Өршөөлөөр суллагдсан РЕЦЕДИВ ГЭМТ ХЭРЭГТЭН хүний амь хохироожээ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт, Өршөөлийн хуулиар суллагдсан рецедив гэмт хэрэгтэн хүний амь нас хөнөөсөн гэх хэрэг шалгагдаж байна. 

Тодруулбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” автомашины захын үүдэнд,  Шар хаданд оршин суух бүртгэлтэй С.Э гэх этгээд архидан согтуурсан үедээ тус захад машины ченжээр ажилладаг 27 настай Э-г хэвлий болон гуянд нь хоёр удаа хутгалж, амь насыг нь хохироожээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар 9 см-ын урттай мөнгөлөг өнгийн хутга, 16 кадр зураг болон сэжигтний хурууний хээг бэхжүүлэн авсан байна.

Сэжигтэн С.Э гэгч нь эрүүгийн рецедив гэмт хэрэгтнүүдийн нэг гэх ба тэрбээр өмнө нь гурван удаа ял шийтгүүлж байсан нэгэн ажээ. Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ, талийгаачтай хувийн таарамжгүй харилцаатай байсан учраас санаатайгаар амь насыг нь хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа ба сэжигтэн С.Э-д таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 13 )

Zochin [ 202.9.42.174 ]      |     2018 оны 12-р сарын 06 -нд, 08:01 минутанд

Omno n 2. 3 yl idelj bsan huniig yagaad orshooloor sulladag wm be ene humuus urshuuluur garj ireed ergeed butsaad gemt hereg hiij bn sullah shaardlaga bgaa wmuu

Анжи [ 66.181.161.28 ]      |     2018 оны 12-р сарын 06 -нд, 07:24 минутанд

Өршөөлөөр гараад л өстэй хүнээ алаад байхаар энэ нийгэмд яаж амьдрах юм бэ хууль нь гууль болчихсон үед

hench bish [ 202.21.106.112 ]      |     2018 оны 12-р сарын 06 -нд, 01:15 минутанд

ter mazaalai baarniihaa zuragiig ne oryylaach

irgen [ 202.21.106.112 ]      |     2018 оны 12-р сарын 06 -нд, 01:11 минутанд

Da huree hudaldaanii tuviin gadna bairlah Mazaalai baarnii uudend bolson hereg shvv dee. Zindaa.mn vnen yum bichdeggui ni endees haragdaj bn

Tsaaz [ 150.129.142.51 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 13:20 минутанд

Tsaaz

Цааз [ 121.164.102.97 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 12:34 минутанд

Элбэгээ өөрийгөө хамгаалж гаргасан хууль !!! Олон гэмгүй хүний амь нас хохроож бн даа!! Цаазын ялыг сэргээх хэрэгтэй!

Татвар төлөгч [ 202.131.231.230 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 08:29 минутанд

Цаазын ялыг сэргээ!!.Би зовж олсон мөнгөнөөсөө өгсөн татварын мөнгөөрөө алуурчин, дээрэмчин,хулгайч тэжээх хүсэл алга

зочин [ 202.131.231.218 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 06:38 минутанд

ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЖ ЭНЭ ЯЛЫГ ҮГҮЙ ХИЙСЭН ХҮНИЙГ ЭХЛЭЭД ЦААЗАЛ

иргэн [ 202.126.89.222 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 04:50 минутанд

дургүй л бол алаад байх хэргүү бид тэгэхлээр хэн нэг хүнд таалагдах гэж амьдраад байгаа юм уу хаашаа юм вэ цааз хэрэгтэй

иргэн [ 202.179.24.236 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 03:30 минутанд

цаазын ялыг сэргээ элбэгээ өөртөө зориулж гаргасан хууль

иргэн [ 27.123.214.2 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 02:52 минутанд

Яагаад ийм давтан хэрэгтэнгүүдийг өршөөж суллаад байдаг юм бэ? Лаларуудаа

Ttogt [ 203.91.115.42 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 02:45 минутанд

Elbegdorj gj gai tsaazin ylig bhgvi bolgosnoos boli munch olon hvnii ami ersdej bna daa Odoo tsaazin ylgvi um chini alna l gedeg boli dee

Dandar [ 202.131.225.150 ]      |     2018 оны 12-р сарын 05 -нд, 02:41 минутанд

Sda chin hun alahiig yuman chinee toogoo baitsiimuu llruudaa

Go to top of page