Рио Тинто компани Намиб улсын Россинг уурхайн 68.6 хувийг БНХАУ-д худалдлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

Уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч Рио Тинто компани Намибад байрлах ураны уурхайн 68.6 хувийг Хятадын төрийн өмчит Хятадын үндэсний ураны корпорацад худалджээ. Рио Тинтогийн мэдээлж буйгаар 2019 оны эхний хагаст багтан наймаа албан ёсоор эцэслэгдэх аж. Намибийн Засгийн газар, Рио Тинто компани, БНХАУ-ын үндэсний ураны корпорац гурвалсан уулзалт зохион байгуулж, эзэмшлийн хувь хэмжээ, худалдах үнэ, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ.

Намибын цөлийн бүсэд орших Эронго мужид 1928 онд илэрсэн уг уурхай 1976 онд албан ёсоор ашиглалтад орсон бөгөөд энэ цагаас эхлэн Рио Тинто компани хэлэлцээрийн дагуу ашиглах болжээ. Үйл ажиллагаа нь хаалттай, нутгийн иргэдэд өгөөжгүй, Намиб улсад ашиггүй гэж нутгийн иргэд болон олон улсын байгууллагаас шүүмжлүүлсээр ирсэн уг уурхайг Росслинг компани, Намибын Засгийн газар хамтран эзэмшдэг юм. Апартейд буюу арьс өнгөөр ялгаварлах үзлийн үед цагаан арьстан болон барууныханд хэт ашигтай гэж үздэг билээ.

Россинг уурхайн 69 хувийг Рио Тинто компани, 15 хувийг Ираны Засгийн газар, 10 хувийг Өмнөд Африкийн компани, Намибын Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа тус бүр гурван хувийг эзэмшдэг байна. 2013 онд газар орны байрлалаас шалтгаалан уурхайн олборлолт буурсан нь алдагдал хүлээхэд хүрч, уурхайн бизнесийн бүтэц, загварт шинэчлэл хэрэгтэйг сануулсан юм.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лу(103.26.194.162) 2019 оны 01 сарын 01

оюутолгойг бас иим хувь заяа хүлээж байгаа байх даа

0  |  0
зочин(103.194.176.117) 2018 оны 12 сарын 09

Удахгүй Оюутолгойгоос Монголчууд юун ашиг вэ Рио Тинто Чоно борооноор гэдэг шиг манай хэдэн хурлын гишүүд сандал ширээ булаалцалдаж байх хойгуур Оюутолгойг залчих вий дээ

0  |  0
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
тэнэг по-чидаа(103.229.121.178) 2018 оны 12 сарын 05

усыг ни ууж байгаа худаг руугаа нулимаад байвал ийм л юм болох ни тодорхойш до.

0  |  0
зочин(103.229.121.178) 2018 оны 12 сарын 05

Oрос Xятад 2 биднийг барууныханд , 3 дагч хөршүүдэд алдахгүй н тулд хоорондоо тохиролцоод ирлээ дэ.. Cентерро ни хэрвээ оросын kомпани байсан бол хэн ч юу ч дуугарахгүй л байсан . одоо энэ Pио Tинто ни хувиа хятадын kомпанид худалдчаад гараад явах биз..

0  |  0
зочин (66.181.181.181) 2018 оны 12 сарын 05

хятадууд л авдаг биз дээ

0  |  0
123(203.91.119.74) 2018 оны 12 сарын 05

ингээд л эхэлж байгаа юм даа. Сентерраг хөөгөөд л байсан, Сингапурт буюу хятадуудад худалдаад гарчихсан. Одоо Ареваг муулаад л байна. нэг өдөр хятадуудад худалдчихаад л яваад өгнө.

0  |  0
Top