайхны үйлчилгээндээ илүү үр дүн гаргахын тулд энэхүү бүжгийн студиэ нээж байгаа гэж ойлгож болно. Бид үйлчлүүлэгч нартаа хайртай учраас энэ бүгдийг хийж байгаа юм шүү.



Үндэсний урлагийн их театрт 15 жилийн турш бүжиглэж буй, Соёлын тэргүүний ажилтан М.Бямбаа "Sunray & Byambaa" бүжгийн клубийн багш бөгөөд гол сургалтуудыг удирдан явуулах ажээ. Түүнээс бүжгийн сургалтын талаар тодрууллаа.


-Маш олон жил өөрийн гэсэн бүжгийн студитэй болохыг мөрөөддөг байлаа. Өнөөдөр энэ мөрөөдөл маань биелж байна. "Sunray" салоны захирал Г.Ариунсувдтай хамтарч, өнөөдөр бүжгийн студио нээж байна. Манай бүжгийн студи маш олон бүсгүйчүүдийг дотроос нь болон гаднаас нь гоё сайхан болгоход хичээж ажиллана. Дээрээс нь төрөл бүрийн бүжгийн багш нар бидэнтэй хамтарч ажиллана. Бүжгийн бүхий л төрлийн чиглэлээр сургалт явуулна. Турах зорилготой эмэгтэйчүүд ч манай клубт хандаж болно.

-Тухайлбал ямар, ямар бүжгийн төрлөөр хичээл заах вэ?

-Монгол бүжиг, сонгодог бүжиг, зумбо, белли дэнс, Urban hip hop, Jazz contenperari гэх мэт төрлүүдээр мэргэшсэн багш нар сургалт явуулна. Өглөө болон оройн ангиуддаа бүртгэл хийж эхэллээ. Мөн амралтын өдрүүдэд өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваариар ажиллана.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Хишиг төв, 51А байр

Утас: 98409999, 98509999


Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN


Top