Лука Модрич ”Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Испаны “Реал” багийн хагас хамгаалагч, Хорват улсын иргэн Лука Модрич France Football сэтгүүлээс олгодог дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Алтан бөмбөг"-ийн эзнээр тодорлоо. 

Дэлхийн янз бүрийн орны нийт 148 сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар 33 настай Модрич 753 оноо цуглуулсан бол Португалийн довтлогч Криштиану Роналду 476 оноо авч хоёрт оржээ. 

Ийнхүү 2007 оноос хойш тав таван удаа “Алтан бөмбөг” шагнал хүртэж, дээд амжилтын эзэд болох Роналду, Аргентины довтлогч Лионель Месси /280 оноо авч 5-т орсон/ хоёр хоёулаа шалгарч чадсангүй. 

Модрич Алтан бөмбөг авсан анхны Хорват хөлбөмбөгчин болж байгаа юм. 2018 онд ОХУ-д болсон Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр багийн хамт хагас шигшээд шалгарч, ДАШТ-ний шилдэг тоглогчоор тодорсон билээ. 2018 оны есдүгээр сард Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Хорватын хөлбөмбөгчин Лука Модричийг дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр тодруулсан юм. Ингэснээр 33 настай хөлбөмбөгчин Аргентины Лионель Месси, Португалийн Криштиану Роналду хоёрын сүүлийн 11 жилийн ноёрхлыг таслан зогсоосон тухай zindaa.mn өмнө нь мэдээлж байсан билээ. /Эндээс уншина уу/ 

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top