М.Чариот: Моделиудыг 25 мянгаар зураг авалтад оруулдаг гэсэн, би бол чадахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05
  • Туранхай бүсгүйчүүд моодноос гарч, мариалаг атлаа галбирлаг бүсгүйчүүд "эрчээ" авч байгааг Европын орнууд зарлан тунхагласаар байна. Монголд ч бас  "Plus size" буюу нэмэх хэмжээтэй моделиуд цөөнгүй болж. Тэдний нэг нь Чариот бөгөөд тэр ихэнх охидын сул талаа гэж боддог "таргалалт"-ыг өөрийн давуу тал болгон ашиглаж чадсан юм. Охидод туранхай байхыг бус галбирлаг болохыг зөвлөдөг, Монголын анхны Plus size модель Чариотын ярилцлагыг сонирхуулъя.


-Сайн байна уу? Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Чариот гэж дуудаж болно. Нэрээ бол нууцалмаар байна. Би 22 настай. Plus size эмэгтэйчүүдийн Монголын анхны стилист гэх үү дээ.

-Аль сургууль төгссөн бэ, ямар мэргэжилтэй вэ?

-МУИС-ийн Хятад хэлний орчуулагчийн ангид сурч байсан. Мэргэжлээсээ тэс ондоо чиглэлд буюу хоббигоо хөгжүүлж, түүндээ одоо гол анхаарал, цаг заваа зарцуулан ажиллаж байна.

 

-Та яагаад өөрийнхөө нэрийг нууцалдаг юм бэ?

-Хүмүүсээс муухай сэтгэгдэл ирэх байх гэж болгоомжлоод. Өөрийнхөө нэртэй ямар нэгэн сөрөг зүйлс сонсохыг хүсээгүй. Нууцалсан нэр маань хар хэл амнаас хамгаалдаг ивээл чулуу гэсэн утгатай.

-Та өөрөө модель болохын тулда хэдийнээс бие галбиртаа анхаарч эхэлсэн бэ?

-Яг plus size модель болох гэж нэг жилийн хугацаанд бэлтгэсэн. Түүнээс өмнө нь бол фитнессээр хичээллэдэг байсан. Бусдад өөрийгөө харуулж, сурталчилгаа хийдэг учир  биеийн галбиртаа анхаарах шаардлага надад зайлшгүй гарсан.

-Хоолны дэглэм барьдаг уу?

-Аль болох махан хоол идэхийг боддог. Хажуугаар нь мэдээж хоол шингээх ногоо хэрэглэнэ. Шингээх, задлах бүтээгдэхүүнийг бас хэрэглэнэ. Энэ нь бас нэг төрлийн эрүүл хооллолт л доо. Хүссэнээ иднэ, давхар сайн шингээнэ.

-Тураах бүтээгдэхүүн хэрэглэж байсан уу?

-Оройн цагаар ногоон цай юм уу, гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Түүнээс биш яг тураах бүтээгдэхүүн хэрэглэж байгаагүй.

-Одоо таны биеийн харьцаа хэд вэ? 

-Өвлийн бэлтгэлдээ орсон байгаа тул жин дээрээ нэлээд анхаарал тавьж эхэлж байна. Яг одоогоор биеийн харьцаа 105-75-105 байгаа.

 

-Хувийн багштай юу?

-Байхгүй. Өөрөө өөртөө л багш хийж байна даа. Ганцаараа л зүтгэж байна. Гэхдээ хөгжөөн дэмжигчид бол их байгаа шүү /Инээв/.  

-Plus size модель бэлтгэх бодол байдаг уу?

-Бодож л байна. Шууд сэтгэлийн хөөрлөөр хийж болохгүй учраас үүнд бэлтгэх хэрэгтэй. Наад зах нь гэхэд оффис, хөтөлбөрүүдээ сайн бодож боловсруулах нь чухал.

-Мэдээж та нэг өглөө сэрэхдээ л ийм бие галбиртай болчихоогүй байх. Шантарсан үе байдаг уу?

-Яг үнэндээ одоо л шантарч байна. Гэхдээ дуртай хоолоо идчихдэг, хүссэн цагтаа бэлтгэл сургуулилтаа хийчихдэг болохоор үүнд бол шантраагүй л дээ. Хамгийн их шантарч байгаа зүйл бол “Анхдагч” гэсэн агуулгад байгаа юм. Анхны гэх тодотголтой бүх зүйл маш их шүүмжлэлийн бай дагуулдаг шүү дээ. Өмнө нь ийм тийм  гэсэн үлгэрлэх зүйл байгаагүй учраас хүмүүс цаашид бусадтай харьцуулж, муу муухай хандлага гаргах вий гэж айдаг.

 

-Олны танил байхын давуу болон сул тал юу байна?

-Олны танил болмооргүй байна аа. /инээв/

-Хүссэн хүсээгүй болсон шүү дээ, таныг таньдаг хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна?

-Би анх ерөөсөө ингэж бодоогүй. Зүгээр л өөрийн гэсэн хувцасны үйлдвэртэй болж, өөртэйгөө адил plus size эмэгтэйчүүдийн хувцасны асуудлыг шийдэж, мариалаг ч гэсэн сайхан харагдаж, сайхан хувцаслаж болдог юм шүү гэдгийг бусдад харуулахыг хүссэн. Түүнээс Монголын анхны plus size модель гэж цоллуулах ч юм уу, сошиалд хандалт авч, хүмүүсийн анхаарлыг татна гэж зүүдлээ ч үгүй явлаа.

Ерөнхийдөө энд тэнд явж байхад хүмүүс таниад байдаг болчихож. Өмнө нь би нүүрээ будахгүй гадуур гараад л ажлаа амжуулчихдаг байсан бол одоо хайнгадуухан явж чадахаа байсан. Аль болох эмх цэгцтэй биеэ авч явах гэж хичээж байна. Энэ тал дээр жаахан баригдмал болсон.

Анх сайтуудаар цацагдсан худал мэдээллүүдэд их эмзэглэдэг байсан. Намайг тайчсан, нүцгэлсэн юу юу гэнэ вэ... Одоо ч бүр тоохоо байж дээ. Заримдаа бүр өөрөө ч мэдэлгүй би тэгсэн юм байхдаа гэж бодох тохиолдол гарч байна ш дээ /инээв/.

-Залуучууд өдөж, хоргоодог уу?

-Хүмүүс их асуудаг л даа, залуучуудаас чат их ирж, танилцах санал тавьдаг биз гээд л. Яг үнэндээ өдөрт 10 хүн чат бичлээ гэхэд 8 нь эмэгтэй хүн байдаг. Хүний урманд бараг байхгүй шахуу даа /инээв/.

-Эмэгтэйчүүд чат бичихдээ ихэвчлэн юуны тухай асуудаг вэ?

-Хувцаслалтын талаар асуудаг. Шинэ жил дөхөж байгаа учраас ихэнх нь ямар даашинз өмсөх вэ, яаж галбиржих вэ гэж их асуудаг. Жин, өндрөө хэлээд би ямар хувцас өмсвөл зохих вэ гэсэн асуултууд их ирж байна. Амжилт хүссэн чатууд бас их ирдэг.

-Эрчүүдээс хамгийн түрүүнд юуг нь олж хардаг вэ?

-Надад гоё залуу гэхээр маш цэвэрхэн залуу л төсөөлөгддөг. Ямар ч сайхан нүд хөмсөг, царай зүстэй залуу байгаад хувцас нь хиртэй байвал мэдээж онцгүй биз дээ.

-Ойрын хугацаанд гэр бүлтэй болох төлөвлөгөө бий юу?

-Эрчүүдээс халдаж болохгүй, халдаж чаддаггүй гэсэн үг их сонсдог. Хүчирхэг энергитэй эмэгтэй хүн гэж байдаг. Хүчирхэг энергитэй эмэгтэй хүн эрэгтэй хүний энергийг дарладаг юм байна л даа. Одоогоор намайг давах хүчтэй эрэгтэйтэй учраагүй л байна даа.

 

-30 хүртлээ ганц бие байна гэж боддог гэхээр сексийн амьдралаа яаж зохицуулна гэсэн үг вэ?

-Моника Белучигийн хэлсэн үг байдаг ш дээ. "Би хэзээ ч өглөө босоод бусад хүмүүс шиг гүйж үзээгүй,  дасгал хийх гэж заал руу явж үзээгүй. Өдий хүртэл миний ийм бие галбир, арьстай байгаагийн нууц бол миний сексийн амьдрал" гэж хэлсэн. Сексийн амьдралаараа бүх зүйлийг шийдэж чаддаг гэж тэр хэлсэн. Сексийн харьцаанд оролгүй удсанаар даавраа нөхөж чадахгүй учраас хүний биеийн харьцаа их алдагддаг. Тэгэхээр ерөнхийдөө бол шаардлага гарч ирж байгаа юм л даа. Тиймээс аль болох өөрийн итгэсэн хүнтэйгээ энэ тал дээр ойлголцож чаддаг.

-Сексээр биеийнхээ дуртай хэсгээ турааж галбиржиж болно гэж та хэлэх үү?

-Мэдээж шүү дээ. Секс чинь маш олон давуу талтай. Дасгал хөдөлгөөнийг орлоно, стресс тайлна, дархлаа сайжруулна, арьс толигор болгоно. Манай ээж эмэгтэйчүүдийн эмч л дээ. Багаасаа бүх зүйлийн талаар нээлттэй ярилцдаг байсан болохоор надад энэ сэдэв дээр бол нуугаад, ярихаас ичээд байх зүйл байхгүй. Хүн бүхэнд сексийн амьдрал байдаг биз дээ.  

 

-Нууц биш бол нэг зураг авалтад оролцохдоо та хэдэн төгрөгийн үнэлгээ хэлдэг вэ?

-Монголчууд хүний хөдөлмөрийг үнэлдэггүй. Би зурганд орохын тулд ямар их тэвчээр, хөлс хүч гаргаж байгааг тэр бүр ойлгодоггүй. Наад зах нь гэхэд би зураг авалтад оролцохын тулд хумсаа янзлуулна, бүтэн биений вакс хийлгэнэ, мэргэжлийн студид очиж, нүүрээ будуулна гээд зардал гаргана. Энэ бүхэн надаас гарч байгаа тохиолдолд нөхөж өгч чаддаггүй. Хэлэхээр урдаас юу гэдэг гээч, мэргэжлийн моделиуд 25 мянгаар зураг авалтад ордог гэдэг. 25000-аар бүхэл өдөржингөө камерын өмнө зогсоно гэнэ ээ. Ядаж л нүцгэн зураг болон дотуур хувцастай зурагны дараа бие маш их хөшиж өвддөг. Тухайн үед аль болох цэх зогсохыг хичээнэ, гэдсээ татна гээд тэвчээр гаргадгийг ойлгодоггүй. Ингэж болохгүй шүү дээ. Би бол чадахгүй. Энэ чинь эмэгтэй хүний гоо сайхнаа харуулж байгаа хичээл зүтгэлийг үнэлэхгүй байна гэсэн үг. Хэн ч өөрийгөө 25000-аар үнэлүүлчихээд сайхан мэдрэмж авахгүй шүү дээ. Үнэхээр мөнгө нь хүрэхгүй байгаа бол танил найз нөхдөө гуй гэж хэлмээр санагддаг.

-"V" телевизийн "Хөвсгөр" гэж реалити шоунд таныг оролцож байсан гэж сонссон?

-Турах биш, галбиржих зорилгоор тэр шоунд оролцсон. Би өдийг хүртэл хувийн багшгүйгээр өөрийнхөө жинд анхаарч ирсэн. Тийм болохоор галбираа хадгалахын тулд багш нараас ямар зөвлөгөө авдаг юм бол гэдгийг харахыг хүссэн. Харамсалтай нь, би олон охидууд дунд байж чадахгүй юм билээ, нэг л мэдэхэд сөрөг хандлага гаргаад байсан.

-Хамгийн ойрын төлөвлөж байгаа ажлаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-"DS fashion" эмэгтэй бэлэн хувцасны брэнд дэлгүүр нээн ажиллуулж байна. Зөвхөн махлаг эмэгтэйчүүдэд зориулсан "Miloo" брэндийн моделиор давхан ажиллаж байгаа. Цаашдаа бол боксоор хичээллэхээр төлөвлөж байна. Ер нь би шинэ зүйл турших дуртай.

Д.ЦЭЦЭГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ariuka(66.181.161.62) 2019 оны 07 сарын 11

Dugaariin awmaar bn

0  |  0
Khln (114.242.250.167) 2018 оны 12 сарын 29

Anh henin ch mdegu emneleg dr uulzaj bsn saihan yriatai huurhun emegtei bsn mahlag howsgor gd aragsh suuh ystoiyu? Mash hudulmurch ohin bsn boginhon hugtsand yriagn sonsohod taalagdsan uurihuru iluu dutuu zan gdg yum bgague zaawal ene emegte hun blgnd taalagdad ywah albagui ! Buduun baba ghin hhhaa ys yumn dre ene bichij bga hunuus mn oorsdigo ng bodod uzeech ooroo hodolmorloj oorihoro uzel bodolo gargaj bn ene muulj bga commentud nre ichmer sngdh yum modelin biy ghr turanhai shn bn gj bodoj ywdg medrel muutai busguichuud mine uuursduusu ichij uzere ernhido atarhsn yumnud Amjilt(jonond taarsn

0  |  0
Nomin(66.181.161.94) 2018 оны 12 сарын 09

Amjilt hvsey hvn er ni uurtuu l taalagdaj amidrah heregtei

0  |  0
Saran (66.181.187.89) 2018 оны 12 сарын 05

Modeliin biy haa haana bgaa. Gadnii modeluud ni erch huchtei tasarhai turanhaigaasaa goy haragddag ene namhan galbirgui l huuhen bna. Chi yadaj surguulia hayaad yaaj bgaa ym be

0  |  0
лхагва(122.201.23.201) 2018 оны 12 сарын 05

утасаа үлдээж болох уу танилцмаар бна

0  |  0
Tse(103.10.22.104) 2018 оны 12 сарын 05

Ylhaagaad l suugaad baidag ajilgui avgai l baina lee ys yman deeree

0  |  0
Zochin (103.10.22.104) 2018 оны 12 сарын 05

Olnii tanil bolmoorgui bainaa jigshig odiin ovchtei ym baij haritsaj uzsiin baina sonin zavaan ohin baina lee

0  |  0
Seegii(103.10.22.104) 2018 оны 12 сарын 05

Yg boditoor harahad yuun plus size gedes ni unjsan moom ni unjsan ymarch mergejil baihgui surguuli ch togsoogui zugeer neg ooriigoo deesh ni dovoilgoj yrisan amian bainalee zurguud ni boon photo shop unen ym ene ohind neg ch baihgui gedes moom unjuulchaad plus size modeli geed ooriigoo ichehch gui yrina omnoos ni nuur baitugai bogs ulaana hen eniig zurgandaa oruulahavdee heden haltar zuragchidtai untaad zuragaa goy photo shopchid ynzluulaad tgd end tend modeli bolson geel hudalaa yriaad yvaad baidag joohoon ym baij avgai shig l amitan baina lee

0  |  0
hun(178.201.129.55) 2018 оны 12 сарын 05

goe plus size bietei bishee ontsgvi bietei gehdee chadaj bnshdee bolooshdee

0  |  0
Зочин(202.70.34.244) 2018 оны 12 сарын 05

бүдүүн, тарган баба

0  |  0
Эрэгтэй. (66.181.181.165) 2018 оны 12 сарын 05

ТУРАНХАЙ ЭМЭГТЭЙГ ТЭВРЭХЭЭР ЯГ Л ХООСОН ЗУЙЛ ТЭВРЭЭД БХ ШИГ БОЛДОГ. ЮМ ЮМТАЙ ГЭХДЭЭ ХЭТ ТАРГАН БОЛ БИШ ТИЙМ БХ НЬ ГОЕ.

0  |  0
zochin(165.246.204.254) 2018 оны 12 сарын 05

Saihan busgui bnaa amjilt husey :)

0  |  0
бодлын хулгайч(66.181.167.53) 2018 оны 12 сарын 05

давгүй шүү. надад ч гэсэн хөвсгөрүүд таалагддаг. намайг энэ бүсгүй тоох болов уу. оооооооо

0  |  0
зочин(203.91.114.244) 2018 оны 12 сарын 05

би 95-73-103 гэхээр болох л юм бн ккк

0  |  0
Top